ДАСГАЛЖУУЛАЛТЫН АКАДЕМИЙН

 CERTIFIED 

FLOW CONSULTANTS

ДАСГАЛЖУУЛАЛТЫН АКАДЕМИЙН

 CERTIFIED 

FLOW CONSULTANTS

Урсгалын зөвлөх үйлчилгээ


GeniusU группийн үүсгэн байгуулагч сошиал энтрепренёр Рожер Жэймс Хамилтон өөрийн асар их судалгааны дараа л Баялгийг бүтээнэ гэдэг нь зөрчилдөөнтэй олон янзын бизнесийн онолуудыг дагах биш, харин олон зуун жилийн туршид амжилттайгаар ашиглагдан баталгаажсан амьдралын туршлагуудаар дамжигдан ирсэн бодит үр дүн байдаг юм байна гэдгийг тогтооосон байна. Тэрээр эртний соёл уламжлалаас гаралтай 5 төрлийн энергийн урсгалыг амьдруулж, цаг хугацааг тэдгээр 5 элементүүдтэй авцалдуулж Баялгийн Динамикийн дөрвөлжинг бүтээснээр ХҮН ТӨРӨЛТХНИЙГ гайхалтай 8 өөр Баялгийн Динамик бүхий хэв загваруудад хувааж, маш хялбархнаар амжилтын стратегийг ойлгох боломжийг бүрдүүлжээ.


Моника Батсүхийн үүсгэн байгуулсан Дасгалжуулалтын академийн Flow Consultant-уудын Урсгалын зөвлөх үйлчилгээний үр дүнд та өөрийгөө ямар төрлийн БАЯЛАГ БҮТЭЭГЧ болохоо мэдэж авах боломжтой.

Манай урсгалын зөвлөхүүдтэй танилцана уу

Миний гал эрмэлзэл бол "Үнэт зүйлээ таньж мэдээгүй, хөгжүүлж чадаагүй монгол хүнд түүнийгээ олоход нь туслах, хөгжүүлэхэд нь гарц гаргалгааг олж өгөх" юм. Дэлгэрэнгүй..

Д.ариунаа
ДА-ийн Flow consultant, ментор,
эм зүйч

Өөрийгөө олж нээх хүсэлтэй, 25-50 насны авьяас чадвараа нээж зөв ашиглаж сурах хүсэлтэй, мөн авьяас чадвараараа үнэ цэнэ бүтээж эдийн засгийн үр өгөөжтэй харилцааг бий болгох хүсэл сонирхолтой хүмүүст зөвлөгөө өгнө. Дэлгэрэнгүй..

б.Одонтуяа
ДА-ийн Flow consultant,
бизнес эрхлэгч

Мэргэжил сонголт, багийн ажиллагаа, карьер өсөлт, хүний нөөц, гарааны бизнес эрхэлж байгаа болон бизнес эхлэхээр зориж буй албан байгууллага, өөрийгөө дараагийн түвшинд гаргаж нөөц боломжоо нээхийг хүссэн хүн бүртэй хамтран ажиллана.  Дэлгэрэнгүй..

б.одончимэг
ДА-ийн амбассадор, Flow consultant, ментор

Үйлчлүүлэгчдийнхээ бэрхшээлтэй асуудлыг ойлгон, мэдэрч, шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой заавар чиглэлийн дагуу, амьдралын стратегиэ тодорхойлоход үнэн зөв зөвлөгөө өгч чиглүүлэн, чанартай үйлчилгээ үзүүлнэ.   Дэлгэрэнгүй.. 

ж.болормаа
ДА-ийн Flow consultant, ментор, багш

дэлгэрэнгүй танилцуулга

Flow consultant Д.АРИУНАА

Танд яагаад Flow consultant үйлчилгээ хэрэгтэй вэ?

  • Өөрийн зан чанарыг мэдэхгүй, авъяас чадвараа олж нээгээгүй, ажилдаа дургүй, амьдралаас залхсан, сэтгэл гутралтай, бухамдаж, стресстэх нь олширсон хохирогч түвшний хүмүүс
  • Хичээл зүтгэлтэй, дайчин ажиллаад байгаа хэрнээ амжилтанд хүрч чадахгүй, нийгмийн олон асуудалд төөрөлдөж, будилсан, бусдын сөрөг урсгалаас гарч мэддэггүй, үргэлжийн дайралтад өртөж байдаг, асуудал бэрхшээлээ шийдэж чадахгүй шантарч байгаа хувь хүн, гэр бүл, байгууллага хамт олонд энэ зөвлөх үйлчилгээ зайлшгүй шаардлагатай.

