Өдөр 29. Цалингаа 2 сая болгох зоригтой алхам

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье цувралын маань 29 дэх өдөрт тавтай морил. Та бидний 30 хоногийн аялалд одоо 2хон хоног үлдлээ.

Өнгөрсөн энэ 28 хоногийн аялал, ид шидийн гэмээр үйл явдалуудаар дүүрэн, шинэчлэлээр дүүрэн, урам зоригоор баян тийм л амьдралын арга ухааныг танд бэлэглэсэн гэдэгт бид итгэлтэй байна.

Өнөөдрийн танд бэлтгэсэн яриа бас л гайхалтай. Энэ ярилцлагын азтан маань ажил мэргэжил дээрээ олж чадахгүй байсан амжилтаа хоромхон хугацаанд олж нээсэн байгаа.

Та ажил дээрээ албан тушаал ахиж чадахгүй, тушаалаа ахиулах аргаа олохгүй, дарга захиралуудтайгаа цалингаа ярихаас айгаад, хүний дор ажиллахаас өөр аргагүй байдалд ажиллаж байна уу?

Өнөөдрийн энэ ярилцлага таныг ийм хавханд орсон байдлаас гарч эрх чөлөөг бэлэглэх болно. Хэрэв та ажлын байран дээрээ амжилтанд хүрэхийг хүсвэл энэ бүсгүйн ярьж байгаа ярианаас асар их зүйлийг ухаарч авна гэдэгт бид итгэлтэй байна.

Цалингаа 2 сая болгох зоригтой алхам хийхээр шийдсэн бүсгүйнхээ талаар танилцуулъя.

Эмэгтэй. 34 настай. Эхээс 8 уулаа. Нэг эгч, 6 дүүтэй. Өөрийн ам бүл 4. Нөхөр, хүү, охины хамт өөрийн орон сууцанд амьдардаг. Бизнесийн удирдлагын мэргэжилтэй. Баклавр зэрэгтэй. Хувийн хэвшлийн худалдаа, үйлчилгээний байгуулагад 12 дахь жилдээ ажиллаж байгаа. Энэ хугацаанд байгуулагын шилдэг ажилтан, үлгэр жишээч ажилтанаар шалгарч байсан. Одоо байгууллагынхаа онлайн худалдааны чиглэлийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Ажил хийж эхэлсэнээсээ хойш 4 дахь байгууллагтаа ажиллаж байна.
Хэтийн зорилго нь: 2 хүүхдээ өөрсдийгөө гэсэн бие даасан чадвартай иргэн болгох. Үүний тулд би өөрийгөө хөгжүүлж илүү ихийг хийж бүтээх хэрэгтэй байна.-Намайг ажиллах явцад дарга захирлууд сайн байна гэж магтдаг. Гэтэл яагаад би удирдах ажилтаны түвшинд хүрч чадахгүй байгаа шалтгаанаа хайж олох. Хувийн амьдралын хувьд гэр бүлийн сарын орлого яг л хэрэгцээндээ таараад илүү гарахгүй болохоор ард хормойгоороо урд хормойгоо нөхөж байгаагаа хараад тайван сууж чаддаггүй мөртлөө түүнээс хэрхэн гарах аргаа олохгүй байна.
Энэ асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй бол би яг л энэ хэвээрээ дарга захирлуудын мэдээ мэдээллийг бэлтгэж өгсөөр, 2 хүүхэд минь олигтой сурлагагүй, байнгын мөнгөний боол болж энэ амьдралаа дуусгах гээд байгаа юм шиг айдаст автаад байх юм. Жишээ нь хямдыг нь бодоод хотын захруу байр авч амьдарсанаас хүүгийн минь сурлага эрс муудсан. Би орой УБ-ын урд захаас ажил 18 цагт тараад 19 цаг 30 минутад харих юм. Мэдээж хоолоо хийж гэрээ цэвэрлэж дуусахад 21 цаг 30 минут болно. Ингээд л хүүтэйгээ ажиллах чадвар минь буурсан байхын
Цагийн ажлаас өөр би юу хийж чадах вэ? Миний чадвар намайг хаана хүргэж чадах вэ? гэдгийг мэдэж авна гэж бодож байна. Үүнийг давж гарч чадвал мөнгө яаж олох вэ гэж бодох биш үүнийг хийвэл мөнгө олно гэдгийг ойлгосноор өөртөө итгэлтэйгээр хийж бүтээх болно. Ингэснээр дээрхи ойлгомжгүй сэтгэлийг минь шаналгаж байгаа зүйлүүдийг үгүй хийж чадна. Үүнд надад хэн нэгнээс туслалцаа авах зайлшгүй шаардлага байгаа

За одоо энэ бүсгүйн Моника эгчтэй хийсэн дасгалжуулалтын ярилцлагыг сонсоцгооё.

Та ажил дээрээ албан тушаал ахиж чадахгүй, тушаалаа ахиулах аргаа олохгүй, дарга захиралуудтайгаа цалингаа ярихаас айгаад, хүний дор ажиллахаас өөр аргагүй байдалд ажиллаж байна уу?

Click to Tweet

Өнөөдөр миний танд танилцуулахаар бэлтгэсэн, гарын авлага бол БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 14 – ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ЦОО ШИНЭЭР БҮТЭЭХ ВЭ? байгаа юм. Та бид шинэ амьдралыг, сайхан амьдралыг хүсч л байгаа бол түүндээ тохирсон цоо шинэ амьдралыг жолоодох эзнийг өөрөөсөө бий болгож бүтээх ёстой.

