Зорилгоо тодорхойлох алхам 10: Амьдралын утга учир (39 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Зорилгоо тодорхойлох алхам 10: Амьдралын утга учир (39 of 72)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Зорилгоо тодорхойлох алхам 10 дээрээ ирсэн шүү. Үнэхээр хэрэгтэй чухал гоё асуудлуудыг бид ярилцаад өнгөрсөн. Та үзэх тусмаа амтархаж тэмдэглэл хийж авсан биз дээ?

Одоо би таныг хамгийн сүүлийн атлаа, хамгийн утга учир бүхий асуудлыг тантай ярилцах гэж байна. Бид тэр олон янзын зорилгоо тодорхойлоод энэ бүхнийг амжуулчихаад эцсийн эцэст яах гээд байгаа билээ?

39. Амьдралын утга учраа ол

Зорилго 10 -Амьдралын утга учраа олох. Энэ бол чухал сэдэв байгаа юм.

-Би 70,80,90 настай болчихоод амьдралдаа юу хийж чадлаа гэж бахархах вэ?

-Амьдралынхаа түүхийг ач, гуч, үр хүүхэд, залуучуудад юу гэж зөвлөх вэ?

Гайхалтай том мөрөөдөл байгаа биз. Энэ бол бидний ирээдүйд очих гээд байгаа цэгийг хэлээд байгаа юм. Бид нар бүх амьдралаа туулчихлаа, өнгөрчихлөө, хийе гэсэн бүхнээ хийчлээ би чадлаа, дуусчихлаа гэж бахархаж чадах болов уу? Хөгширсөн хойноо би яг ямар амьдралаар амьдрав, юуны төлөө амьдарсан? Бусдад үлгэр болохоор сайн сайхан амьдралыг харуулж чадсан уу? миний амьдралын утга учир яг юундаа байгаад байгаа юм.
Залуудаа л ингэх байсан юм, залуудаа л их алддаг юм байна, залуудаа тэнэг явж гэж хэлэхийг бид нар хүсэхгүй шүүдээ.
Тэгэхлээр хожим харамсахгүйн тулд бид нарын зорилготой зөв амьдрахын тулд одооноос хичээж хэрэгтэй. Харин хүмүүс өнөөдөр залуу байхдаа алдаж явжээ гэж яриад байгаа мөртлөө тэрийгээ дахиад л 10-20 жил давтаад яваад байдаг.

Ирээдүйдээ бид нар юу хийх гээд байгаа юм, 70,80,100 хүрчихээд үр хүүхдүүддээ бид нар юу гэж ярих гээд байгаа юм, өөрийнхөө талаар ч бай, амьдралынхаа талаар ч бай, хийсэн юмныхаа талаар ч бай тэр залуучуудад юу хэрэгтэй гэж чи амьдраад л байгаа юм, намайг үхлээ гэхэд хүмүүс намайг юу гэж дүгнэх үү тэгвэл тэр тестийг үүгээр гаргадаг юм.
Хүмүүс хэн нэгнийг, амьдралыг нь гаднаас нь хараад дүгнэхийн зэрэгцээ зарим хүмүүсийн амьдралыг хараад биширдэг шүүдээ. Үнэхээр мундаг хүн байж билээ гээд л сайнаар дурсан ярьдаг. Алдартай хүмүүсийг нас барахад хүмүүс юу гэж юу гэж ярьдаг билээ. Хүн болгон дотроо харамсдаг шүүдээ. Тэгвэл тэр түүхийг бид нар үнэхээр тэр хүн бахархалтай юм хийгээд үхсэн үү эсвэл яаж өнгөрөв гэдэг.
Тэгвэл бид нар өөрсдийнхөө талаар юу гэж энэ хүмүүст яриулмаар байна, юу гэж хэлүүлмээр байна. Тэгвэл би яг өнөөдөр тэрийгээ олж харах ёстой байхгүй юу.

Хийсэн юмтай хүн үхлээс айдаггүй гэж Дулмаа энд хэлсэн байна шүүдээ. Яг л тийм байхгүй юу.
Хийх юмаа хийсэн хүн үхсэнч харамсах зүйлгүй үхнэ. Үүнийг өөртөө хэлж, өөрөөсөө энэ асуултыг асуугаад үзээрэй. Хүн үр хүүхдээ сайн өсгөн хүмүүжүүлээд, өөрөө сайн мэргэжил эзэмшээд, ажил мэргэжилтэй бизнестэй, хэнээс ч дутахгүй сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдралыг бүтээж чадсан бол, үхэхэд үр хүүхэддээ үлдээсэн зүйлтэй харамсах зүйлгүй байх орчныг өнөөдрөөс гол зорилго болгон өөртөө тавиарай

Би таны Амьдралын утга учир арвин, түүгээрээ сэтгэл хангалуун байх нэгэн гайхалтай мөч рүү таныг чиглүүлж байна.
Ихэнх хүмүүс энэ мөчийг зооглох үедээ харамсалаар дүүрэн байдаг нь үнэн. Та насаараа ингэж их хөдөлмөрлөж, ихийг хийж бүтээчихээд дараа нь харамсахыг хүсэхгүй шүү дээ. Тэгвэл таны Амьдралын утга учир юу байх ёстой вэ?

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>