Flow Consultant-ийн зөвлөгөө үйлчилгээ аваагүйгээс тухайн хүнд учрах хохирол, хор уршиг, алдаж буй цаг хугацаа, эрч хүч, боломжуудын талаар дэлгэрэнгүй дурьдвал:

  • Мэргэжлээ буруу сонгох
  • Цаг хугацаа, санхүүгээ дэмий зүйлд зарцуулах
  • Хэчнээн хичээж хийвч үр дүнгүй байх, сэтгэлийн таашаал байхгүй, урам зориггүй, бүтээмжгүй байх
  • Өөртөө итгэлгүй, амьдралын зорилгогүй, урсгалаар явах, өөрийн хүч, энергиэ буруу зүйлд гарздах, сүүлдээ худлаа дүр эсгэдэг болох, эго маск зүүх, бусдын өө, алдаа дутагдлыг олж гишгэх буруу муу зантай болох
  • Байгууллага, баг хамт олны амжилтыг хойш нь татах, гэр бүлдээ асуудал үүсгэх зэрэг маш олон сөрөг үр дагавартай.

Эдгээр сөрөг үр дагаврууд дахиад цаашаа бүр ч их асуудал бэрхшээлийг бий болгодог. Эдгээр бүх хор уршгаас ангижрах, ангид байх боломжийг FC үйлчилгээ авснаар та олж авах болно. Мөн цаашилбал ирээдүйгээ төлөвлөх, алсын хараатай үйлдэл хийх, шийдвэр гаргалт, амжилтын стратегиэ гаргахад маш том боломжийг олгодгоороо энэ нь үнэхээрийн гайхамшигтай үнэ цэнэтэй үйлчилгээ билээ.

Миний зорьж ажиллаж буй талбарууд

  • Боловсролын салбарт, багш нар, дунд болон их дээд сургуулийн оюутан сурагчид, хүүхдүүд.
  • Нийгмийн олон янзын байгууллага, бизнес эрхлэгчид, компаниуд, хувь хүн, гэр бүлүүд. Жишээ нь: Багш нар хүүхдүүдтэй ажиллахдаа, өөр хоорондоо эсвэл удирдлагатайгаа харилцахдаа, энтерпренёрүүд байгууллагын өсөлт хөгжил, стратегиэ тодорхойлохдоо ямар хүмүүсийг аль ажлын байранд ямар хугацаагаар тавих, ямар үүрэг өгөх, тэднээс ямар үр дүн хүлээхээ мэддэг болоод зогсохгүй үнэхээр гайхалтай хамтын хүч, гэрэлт ирээдүйг бий болгох чадвар суулгана.
  • Гэр бүл дотор аав ээж нь бие биенээ, хүүхдүүдээ харилцан ойлгож таниад ирэхээр маш олон асуудал бэрхшээл аяндаа алга болж, зөвхөн өөрийн энергийн урсгалаа хөгжүүлж бие биенээ дэмжсэн, хамтарч нэгдэж чаддаг гоё нийгэм бий болох болно.

Миний амлалт

  • Юуны өмнө монголчуудын дайчин, тууштай, эр зоригтой төрөлх энергийг сэрээж, амжилтанд хүрэх зорилгодоо үнэнч байж, өөртөө итгэж, жалгын амьдралаасаа өндийн босч ирэхэд нь тусалж чадна.
  • Төөрч будилсан амжилтанд тэмүүлэгч хүн бүрт өөрийн дотоод хүч, диамондоо олж авахад нь тусална.
  • Цаашид Дасгалжуулалтын академийн хамт олон, бас бусад FC зөвлөхүүд, менторуудтайгаа хамтран Монгол хүн таны байгалиас өгөгдсөн гайхалтай энергийн хүчээр Баялаг бүтээх сэтгэлгээг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, Монгол орны ядуу сэтгэлгээг өөрчилж чадна хэмээн амлаж байна.

