Яаж хүнээ сонгож ажилд авах вэ?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Яаж хүнээ сонгож ажилд авах вэ?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Багаа зөв бүрдүүлэхээс амжилттай бизнес эхлэдэг гэдэг. Танд энэ удаа  “Яаж хүнээ сонгож ажилд авах вэ?” сэдвээр бэлтгэсэн ярилцлагаа хүргэж байна. Ихэнхидээ бид хүнээ сонгож ажилд авахдаа тухайн хүний  талаар дутуу мэдээлэл ойлголттой, хангалттай цаг хугацаа зарцуулаагүйгээс сүүлд нь үл ойлголцол болон нөгөө хүний нөөцийн асуудал үүсдэг.

Байгууллагуудын хамгийн чухал мөртлөө бэрхшээлтэй асуудлуудын нэг бол “Яаж хүнээ сонгож ажилд авах вэ?” гэдэгээс эхэлдэг. Тухайн ажлын байранд хамгийн тохирох зөв хүнийг сонгох арга барилын талаар  “Яаж хүнээ сонгож ажилд авах вэ?”  видеоноос үзээрэй.  Бид цаашдаа хүний нөөцийн асуудлын талаар цуврал зөвлөгөө видеонуудыг та бүхэндээ энгийн ойлгомжтой хэлбэрээр хүргэхээр хүргэхээр зорьж байна.

“Яаж хүнээ сонгож ажилд авах вэ?”

Бидэнд дараах асуулт ирсэн юм. Хүн ажилд сонгож авахдаа яах ёстой вэ?

Хүний нөөцийн асуудлыг бий болгодог олон хүчин зүйлүүд байдаг. Байгууллагуудын хувьд ажилтан сонгон шалгаруулах тодорхой шалгуур байхгүй, Шинэ ажилтанаа дадлагажуулах талдаа дутагдалтай, Байгууллагын зорилго чиглэл тодорхойгүй, удирдлагын зохион байгуулах чадвар сул гэх мэт олон зүйлсээс хүний нөөцийн асуудлууд үүсч байдаг.

[ctt template=”8″ link=”42a07″ via=”yes” ]Бизнес амжилттай байхын үндэс нь зөв хүнийг сонгож ажилд авахаас эхэлдэг. @MonicaBatsukh[/ctt]

Энэ удаагийн “Яаж хүнээ сонгож ажилд авах вэ?” зөвлөгөө ярилцлага маань хүнээ сайн танихгүйгээр яаран ажилд авснаар гардаг бэрхшээлүүдийн тухай илүү түлхүү ойлголт өгсөн байгаа.

Таны санаж явах зүйлс
– Шинэ хүн ажилд авахдаа яарч шийдвэр гаргахгүй байх.
– Танай байгууллагын талаар тодорхой мэдлэг, ойлголттой үнэхээр ажилд орохоор хүсч байгаа хүнийг сонгох.
– Хүнээ сонгон шалгаруулж авах шалгуур үзүүлэлтээ бодит байдалд нийцэж байгаа эсэхийг шалгах.
– Дадлагажуулах хугацаа хангалттай өгөх.

Танаас асуух асуулт бол
– Та яаж хүнээ сонгож ажилд авдаг вэ?
– Хүн сонгон ажилд авахдаа хэр хугацаа өгдөг вэ?
– Танай байгууллагат хүмүүс удаан тогтвортой ажилладаг уу?
– Тухайн хүний дипломыг гол үзүүлэлт болгодог уу эсвэл бүтээмж, ур чадварыг харгалздаг уу?

Дээрх асуултуудад хариулаад үзээрэй. Та Яаж хүнээ сонгож ажилд авдаг вэ? туршлагаасаа бидэнтэй болон бусадтай хуваалцаж манай блогт коммент бичиж үлдээгээрэй.

Та хүн ажилд авахын тулд тодорхой цаг хугацаа, оюуны хөрөнгө оруулалт оруулах ёстой болдог. Улмаар зөв хүнээ сонгон авч тохирох ажлыг нь хийлгэснээр асуудал  үүсэх нь бага байх болно.

Өөртөө хэрэгтэй мэдлэг мэдээлэл олж авахыг хүсвэл дараа дараагийн бидний бэлтгэн хүргэх Хүний нөөцийн асуудлаарх цуврал видеонуудыг хүлээн авч үзээрэй. Манай вэбсайтаар зочлон энд дарж  имэйл листэнд бүртгүүлээрэй.

