Сонголтоо яаж хийх вэ? (38 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Сонголтоо яаж хийх вэ? (38 of 72)

Leader 5.0 онлайн сургалт тун удахгүй

Та одоогийн тодорхойгүй байдлаас гарахыг хүсэж байна уу? Leader 5.0 ур чадварын талаар суралцахыг хүсэж байна уу? хэрэв тийм бол таныг 2022.10.10-ны Даваа гарагт ганцхан удаа болох Үнэгүй мастеркласст урьж байна. Амьдралын болон бизнесийн дасгалжуулагч Моника Батсүх лайв вэбинараар 1 цагийн турш Leader 5.0 ур чадварын талаар ярилцах болно.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүртгүүлэхийг хүсвэл дараах товчин дээр дарна уу. 

Бид дөнгөж сая зорилгоо тодорхойлоод нилээн дөхүүлсэн, хийж болох алхамуудаа ч бас тодруулсан. Гэтэл зөндөө олон хийж болох ажлууд болоод ирэхээр бид ямар асуудалтай тулгарч байсан байхнав?

38. Сонголтоо яаж хийх вэ?

Дулмаа:Та сонголтоо яаж хийдэг вэ?
Моника: Зорилгодоо авцалдуулж хийдэг. Жишээ нь чиний хувьд юун дээр сонголт хийх гэж байна?
Дулмаа: Олон санаанууд орж ирээд байгаа. Харин түүн дундаасаа сонголтоо яаж хийх үү?
Моника: аль нь надад ашигтай, аль нь надад хэрэгтэй, аль надад энэ үр дүнд хурдан аваачих уу гэдгийг тооцно. Аль нь илүү эрсдэлтэй, хийж үзээгүй байна? Миний хувьд хийж үзсэн зүйлээ давтаж хийхийг хүсдэггүй. Хийж үзээгүй шинэ зүйл нь юу байна? Энийг хийснээр надад сурах, өөрийгөө хөгжүүлэх зүйл юу байна? Намайг А түвшингээс Б түвшинд аваачих надад хэрэгцээтэй, надад ашигтай хүмүүст хэрэгцээтэй, арай өөр хэлбэрийг би сонгодог. Ижил зүйлээ дахиад хийсэн ч гэсэн дараагын удаад илүү сайжруулаж хийхийг хичээдэг.
Миний анхны онлайн уулзалт тиймч тааруу болоогүй. Олон хүмүүстэй хамтарч ажиллахад дунд нь би зохион байгуулж чадах юм байна, чадахгүй юм байна гэдэгч юмуу, энэ хүмүүс зараа сайн хүргэж чадаж байна, чадахгүй байна гэдэгч юмуу. Хийсэн ажил бүрээсээ суралцаад улам сайжруулаад явахыг хүсдэг. Тэгээд түүн дотроосоо миний хүссэн үр дүнг бий болгоход ийм төрлийн хүмүүс туслаж чадахуу, үгүй юу гэдгээс шалтгаалаад сонголтоо хийдэг.
Миний гаргах гэж байгаа үр дүн, миний гаргах гэж байгаа алсын үр дүн буюу хэтийн зорилгод оюун санаагаараа, сэтгэл санаагаараа нэгдэж чадах хүмүүс мөнүү, бишүү.
Миний энэ төсөл түүнтэй оюун санаагаараа нэгдэж чадахуу гэдгээс л их шалтгаална.
Олон янзын ажлын сонголтууд байхад тэр дотроос хамгийн хэцүү, хамгийн үр дүнтэй, хамгийн ашигтай, хийхэд ч чамайг зуун хувь дайчилж, чамайг сэтгэж сурахад хэрэгцээтэй тийм ажлыг сонгоно гэсэн үг л дээ.

Та ч бас яг анхааралтай үзээд тэмдэглэл хийгээд явсан бол яг энэ асуулттай тулгарсан байх.

Таныг сорилтонд оруулах, зоригийг чинь шалгах болно.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>