Миний тухай

  • Миний профайл: Нөөцлөгч.
  • Миний гал эрмэлзэл, хүсэл тэмүүлэл: Үнэт зүйлээ таньж мэдэхгүй, хөгжүүлж чадаагүй монгол хүнд түүнийгээ олоход нь туслах, хөгжүүлэхэд нь гарц гаргалгааг олж өгөх.
  • Миний уриа: Монгол хүн бүрт гайхамшигтай өөрийн гэсэн энергийн урсгал бий. Түүнийгээ олоход тань би танд тусалж чадна.
  • Миний үнэт зүйл: Эрх чөлөө, Чанартай боловсрол, Эрүүл мэнд, Гэр бүл, Ажил карьер.
  • Эм зүйч мэргэжилтэй, эрүүл мэндийн салбартаа 15 жил ажилласан.
  • Эм зүйн магистр болон Бизнесийн удирдлагын магистр цолтой.
  • Барилгын болон авто замын, мөн үйлдвэрлэлийн салбарт стандарт хэрэгжүүлэх болон бүтээн босголтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.
  • Боловсролын салбарт 2020 оноос хойш идэвхтэй ажиллаж байгаа.

Холбоо барих


Flow consultant Б.одонтуяа

Танд яагаад Flow consultant үйлчилгээ хэрэгтэй вэ?

  • Хорвоо ертөнц дээрх бүх юмс өөр өөрийн гэсэн энергитэй, өөрийн онцлог өнгө төрхтөй байдагтай яг л адилхан хүн бүр өөрийн онцлог авьяас чадвартай байдаг хэрнээ түүнийгээ хэрхэн нээх, ашиглахаа мэдэх нь байтугай өөрийгөө юу хийх дуртай, ямар авьяастай, ямар зан чанартай, гэдгээ мэдэхгүй яг л хонь шиг дуулгавртай нь аргагүй нийгэмд нийцэх гэж, хэн нэгэнд таалагдах гэж хичээж амьдардаг. Бусад хүмүүс юу гэх бол гэж санаа зовж бусдын харцан дор хоирогч түвшинд амьдраад байгаагаа ойлгох ч сөхөөгүй амьдардаг нь гашуун үнэн. Одоо энэ түвшигээс гарах хэрэгтэй. Энэ түвшингээс гарахын тулд чамд зөвлөгөө өгөх мэргэжлийн зөвлөгч хэрэгтэй. Би олон хүнийг өөрийгөө олж авьяас чадвараа нээж, өөрийн хүч чадал, авьяасаараа хүссэн амьдралаа бүтээж, дуртай юмаа хийж аз жаргалтай, өөртөө итгэлтэй амьдраасай гэж хүсдэг. Тийм ч учраас Flow consultant болсон.                          
  • Би хөгшин хүн,  миний хийж бүтээдэг гэж юу байхав, би залуудна, надад туршлага байхгүй, би өөртөө итгэлгүй гэж өөрийгөө голж, хойшоо суухын оронд эртхэн өөртөө хөрөнгө оруулаад өөрийгөө таньж мэдэж, өөрийн алт шиг зан чанар, авьяас чадвар,  өвөрмөц энергиэ таньж, амьдралдаа хэрэгжүүлж, ашиглаж, хөгжүүлж, зөв замаа олж хүссэн амьдралаа бүтээхэд өөртөө туслаж хөрөнгө оруулаарай. Ингэснээр та  өөрийн энергийн урсгалдаа орж бага хүчээр том амжилтыг гаргах боломжтой.                  
  • Өөрөөрөө байгаа хүн л илүү амьд байж бусдын сэтгэлд хүрдэг. Харин чи өөрөөрөө байж чаддаг уу? Хэн нэгнийг байнга өөртөйгөө харьцуулж бусадтай адилхан болох гэж хэлбэрт орж, хиймэл хуурамч харагдаж байгаагаа ч мэдэхгүй яваад байгаа юм биш биз? Өөрийгөө таньж мэдэх, өөртөйгөө ойр байх цаг хугацаагаа дэмий өнгөрөөж бусдыг дуурайж, жүжиглэж өөрийгөө улам бүр хохирогч болоход туслаад байгаа бол Flow consultаnt үйлчилгээ танд хэрэгтэй. Энэ үйлчилгээ таныг өөрийгөө илүү таньж мэдэхэд туслахаас гадна, өөрийгөө өөр нүдээр харах, би ийм хүн юм байна шүү гэж өөртөйгөө  танилцах боломжийг олгодогоороо онцлогоос гадна яагаад ингээд байдаг алдаануудаа ойлгоход чинь туслана.                      

