Зорилгодоо хүрэх алхамууд (4 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Зорилгодоо хүрэх алхамууд (4 of 72)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Монголчууд яагаад амархан шантардаг вэ? Нэг л их сайхан мундаг том том ярьсан залуучууд маань яг юунаас болоод шантарч, аргаа олохгүй мухардаж байна?

Хүн болгон үүнийг хардаг атлаа яг хаанаас нь яаж шийдэхээ мэддэггүй. Тэгвэл энэ видео маань Зорилгодоо хүрэх алхамууд яаж хийгддэг, бодит амьдрал дээр бидний бодож байгаа зорилго яаж зөрчилдөж өөр өөр хэлбэрт, өөр өөр алхамуудыг хийх ёстой талаар сануулж бид энэ сэдвээр сэтгэл гарган ярилцлаа.

Видео маань танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Зорилгодоо хүрэх алхамууд

За зорилгоо тодорхойлно гэж юу байдаг юм бэ гэдгийг ерөнхийдөө хэлье. Одоо ихэнх хүмүүс зорилго одоо таны оюун санаа, тархинд байгаа шүү дээ. Тэгэхлээр зорилго гэдэг маань өнөөдөр би байж байхад хэд хэдэн алхам хийх, хэд хэдэн үйлдэл хийх, бид нар нэг алхам хийгээд зогсдоггүй. Зорилгодоо хүрчихдэг юм шиг биш. Заримдаа бид нарын бодож, төлөвлөж байсан юмны үр дүн арай өөр гарч ирж байдаг.
Би одоо жишээ нь энэ хүнтэй ярьчихвал тэгэх болов уу, нөгөө хүнтэй ярьчингуут нөгөө хүн чинь мэдэхгүй тэгэнгүүт нь өөр бас нэг хүнээс асууж асуудлаа шийдэх хэрэгтэй гэх мэтээр. Амжилтанд хүрнэ зорилгодоо хүрнэ гэдэг маань үнэндээ яг иймэрхүү олон янзын шулуун бус алхамуудаас бүрддэг.
Би багадаа үзэж байсан нэг хүүхэлдэйн кино байдаг санагдаж байна. Шоргоолжын найз нь нүхэнд унаад, түүнийгээ аврахын тулд надад тусламж хэрэгтэй. Гахайн дээр очсон чинь гахай би туслаж чадахгүй ээ надад тэгвэл тийм юм өгье гэвэл би хүссэнийг чинь хийж өгье гэх мэтээр. Гахайны хүссэнийг олохын тулд дараагийн амьтан руугаа очдог. За би тэгвэл тэрийг нь авчихаад түүнд аваачихаад өгье гэдэг ингээд алхамуудыг хийгээд явдаг үлгэр байдаг даа? Би нэрийг нь санахгүй байна. Шоргоолж найзыгаа аврахын тулд маш олон амьтантай уулзаж, тэдний тус бүрийн хүсэлтийг биелүүлж эцэст нь зорилгодоо хүрдэг үлгэр байдаг. Та  санаж байвал надад нэрийг нь хэлээд өгөөрэй. Би санахгүй байна. хэхэ
Найзыгаа аврах зорилгын төлөө тэр шоргоолжны алхамууд шиг бид нар хүссэн зорилгодоо хүрэхийн төлөө маш олон алхам хийж амжуулах шаардлагатай тулгардаг. Бодит амьдрал дээр хүмүүс яагаад төөрдөг вэ гэхлээр нэг алхам хийгээд үр дүнг нь харахаас хүссэнээс өөр байдаг. Тэр зорилгын маань зам нь шулуухан биш болоод ирмэгц нь “Боломж байхгүй байна” гээд гайхширч шантарч, зорилгоо бүтэхгүй байж болох түмэн янзын шалтаг тоочиж эхэлдэг. Жишээлбэл, энд яригдаж байгаа үлгэр дээр Гахайд нь тийм юм байхгүй гээд хэлэнгүүт шоргоолж “Өө гахай миний хүссэн зүйлийг өгөхгүй байна” гэж зорилгоосоо буцахтай адил. Амьдрал дээр ийм тохиолдоход л маш олон хүн зорилгоосоо тэгээд буцчихдаг.
Зорилгодоо хүрэх алхамууд шулуун биш байж болно. Харин боломж байхгүй  гэсэн үг биш. Очсон газрын гаргаж байгаа үр дүн нь төсөөлж байснаас жаахан өөр болмогц бид нар өөрсдөө төөрөөд явчихдаг. “Өө энэ чинь бүтэхгүй юм байна” гээд л тайлбарууд тавиад эхэлдэг.  Тэр маань өөрөө шалтаг болоод явчихдаг.