Байгууллагынхаа хүний нөөцийн болон өөртөө тулгарсан бусад асуудлаа шийдвэрлэх арга барилаа олж  амжилтанд хүрэхээр дасгалжуулалт авах бол эндээс дасгалжуулалтын гэрээгээ орж бөглөөрэй.

Өнөөдөр би танд өгөх гарын авлагаараа БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 03 – МОНГОЛ ХҮНИЙ СЭТГЭХҮЙН ОНЦЛОГ сэдвийг сонгож авлаа. Учир нь бид гэр бүлийн асуудал, хүчирхийлэл, архидалт гэх мэтийн нийгмийн хурц бэрхшээл тулгармагц л лам бөө рүү очиж амьдралаа өөрчлөхийг зорьдог. Ингэлээ гээд бидний өнөөдөр тулгардаг асуудал бэрхшээл шийдэгддэггүй, бид зөвхөн шашны боол, Монголчуудынхаа сэтгэлгээний боол мэт амьдралаараа амьдарсаар байна.

Монголчуудын амьдралыг өөрчилж, хөгжингүй орнуудын түвшинд хүргэхэд хамгийн их чухал нөлөөлж чадах зүйл бол Монгол хүн өөрийнхөө сэтгэхүйг маш сайн ойлгох явдал. Энэ сэтгэхүйгээ бид зөв ойлгож байж, өнөөдөр Монголын нийгэмд болоод байгаа сэтгэлгээний асуудлыг давж гарна.

Монгол хүний сэтгэхүйн онцлогт юу нөлөөлдөгийг та мэдэх үү?

Бидний тархинд болж буй мэдээллүүд, итгэл үнэмшилүүд хаанаас ирдэг?

Бид шашин шүтлэгийг хэрхэн хүлээж авч өөртөө шингээдэг тухай та мэдэх үү?

podcast-3

Таныг амжилтанд хүрэхэд эдгээр мэдээллийн үнэ цэнэ хэр байж, яаж нөлөөлж байгааг та мэдэх үү?

Энэ ярилцлага танд сонирхолтой, амьдралд тань хэрэгцээтэй чухал сэтгэлгээний асуудлыг хөндсөн.

ҮНЭ – 13000₮

screenshot-22-10-2016-20-28

Дэлхийн аль ч өнцөг буланд хамаагүй энэ подкастуудыг татаж авах бүрэн боломжтой.

Үүнийг сонссоноор та,

✓ Таны сэтгэхүй дотор шашин шүтлэг, итгэл үнэмшил бүтээсэн мэдээлэл хэрхэн нөлөөлж байдгийг ойлгох болно

✓ Монгол хүний сэтгэхүйн онцлог, нийгмийн үзэл бодод таныг яаж хойш татаж байдгийг мэдэж авна.

✓ Өөдрөг үзлийг өөртөө бий болгох арга барил суралцана.

✓ Таныг хойш татаж байдаг сөрөг итгэл үнэмшил хязгаартай сэтгэхүйгээ тэлж хөгжүүлнэ.

Амьдралын Дасгалжуулагч Батсүхийн Мөнгөнтуяа буюу Monica Batsukh танд өөрийнхөө амьдралын мэргэжлийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж маш сонирхолтой, ухаарч бодууштай ярилцлага зөвлөмжийг танд зориулан өгч байна.

www.monicabatsukh.com вэб хуудасны онлайн дэлгүүрээр зочилж түүний бусад уран бүтээлүүдтэй танилцаж, тусгаарлан өөрийн амжилтанд хүрэх дасгалжуулалтыг хийж болно.

Бэрхшээл ба Боломж Podcast-ын цувралууд нь 2013 оны зун Дэлхийгээр 40 гаруй оронд тархан суугаа Монголчуудын амьдралын эрэлт хүсэлт асуулт сонирхолын дагуу бүтээгдсэн бөгөөд олон мянган хүний амьдралдаа амжилт гаргахад цоо шинэ урам зориг, итгэл тэмүүллийг бэлэглэсэн гайхалтай ярилцлагууд юм.

Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 88770338, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл ном, аудио СД-нүүдийг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

  • маш их баярлалаа. Энэ бол өнөөдөрийн ажил олгогч нарт тулгараад байгаа томоохон асуудлын нэг юм . Энэхүү хичээлээс сурч мэдсэн зүйлээ ажилдаа хэрэгжүүлнэ ээ.

    • Баярлалаа Маравцэцэг. Гайхалтай! Яг юу сурч авсанаа энд коммент бичиж хуваалцаарай. Мэдсэнээ хэрэгжүүлэх нь хамгийн чухал шүү. Амжилт хүсье!

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
    >