                            

Миний зорьж ажиллаж буй талбарууд

  • 25 аас 50 насны эмэгтэйчүүдэд, амьдралдаа өөрчилөлт хийх хүсэлтэй, өөрийгөө илүү таньж мэдье, дотороо нуугдаж байгаа  авьяас, чадвар үнэ цэнээ тодоройлж, дуртай юмаа хийж, хүссэн амьдралаа бүтээе гэсэн хүмүүст зөвлөгөө өгнө.           
  • Авьяас гэдэг бол таны сайн хийж чаддаг зүйл биш, харин таны хийх дуртай зүйл юм. Хийх дуртай зүйл маань бидэнд сэтгэл ханамж өгдөг. Бидний ихэнх нь өөрийгөө хэр зэрэг үнэ цэнтэй хүн гэдгээ анзаардаггүй. Дуртай зүйлээ хийхэд амархан санагддаг болохоор түүний үнэ цэнийг бид хэмжиж мэддэггүй. Тайланта  гэдэг үг нь эртний грек үгнээс гаралтай. Орчуулвал алт гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл хүн бүхний дотор нандин зүйл буюу алт нуугдаж байдаг гэсэн утгатай.           
  • Өөрийн дотор нуугдаж буй алтаа олохыг хүсэж байгаа бол зан чанар, хүч чадал, бүтээмж, үнэ цэн зэргээ ашиглаж сурах хүсэлтэй хүмүүст туслалцаа үзүүлж ажиллахдаа би таатай байх болно.    
  • Хүн өөрийнхөө авьяас чадварыг мэдэхгүй өнгөрөх буюу нуух юм бол авьяасаа алдаж эхэлдэг. Харин авьяасаа хэрэглэж эхлэвэл арвижин өргөжиж, үр өгөөжөө хүртэдэг. Харамасмалтай нь өөрийнхөө үнэ цэнэ, авьяас чадвараа мэдэх нь байтугай өөрийгөө хэн гэдгээ ч ойлгохоо больсон, гацаанд орсон, амьдрах идэвхигүй, стрест орсон, гарах гарцаа хайж байгаа хүмүүс олширч байна. Эдгээр хүмүүст туслах зорилготой ажиллаж байна.   

Миний амлалт

  • Та авьяас чадвараа нээснээр, өөрийн дуртай, хамгийн сайн чаддаг юмандаа цагаа зориулж авьяас чадвартаа тоирсон зүйлдээ цагийн хөрөнгө оруулалт хийж сурна.                
  • Өөрт тохирох  оновчтой чиглэлийг олох гарцаа мэдсэнээр юунаас татгалзах, юун дээр зөвшөөрөх нь зүйтэй вэ? гэдгээ мэднэ. Ингэснээр таны сэтгэл ханамж дээшилж, ажилын үр өгөөж нэмэгдэж стресс бухимдал буурна.
  • Та өөрийнхөө байгалиас заяасан эрч хүчийг сэргээгээд зогсохгүй байгууллага хамт олон дотор хэрхэн өөрийн чадварыг зөв ашиглаж, үр өгөөжөө гаргахад тань энэ гарын авлага материал тусална 
  • Энэхүү үйлчилгээ нь баялгийн эрэлд гарч буй бүх хүнийг баялгийн замд нь хүргэх газрын зураг гэж хэлж болно. 
  • Та энэхүү зөвлөгөө, гарын авлага, тестийн системийг ашигласнаар богино хугацаанд дөт замаар хялбаршуулсан энгийн аргачлалаар амжилтынхаа цар хүрээг арвижуулана.  
  • Та өөрийн үнэ цэнийг мэдэхийнхээ хэмжээгээр өөрийн давуу чадвар дээр төвлөрч, бусдын давуу чадварыг зөв ашиглахад туслаж сурна. Сул талаа мэдсэнээр юун дээр болгоомжлох, яагаад алдаад байдагаа ойлгож авна.
  •  Өөрийгөө таньж мэдсэнээр өөртөө итгэх итгэл нэмэгдэж, илүү ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй болно. 
  • Хүмүүстэй зөрчилдөх биш, тэднийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч сурна. 