Тэгэхлээр зорилгодоо хүрэх алхамууд их будилаантай, одоо жишээ нь нэг найз дээрээ очоод тэр хүн чинь миний хийхийг хүсссэн юмыг хийж чадах байсан ч гэсэн нөгөө хүн чинь одоо тэрийг хийхэд бэлэн биш. Өөр нэг асуудалтай байж болно шүү дээ. Би энийг одоо хийж чадаагүй
учраас чамд энийг хийж өгч чадахгүйнээ уучлаарай гэж хэлмэц л нөгөөтэх чинь “Өө намайг үгүйсгэлээ, намайг  болохоор тоохгүй доромжлолоо. Энэ одоо хаашаа юм бэ! Хэн болчихсон юм!” гээд л Монголчуудын яг бодит амьдрал дээр гардаг харилцааны асар том асуудал яг түүн дээр гарж ирээд байдаг шүү дээ.
Тийм учраас бид нар хэзээ ч зорилгодоо тааруулж бусадтай зэрэгцэж ажиллаж бүрэн ойлголцож чаддаггүй. Томыг харж чаддаггүй. Жижигхээн юман дээр жаахан асуудал хараад л жижигхээн юм нь болохгүй бол буцаад л явчихдаг. Гэтэл нөгөө бид нарын алхамаас алхамын хооронд зангидаж өгөх ёстой зорилгодоо хүрэх алхамууд маань хоорондоо авцалдаж холбогдож чадалгүй голоороо тасарчихдаг. Хэзээ ч бид нар 5 алхамын дараа, 10 алхамын дараа, 20 алхамын дараа хийж чадах, авч чадах байсан юмаа авч чаддаггүй.

Ойлгомжтой юу хүмүүсээ. Сонирхолтой байгаа биз дээ тийм ээ.

Тэгэхлээр бодит амьдрал дээр бид нар тийм юм гаргадаг учраас зорилгон дотроо өөрсдөө төөрчихдөг. Нэг алхам жаахан юм хийнгүүтээ “Өө энэ болохгүй байна” гээд  л тээ. “Өө энэ чинь болохгүй байна,” “Өө наадах чинь бүтэхгүй байна”, “Энэ дээр тэгсэн.” “Наадах чинь муу хүн.”, “Монголчууд муу”, “Чи чадахгүй” гэх мэтчилэн сөрөг бодолд автаж эхэлдэг. Сөрөг бодолд автах нь юу ч биш, хавь ойрын хүмүүсийг сөрөг бодлоороо булшилж эхэлдэг. Бүгдээрээ иймэрхүү яриа их сонсдог болохоор нэг хүнтэй уулзаж үзээд болохгүй юм байна гэнгүүт “Өө болохгүй гэж байна лээ” гээд л хаячихдаг. Бид нар өөрсдөө энэ зорилгодоо хүрэх алхамууд хийгээд үр дүнгээ гарч ирэхгүй болмогц амархан төөрөөд, олон хүсэл сэтгэлийн хөдөлгөөн дотроо төөрөөд байгаа юм.

Жаахан мөнгө хийгээд мөнгөтэй болоод ирэнгүүтээ мөнгөө юунд хэрэглэх гээд байгаагаа мэдэхгүй, өөр юманд зарцуулчихна. “Өө одоо мөнгөгүй болчихсон юм чинь бизнес хийх боломжгүй” гэх мэтээр. Бизнесийн боломжгүй гэх мэтээр санаа зовоод явах жишээний. Тэгэхлээр бид нар өөр зорилгодоо хүрэхийн тулд зөндөө олон жижиг алхамууд байдаг гэдгийг, тэрийгээ яаж хооронд нь багцалж задалж, ойлгох вэ гэдгийгээ харж мэдэхгүй байгаа тал бий.

Жижигхэн юмны жаахан өнцгөөс л харж байж энэ болохгүй юм байна гээд хаячихдаг. Жаахан юмыг хараад л тайлбар тавьчихдаг. “Хүмүүс ийм”, “Эрчүүд бүгдээрээ ийм”, “Хүүхнүүд бүгдээрээ ийм” гээд л “Ийм хүмүүс ер хэцүү шүү.”, “Ингэж болохгүй шүү”, “Ирээдүйд Монголчууд ер нь бүтэхгүй л дээ” гээд л яриад байдаг. Гэтэл бүх бүтэхгүй байгаа юм бас биш шүү дээ. Зөндөө олон бүтэж байгаа юм байгаа. Тэр утгаараа бид нар зорилго гэдэг юмыг бүр томоор нь далайцтайгаар харж сурах хэрэгтэй байгаа. Тэгж харсан тохиолдолд өнөөдөр онлайн уулзалтанд байгаа бүх залуучууд маань та нарыгаа Зорилгодоо хүрэх алхамууд дотроо төөрөхгүй, хаана хүрэх гээд байгаагаа мэддэг, бас зам зуурт тохиолдох алхамуудаа хүрэх зорилготойгоо авцалдуулж ашиглаж сурах талаар сануулж байгаа юм.