Моника энэ аудиогоор дамжуулж Мөрөөдлийнхөө эзэн байж сурах 10 зөвлөмжийг танд танилцуулахаар бонус болгон бэлтгэсэн байгаа.

podcast-14

Та өөрийгөө яаж өөрчлөхөө мэдэх үү?

Мөрөөдөлдөө тохирох хүн болмоор байна уу?

Ирээдүйн дүр төрхөө та төсөөлж харж чадаж байна уу?

Яаж өөртөө итгэлтэй удирдагч болж сурах вэ?

ҮНЭ - 19000₮

screenshot-22-10-2016-20-28

Хэрэв та өөртөө итгэлгүй, өөрийгөө ирээдүйд хэн болохоо сайн ойлгож мэдэхгүй бол хэзээ ч хүссэн мөрөөдөлдөө хүрч чадахгүй. Тэгвэл энэ ярилцлага таныг цоо шинэ хүн болж өөрчлөгдөхөд туслах болно. Та өөрийн дотоод чадвараа сайжруулж амьдралаа санхүүгийн амжилтын анхны алхамаа хийж урагшлуулахыг хүсч байгаа бол энэ ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой.

Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 77156053, 99156053 утсаар холбогдоно уу.

Хэвлэмэл номыг УБ хот доторхи хаягаар 77156053, 99156053 дугаарын утсуудаар авч үнэгүй хүргэж өгнө.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

  • Сайн байна уу ?Та нартаа энэ сайхан өдрийн мэнд хүргье.Сургалтуудаа уншаад сэтгэл өндөр байна.Аудио ярилцлагуудаа сонсож болохгүй байна. Хөдөө явах,эмнэлэгт хэвтэх гээд цаг тухайд нь үзэж амжсангүй. Нөхөж үзэж байгаа.Баярлалаа

    • Сайн уу, Солонго! Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Нөхөж үзээд өөртөө шингээгээд аваарай.Танл яг одоо тулгарч байгаа ямар асуудал байна? Энд хуваалцаарай.

  • цалингаа нэмүүлэх үндэслэлээ хэлэх хэрэгтэй юм байна, бас өөрийнхөө хүслийг хэлэхгүй л бол биелэхгүй гэж ойлголоо

    • Яг үнэн. Бид яг юуг, яагаад хүсээд байгаагаа хэлж, илэрхийлж өгдөггүй болохоор авах хариулт маань ч гэсэн маш ерөнхий байдаг. Аяндаа үргэлжлүүлэн идэвхитэй оролцоод яваарай. Амжилт хүсье танд!

  • Sn bnuu.
    Bodoj muruuduj bsn zuils hii hooson bish gedgiig sanuulj ugsun saikhan yriltslaga boljee.
    Bayrlalaa

  • Үнэхээр гоё ярилцлага байна, их зүйлийг ойлгож мэдлээ, охиндоо энэ ярилцлагыг сонсохыг зөвлөлөө. Моника сайхан бүсгүйд баярлалаа.

    • Сайн уу, Мөнхтөр? Тантай уулзаж байгаадаа баяртай байна аа. Яг юуг ойлгож авснаа бичиж тэмдэглээд аваарай. Амжилт хүсье танд!

  • Хүн өөрийгөө “Яагаад удирдлагын түвшинд аваачихгүй байна гэвэл өөрөө удирдлагын түвшинд очъё” гэдэг саналыг гаргадаггүйд байдаг. Өөрийн санаа оноог хэлэхгүй “за за яршиг, яршиг”, “за орхиё доо” гээд орхиод байвал ахиц дэвшил байхгүй, өөртөө итгэх итгэл буурна.
    • Аливаа шүүмжилж сайжруулахыг хүссэн санаа бодлоо баримттайгаар танилцуулах
    • Ажлын гарцаа сайжруулаад цалингаа өсгөх боломжууд байгаа бол түүнийгээ илэрхийлэх
    Өөрийнхөө мөрөөдөл хүслийнхээ төлөө бодолтой алхам, зоригтой алхам хий.

  • uurtuu itgeltei baih, chadna gedgee medej l baigaa bol zorigtoi bh ni chuhal yum bna. Bayarlala Monika

  • Маш сонирхолтой аудио сонслоо. Зоригтой алхам хийж өөрийн зорилгодоо хүрч чадсан Отгоо бүсгүйдээ баяр хүргэе.

    • Сайн байна уу? Танд энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Өөртөө итгэх итгэл нь нэмэгдсэнд нь баярлаж байна. 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд улам их амжилтыг хүсье. Үргэлжлүүлээд аянаа үзээд сэтгэгдлээ дахин бичээрэй. Танд амжилт хүсье.

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}

    Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор бэлтгэж байна уу?

    "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 3 сарын 15нд эхэлдэг. "Биеэ зас" буюу хувь хүний амьдралаа өөрчилж санхүүгийн амжилтанд хүрэх сууриа тавиарай.

    "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 6 сарын 1нд эхэлдэг. "Гэрээ Зас" буюу гэр бүл хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэх мастер урлагийг эзэмшээрэй.

    "Миний Бизнес" Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

    Жил бүрийн 9 сарын 1нд эхэлдэг. "Төрөө зас" буюу бизнес манлайлах чадвар, стратегиа өргөжүүлж тэрбумтан болох гараагаа эхлээрэй.

    "Амьдралын Дасгалжуулалт" ганцаарчилсан дасгалжуулалтын гэрээ

    Хувийн нандин яриа өрнүүлж зөвхөн өөртөө тохирох сэтгэлзүйн дэмжлэг авч, өөртөө итгэлтэйгээр амжилтанд хүрч цаг хожоорой.

    >