Миний тухай

  • Миний профайл: Бүтээгч                                 
  • Миний гал эрмэлзэл, хүсэл тэмүүлэл: Би бүх л хүмүүсийг амар амгалан, эрүүл саруул, аз жаргалтай, эд баялагаар дүүрэн амьдраасай гэж хүсдэг. Эдгээрийг хүн өөрийн амьдралдаа цогцлоохын тулд хамгийн эхлээд өөртөйгөө ажиллахаас эхэлнэ.  Consultant миний зүгээс олон хүний харах өнцөгийг нь өөрчилж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж, авьяас чадвараа нээж, үнэ цэнэтэй хүн болоход нь туслах хүсэл тэмүүлэлтэй байна.                                            
  • Миний уриа: Сул тал дээрээ биш давуу чадвар дээрээ илүү төвлөрч энергийн урсгалаа дага. Орчлон хорвоо дээрх бүхий л юмс өөр өөрийн гэсэн өвөрмөц энергитэй. Энергийн хуулийг сайн ойлго.                                              
  • Миний үнэт зүйл: Өөрт минь байгаа бүхий л зүйлдээ би талархаж явдагг. Мэдээж миний хамгийн үнэт зүйлс бол миний үр хүүхэдүүд гэр бүл, сэтгэл тайван байдал, өөртөө итгэх итгэл, эрх чөлөөтөй ажиллаж амьдарч байгаа минь мөн боловч намайг төрүүлсэн ижий аав, амьдрах тухлаг  орчин, байгаль дэлхий, төрсөн нутаг, ус, агаар гээд л бүхий л  үнэт зүйлс надад байгаад би маш их талархаж байна.  Надад ухаарал хайрлаж байдаг бүхий л хүмүүс, алдаатай оноотой байна гэдгийг минь мэдрүүлж, ойлгуулж байдаг бүхий л үйл явдалууд бол миний үнэт зүйлс гэж би бодож байна.      
  • Би бизнесийн удирддлага мэргэжилтэй ч мэргэжилээрээ ажиллаагүй. Хувиараа л янз бүрийн юм хийж оролдож байсан. Бүтээгчид их зоригтой хөдөлж чаддаг, юмыг санаачлан эхлүүлэхдээ сайн, хурдан шийдвэр гаргадаг, бууж өгдөггүй хүсүүс байдаг. Би өөрийгөө бүтээгч профайлтай гэдгээ мэддэггүй байхдаа өөрөөр хэлбэл 20 наснаасаа янз бүрийн л юм оролдож алдаж онож хэд хэдэн удаа тэгээс эхэлж байсан удаатай. Алдаанаасаа суралцаж цааш хөгжсөөр ирсэн. Хүний удирдлаган дор сарын цалин харж ажиллах дургуй байсан болохоор өөрөө хийж бүтээх гэж оролддог байсан маань чамгүй амжилтыг авчирсан. Би сурах дуртай. Аливаа юманд нээлттэй хандадаг, оролдоод үзье, яагаад болохгуй гэж боддог.
  • Би ном унших дуртай хэдий ч хувийн бизнесээ хийгээд явж байх үедээ сурах процессоо орхигдуулсанаас болж  амьдрал нэг л утгагүй нэгэн хэвийн санагдаж, шинэчлэлт хийх гэж эрэл хайгуул хийгээд явж байх үедээ 2017 онд дасгалжуулалтын академийн хөтөлбөрүүдтэй тааралдаж тэр цагаас хойш идэвхитэй суралцаж бүх л хөтөлбөрт нь хамрагдаж явсаар анхны төгсөгч, албан ёсны сертификаттай Flow Consultant болж зөвлөгөө өгдөг болсон.  

Холбоо барих

  • Facebook профайл: Odnoo Od  
  • Facebook хуудас: Consultant Odnoo                             
  • Имэйл хаяг: burmaaodontuya@yahoo.com                                   
  • Утасны дугаар: 976-88113031, 976-99778318 

                    

Flow consultant Б.ОДОНчимэг

Танд яагаад Flow consultant үйлчилгээ хэрэгтэй вэ?

  • Үнэндээ ажил амжихгүй, замын түгжрээ, гэрийн ажил, ажлын ачаалал гээд өөр зүйл бодох, хийх зав алга?
  • Одоо байгаа бүхэн болж байна? Надад илүү зүйл хүсээд, өөрийгөө зовоох хэрэг алга гэж заримдаа бодогддог уу?