Зорилго гэдэг юм чинь зүгээр нэг өнөөдөр аяга хоолоо амандаа хийхэд зориулагдсан юм биш. Зүгээр нэг залхуурлаа гээд, өнөөдөр жаахан уйдаад байна гээд уйдаагаа тайлах төдий юм бас биш. Өнөөдөр жаахан юм хийчихээд бид нар тэдэн цаг суугаад сурсан юмаа цаашаагаа яаж хэрэгжүүлэх вэ?

Зорилгодоо хүрэх алхамууд дотор зөндөө олон үе шат, үйлдэлүүд, ажлууд хийх шаардлагатай. Тэр бүхнийг нь бид нар томоор нь харж байж, тэгээд ийм ийм алхамууд надад хамааралтай байгаа учраас би ийм ийм юм хийхэд ингэж хийнэ, за хүмүүс ингэж хэлж байна, тэгвэл би энийг нь өөрчлөөд үзье тэгвэл үр дүн гарч магадгүй гэдэг ч юм уу тийм ээ. Зорилгодоо хүрэх алхамууд чинь бүгд өөр өөрийн нэмэлт стратеги бодлогуудыг агуулж байдаг. Иймэрхүү маягаар ухаалаг алхамуудыг бид нар хийх хэрэгтэй шаардлагатай тулгардаг.

Энэ видео маань танд таалагдсан гэж найдаж байна. Дараагийн бичлэгээ доорх товчлуурыг дараад үргэлжлүүлэн үзээрэй. Манай youtube сувагт subscribe хийхээ бүү мартаарай. Иймэрхүү олон гоё сэдвээр ярьсан бичлэгүүдийг цаг алдахгүй үзэж байгаарай.

Би одоо танд энэ гайхалтай дотоод хүчийг өөртөө бий болгож сурахад зориулж ашиглах ёстой гарын авлагыг чинь хэлж өгье.

Энэ бол Бэрхшээл ба Боломж подкаст 16 – Aмьдралаа үнэхээр хэцүү болсон үед яах вэ? гэдэг аудио байгаа юм. Үүнийг та манай онлайн дэлгүүр дээрээс татаж аваад өнөөдөр сонсоорой. Өнөөдөр сурсан энэ гоё ярилцлагыг чинь батжуулаад таныг амьдралаа үнэхээр өөрийн гараараа дотоод хүч чадлаа зөв ашиглаж сурахад тань туслах болно.

podcast-16Хэрэв та өнөөдрийн гэр бүлийн хямрал, санхүүгийн хүнд асуудал эсвэл сэтгэл санааны айдас түгшүүр бүхий нөхцөлөөс гарах арга замаа олж нээж авахыг хүсч байгаа бол энэ ярилцлага танд туслах болно. Амьдрал хүнд дааж давшгүй мэт хэцүү бэрхшээл тохиолдох үед хүмүүс хэрхэн хариу үйлдэл хийж, энэ нь ирээдүйд нь цаашдын амьдралд нь хэрхэн нөлөөлдөг гардаг тухай өгүүлсэн энэ сонирхолтой ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой.

ҮНЭ – 13000₮

screenshot-22-10-2016-20-28

Ялан дийлэх гэдэг үгийг хэлэхэд амархан хийхэд бас л хэцүү. Тэгвэл одоо эндээс арга ухаанаа олоод аваарай.

Үүнийг сонссоноор та,

  • Болсон явдалд яаж зөв хариу үйлдэл хийх ухаанаа хурцална.
  • Ирээдүйдээ улам хүндэрч болзошгүй ноцтой асуудлуудыг таслан зогсооно.
  • Амьдралаа цоо шинэ өнцгөөс харж хонгилын үзүүрт буй гэрлийг олж харах болно.
  • Бие дааж өөрийн хүч чадлаа нөөцлөх, цаашилбал гэр бүл хайртай хүмүүсээ энэ бэрхшээлээс аврах ур чадварыг суралцана.

Бэрхшээл ба Боломж подкаст 16-г онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 88770338, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл ном, аудио СД-нүүдийг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>