Зорилго төсөөлөгдсөн байх ёстой (45 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Зорилго төсөөлөгдсөн байх ёстой (45 of 72)

Leader 5.0 онлайн сургалт тун удахгүй

Та одоогийн тодорхойгүй байдлаас гарахыг хүсэж байна уу? Leader 5.0 ур чадварын талаар суралцахыг хүсэж байна уу? хэрэв тийм бол таныг 2022.10.10-ны Даваа гарагт ганцхан удаа болох Үнэгүй мастеркласст урьж байна. Амьдралын болон бизнесийн дасгалжуулагч Моника Батсүх лайв вэбинараар 1 цагийн турш Leader 5.0 ур чадварын талаар ярилцах болно.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүртгүүлэхийг хүсвэл дараах товчин дээр дарна уу. 

45. Зорилго төсөөлөгдсөн байх ёстой

Зорилго төсөөлөл дээр тулгуурлагдсан байх ёстой. Бид нар өөрсдөө хараад, төсөөлж чадаж байгаа юмаа хийхэд илүү амархан байдаг. Бид нарын тархи яаж сэтгэдэг бид нар тэрийг л ашиглах ёстой. Жишээ нь  ихэнх хүмүүс мөнгөтэй болно гээд биччихдэг. Гэтэл тэр бол бодит биш.
Бид нар мөнгөө төсөөлөөд хаанаас яаж олох вэ? Мөнгө гэдэг чинь юу билээ? Энэ мөнгөөр би юу хийж болох вэ? Энэ мөнгийг би хэрхэн зарцуулж үр хүүхдээ тэжээх үү? Манай гэр бүлийн санхүү сард хэдэн төгрөг байвал болох вэ? гэх мэт. Эдгээр бүгд төсөөлөл байхгүй юу. Түүнээс биш зүгээр бичсэн лист биш, бид нарын тархинаас гарч байгаа төсөөлөл. Тэгэхээр бид нар яг тэр утгаар нь аливаа юмыг төсөөлж харах хэрэгтэй. Байр авна гэдэг чинь зүгээр байр авна гэж хэлэхээс өөр. Гэтэл нэг өрөө байр авна гэж ярьвал шал өөр. Хэмжээ нь гараад ирнэ. Тиймэрхүү байршилтай, тэдэн давхарт, тэдэн өрөө байр авна гэвэл бид нарт илүү төсөөлөлтэй байгаа биздээ.

Ойлгож байна уу? Тэгэхээр зорилго гэдэг маш сайн төсөөлөгдөх ёстой .Тэгээд түүндээ анхаарал чинь төвлөрөх ёстой.
Аливаа амжилтанд хүрч байгаа хүмүүс бүгд нүдэндээ төсөөлж, оюунаараа сэтгэсэн зүйлээ хийхэд гарамгай хүмүүс. Хичнээн биднийг тэг ингэ гэж хэлдэг ч бид хийх дургүй, хүнээр хэлүүлэх дургүй байдаг шүү дээ. Төсөөлсөн, оюун санаанд тодорхой зурагдсан ажлыг л бид үнэхээр мэдэрч, яаж хийх аргаа олж харж чаддаг.

Зорилго төсөөлөгдсөн байх ёстой

Төсөөлөгдөж чадаагүй бол энэ зорилгыг хий гэж хэн ч хэлсэн та айж хулгасаар л зугтсаар байх болно.

Гайхалтай зүйл.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>