             Тэгвэл танд зориулан өөрийн эрч хүчийг зөв зүйлд хуримтлуулж, өөрөө ч мэдэлгүй ажлаа амжуулчихсан, хамгийн сайн чаддаг зүйлээ хөнгөхөөн хийж, цаг хугацаагаа зөв удирдах боломжийг Баялгийн динамик зан чанарын тест дээр тулгуурлан Вип зөвлөх үйлчилгээг үзүүлж сургалт явуулдаг. 

              Энэхүү Баялгийн динамик тестийг сая сая энтрепренёр залуучууд бизнесээ бүтээх, мөрөөдөл зорилгоо биелүүлэхэд ашиглаж эхлээд удаж байна.

              Харин таныг юм болгоныг оролдож үзэж туршиж, бүтэлтэй бүтэлгүй болж эсвэл юу хийхээ мэдэхгүй, нэгэн хэвийн зүйлээ давтсаар цаг хугацаа битгий алдаасай гэж үнэхээр их хүсч байна. Чамд амьдралдаа өөрийн үнэ цэнээ эртхэн олоод түүнийгээ өдөр бүр услан амжилтаа бүтээх боломж бий.

              Мэргэжил сонголт, багийн ажиллагаа, карьер өсөлт, хүний нөөц, гарааны бизнес эрхэлж байгаа болон бизнес эхлэхээр зорьж буй албан байгууллага, өөрийгөө дараагийн түвшинд гаргаж нөөц боломжоо нээхийг хүссэн хүн бүртэй хамтран ажиллана.

 Миний зорьж ажиллаж буй талбарууд

  •                            

Миний амлалт

  •                               

Миний тухай

  • Миний профайл: Бүтээгч 
  • Миний гал эрмэлзэл, хүсэл тэмүүлэл: 
  • Миний уриа: 
  • Миний үнэт зүйл: 

Холбоо барих

Flow consultant Ж. Болормаа

Танд яагаад Flow consultant үйлчилгээ хэрэгтэй вэ?

  • Хүн болгон амжилтанд хүрч аз жаргалтай, сэтгэл хангалуун, мөнгөнд санаа зовохгүйгээр амьдрахыг хүсдэг. Тэрний тулд “БИ ХЭН БЭ?” гэдгийгээ таньж нээх нь хамгийн чухал байдаг.             
  • Та өөрийгөө нээснээр байгалиас өгөгдсөн гайхалтай энерги, ур чадварыг нээж, үгээр хэлэхийн аргагүй ҮНЭ ЦЭНИЙГ мэдэрч, өдөржин хийсэн ч, шөнөжин хийсэн ч ядрахгүйгээр дуртай ажлаа олж, хажуугаар нь баялаг бүтээж, өөрийнхөө жинхэнэ энергийн урсгалдаа ордог өндөр ач холбогдолтой.       

                         

Миний зорьж ажиллаж буй талбарууд

  • Залуу хөвгүүдийн нуугдмал сэтгэлийг нээж, тэдний үнэ цэнийг мэдрүүлж, хэнтэй ч харьцуулашгүй гайхалтай төрөлхийн авьяас, ур чадварыг нээн илрүүлж, амжилтанд хүрэхэд зөв залж, чиглүүлэхэд чин сэтгэлээсээ нөлөөлж, чанартай үйлчилнэ.                            
  • Өсвөр насны залуу хөвгүүдтэйгээ ойлголцоход харилцаны асуудалтай байгаа эцэг, эхчүүдтэй хамтран ажиллаж, ид шидийн мэт бодит өөрчлөлтийг бүтээхэд тусална.                         
  • Харилцааны асуудалтай байгаа гэр бүлд энергийн урсгалын зөвлөгөө өгч, аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдралаа хамтдаа бүтээхэд нөлөөлнө.               
  • Байгууллага хамт олонд энергийн урсгалын зөвлөгөөг өгч, хүний нөөц болон байгууллагын санхүүг хурдацтайгаар өсөн хөгжүүлэхэд цогц, сургалт зөвлөгөө үзүүлэх. 

Миний амлалт

  • Үйлчлүүлэгчдийнхээ бэрхшээлтэй асуудлыг ойлгон, мэдэрч, шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой заавар чиглэлийн дагуу, амьдралын стратегиэ тодорхойлоход үнэн зөв зөвлөгөө өгч чиглүүлэн, чанартай үйлчилгээ үзүүлэхээ амлаж байна.                                           

Миний тухай

  • Миний профайл: Нөөцлөгч              
  • Миний гал эрмэлзэл, хүсэл тэмүүлэл: Залуу хөвгүүдийн  ур чадвар, үнэ цэнийг нь мэдрүүлж, амжилттай аз жаргалтай, сайн аав сайн ханийг бүтээхэд туслах.                        
  • Миний уриа: Унасан ч өвдөгнийхөө шороог гөвөөд урагшаа.                         
  • Миний үнэт зүйл: Өөрөөрөө байх, Эрүүл мэнд, Гэр бүл, Сэтгэл зүрхний чанартай боловсрол, Харилцааны боловсрол,  Ажил                                   
  •  Үнэ цэнэтэй хөвгүүд ТББ-г үүсгэн байгуулагч, ДА-ийн Flow consultant, зөвлөх, багш мэргэжилтэй.                       
  • Flow Consultant J.Bolormaa , Хөвгүүд ба үнэ цэнэ пэйжийг хөтөлдөг.                        

Холбоо барих

Урсгалын зөвлөх үйлчилгээ авсан үйлчлүүлэгчдийн бодит сэтгэгдлээс

Та ДА-ийн Flow Consultant-аас Урсгалын зөвлөх үйлчилгээ авснаар ямар ажилд дуртай бөгөөд бүтээмж өндөртэй байдгаа, ямар ажлыг бусдад өгч хийлгэх, өөрөө хийхээс татгалзах ёстойгоо, суралцах арга барилаа, амжилтын стратегиа хүртэл хэрхэн боловсруулах, юун дээр урсгал өндөртэй, манлайлах чадвартай болохоо ганцхан цагийн дотор мэдэж авах боломжтой.

Н.Дарьсүрэн 

Хөтөлбөрийн оролцогч

Би хэн бэ гэдэг асуултын хариултыг, өөрийгөө танин мэдэх хүслийн минь биеллийг олгож, цаашид өөдөө тэмүүлэх урам, гэр бүлийнхээ хүнтэй ойлголцож, бид бие биенээ дэмжиж дэмнэн, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд хамтдаа нэг зүгт тэмүүлж, мөрөөдлөө биелүүлэхэд минь маш том хөрөнгө оруулалт болсон үнэ цэнэтэй уулзалтууд байлаа. Энергийн зөв урсгалдаа орж, олон сайхан үр дүн гаргана гэдэгтээ итгэл дүүрэн байна аа. Энэ сайхан боломжийг Монголчууддаа бий болгосон Моника Батсүх танд болон ДА-ийн хамт олонд чин сэтгэлээсээ талархаж байна, баярлалаа.

Б.Өнөрмаа

Хөтөлбөрийн оролцогч

Өөрийн давуу болон сул талаа ойлгоод зогсохгүй бусадтай харилцахад маш энгийн хялбар болсон. Хэн нэгний шүүмжид өртөхдөө их л эмзэг зан чанар минь хүртэл тогтуун хүлээцтэй болж хувирсан. Бүх хүн заавал өөрийн энергиэ тодорхойлж дуртай ажлаа аз жаргалтай хийх маш гоё боломж!!!

В.Цэнд-Аюуш

Хөтөлбөрийн оролцогч

Би өөрийнхөө энерги, юунд илүү давуу талтай, мөн сул талаа тодорхой мэддэг болсноороо бизнестээ илүү амжилт үзүүлэх цаг хугацаа хэмнэж харилцаандаа өөрчлөлт хийж, хүмүүсийг ойлгож, чадахгүй зүйлдээ стрессдэхгүйгээр сул талдаа хамтрагчаа олж бизнесээ хөгжүүлж байгаа маань Урсгалын зөвлөх үйлчилгээний ач тус билээ. Энэ үйлчилгээг авч ямар төрлийн Баялаг бүтээгч болохоо мэдэж авсандаа туйлын баяртай байгаа.

Түгээмэл асуулт хариултууд

Хэрэв миний тест буруу гарчих вий гэж санаа зовж байвал яах вэ? Эсвэл миний зан чанар цаг хугацааны эрхэнд өөрчлөгдөх үү?

Таны профайл таныг асуултандаа хариулсан байдал дээр тулгуурлаж гардаг. Хэрэв та өөрийгөө өөр профайлтай байж магадгүй гэж санаа зовж байгаа бол тэр профайлынхаа энергийг өөртөө зохиж байгаа эсэх дээр туршилт хийгээд үзээрэй. Хамгийн гол нь олон янзын профайлд санаархахгүйгээр зөвхөн нэг профайл дээр төвлөрч өөртөө хөгжүүлэлт хийх нь илүү өгөөжтэй. Та энергийнхээ урсгалыг хялбархан олж авах аргыг сонгож, түүнд тулгуурлаж ур чадвараа хөгжүүлэх нь нэн чухал. Бүх юманд эргэлзээд тоглолтынхоо аргыг байнга өөрчилдөг хүмүүс хэзээ ч нэг зүйл дээрээ бүрэн амжилт гаргаж чадахгүй төөрөх нь элбэг. Тийм ч учраас ихэнх хүмүүс эргэлзээ төөрөгдлөөсөө болж өөрийн амжилтын гарцыг нээх хүч чадал энергийн урсгалаа алдаж зорилгодоо хэзээ ч хүрч чаддаггүй.

Урсгалын зөвлөх үйлчилгээ авахгүй байснаар ямар хор хохиролтой вэ?

  • Мэргэжлээ буруу сонгох,

  • Цаг хугацаа, санхүүгээ дэмий зүйлд зарцуулах,

  • Хэчнээн  хичээж хийвч үр дүнгүй байх, сэтгэлийн таашаал байхгүй, урам зориггүй,  бүтээмжгүй байх,

  • Өөртөө итгэлгүй, амьдралын зорилгогүй, урсгалаар явах, өөрийн  хүч, энергиэ буруу зүйлд гарздах, сүүлдээ худлаа дүр эсгэдэг болох, эго маск зүүх,  бусдын өө, алдаа дутагдлыг олж гишгэх буруу муу зантай болох,

  • Байгууллага, баг  хамт олны амжилтыг хойш нь татах, гэр бүлдээ асуудал үүсгэх зэрэг маш олон сөрөг үр дагавартай. 

Эдгээр сөрөг үр дагаврууд дахиад цаашаа бүр ч их асуудал  бэрхшээлийг бий болгодог. Эдгээр бүх хор уршгаас ангижрах, ангид байх боломжийг урсгалын зөвлөх үйлчилгээ авснаар та олж авах болно. 

урсгалын зөвлөх үйлчилгээ авснаар танд ямар эерэг үр дүн гарах вэ?

  • Ямар үйл ажиллагаа хийхэд дуртай, бүтээмж сайтай, урсгал өндөртэйгөө мэдэж авах
  • Ямар үйл ажиллагааг бусдад өгч хийлгэх, татгалзах ёстойгоо мэдэж авах
  • Ямар ажил хийхэд амархан, хялбархан байх арга замаа хөгжүүлэх
  • Цагийн бүтээмж, ажлын бүтээмж өндөрсөх
  • Өөрөөрөө байх, өөрийнхөө чадвартай, урсгал өндөртэй зүйл дээрээ тулгуурлах
  • Багийн дотор ямар дүр төрх, үйл ажиллагаа, байр суурийг баримтлах нь амархан гэдгээ олж мэдэх
  • Хүчээр юмыг хөдөлгөх бус энергийн урсгалыг ашиглаж хөгжүүлэх
  • Бусадтай харилцах харилцаагаа сайжруулна
  • Хийдэг ажлаараа манлайлах, бахархах зүйлтэй болох
  • Хүнийг зөв таньдаг болох, харилцаа тогтвортой болох
  • МИНИЙ ЭРГЭН ТОЙРОНД БАЙГАА ХҮМҮҮС БҮГД ЗАМБАРААГҮЙ БАЙХАД БИ ЯАЖ ӨӨРИЙН ЭНЕРГИ УРСГАЛДАА ОРОХ ВЭ?

    Голын ус чулууг явахыг хүлээснийхээ дараа усны урсгалыг хөдөлгөдөггүй. Үнэндээ та голын усан дотор илүү олон чулуу байдгийг харж болно. Таны эргэн тойронд юу ч өрнөж байсан хамаагүй та өөрийн энергийн урсгалдаа ямар ч асуудалгүйгээр орох боломжтойгоо мэдэж тун удалгүй бусад хүмүүс таны энергийн урсгал тоглолтыг хараад таныг даган тоглох сонирхол хүсэлтэй болохыг та харна.

    >