Өдөр 27. 5 жилийн дараа биш, одоо хүрэх мөрөөдөл

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье цувралын маань 27 дахь өдөрт тавтай морил.

Та нийгэмдээ зөв юм хиймээр, хүмүүст тусалмаар санагддаг уу? Хүмүүст туслаад байдаг атлаа мөнгөгүй болохоор санааширсан ч яахаа мэдэхгүй байна уу?

Хүмүүсийн зовлон бэрхшээлийг сонсоод сүүлдээ тэр олон зовлонтой хүмүүсийг харахаар л зугтаамаар санагдаж байна уу?

Таны тусалж байгаа хүмүүс ийм их хэцүү байхад амиа бодохоос айдаг уу? Намайг амиа бодож байна гэж хүн хэлэх вий гэж айсандаа хийж буй ажлынхаа үнэлгээг мөнгөөр хүлээн авахаасаа нэрэлхдэг үү? Хүнд туслах дуртай, буян үйлдэх дуртай атлаа хийсэн ажлынхаа хөлсийг хэлэхээсээ та татгалздаг уу? “Мэдэж байгаад өгчих гэж татгалздаг уу?”

Хэрэв танд ийм асуудлууд орж ирдэг, хааяа та буян үйлдээд зөв юм хийдэг ч түүнийгээ цаашид үргэлжлүүлэх хэмжээний туслалцаа дэмжлэгийг олж авах аргаа олж аваагүй байгаа бол өнөөдрийн дасгалжуулалтын ярилцлага танд таалагдана гэж найдаж байна.

Хүнд туслах сайхан. Буян үйлдэх гэдэг бол гайхалтай гэгээн үйл.

Нийгэмдээ зөв юм хийнэ гэдэг биднийг цаанаа л сэтгэл өег явахад нөлөөлдөг.

Зөв чиглэлд, хүнд хэрэгтэй зөв зорилгын нэг хэсэг болж амьдарна гэдэг биднийг амьдралдаа сэтгэл ханамжтай алхуулдаг.

Ийм ажлаас бид хамгийн их зүрх сэтгэлийн баясал, аз жаргал авчирдаг зүйл.

Хүнд туслах сайхан ч түүгээрээ өөрийн амьдралын хэрэгцээг хангалттай авч явахад тийм ч амар биш.  Бусдын амьдралд гэрэл гэгээ авчрах сэтгэл зүрхтэй ч бид өөрсдийн амьдралын энерги эрч хүчийг давхар сэргээж гэрэлтүүлэх ёстой.

Та нэг удаа хүнд тусалсан ч удаа дараа олон удаа туслах талаас нь урьдчилан бодож алсыг харах ёстой.

Та нэг хүнд тусалсан ч олон хүнд туслах талаас нь урьдчилан бодож сэтгэлзүйн бэлтгэлтэй байх ёстой.

Та нэг жил хүмүүст тусалсан ч, түүнийгээ цаашид олон жил үргэлжлүүлэн бусад туслах томоохон зорилгыг бас өвөрлөх шаардлагатай тулгарна.

Энэ бүх буяны ажиллагааг бий болгохын тулд та санхүүгийн өөрийн тогтолцоог бүрдүүлж сурах нь маш чухал.

Урьдчилсан төлөвлөгөөтэй, сайн тоо баримттай, нарийн судалгаатай буяны ажиллагаанууд л жинхэнэ буян үйлдэж, нийгэмдээ туслах хэмжээндээ хүрдэг гэдгийг мэдрэх цаг нэгэнтээ иржээ.

5 жилийн дараа биш, одоо хүрэх мөрөөдөл рүү тэмүүлж байснаа олж харсан бүсгүйн талаар танилцуулъя.

Ам бүл 4, нөхөр 2 хүүгийн хамт амьдардаг,сэтгэл судлаач мэргэжилтэй,одоогоор МУБИС-н гэрээт багшаар ажиллаж байгаа. Найз нөхөд хамт олны дунд байх дуртай, аливаа зүйлийг эерэгээр харах дуртай, айлын дунд охин болж төрөөд ээж эгч дүү нартаа хайртай, ханидаа халамжтай, үр хүүхдээ сайн хүмүүжилтэй, зөв сэтгэлтэй хүн болгож өсгөж хүмүүжүүлэхийг эрхэмлэдэг ийм  нэгэн эмэгтэй байна .
Амжилттай,бусдад үлгэр дуурайлалтай, хийсэн бүтээсэн зүйлтэй эргээд харахад харамсахгүй байх
2 жилийн өмнөөс цахим хуудаснаас олж номыг тань уншиж аудио бичлэгийг авч сонсож байсан.
Өөрийнхөө сул талуудыг их олж хараад засах гэхээр нэг л тэнхэлгүй болчихсон юм шиг юу ч хиймээргүй санагдаад, гэтэл урд ажил овоороод урьд байдаг байсан эрч хүч байхгүй сэдэл тэмүүлэл маань хаашаа ч юм алга болчихоод,дээшээ биш доошоогоо гүйгээд л. Сэтгэлээсээ биш оромдож хийгээд л хуучин би байхаа больчихсон мэт. Хүнд хэцүү хүмүүст тусалж тэднийг сэтгэл санаагаар дэмжиж үргэлж тусалдаг олон хүнд хүрэхийг хүсдэг байсан сэтгэл ор мөргүй алга болоод яах гээд ч яваад байгаагаа мэдэхээ болиод хэдэн сар өнгөрсөн байна .эндээс гарахгүй л бол бүр ангал руу орох гээд байгаа юм шиг санагдаад байна.туслаач
Хүний итгэлийг алдана, өөрийгөө үнэлэх үнэлэмж их хэмжээгээр буурна,буцаад босох эсэхээ сайн мэдэхгүй байна. Сэтгэл сэдэл тэвчээрийг хэзээ ч олж авахгүй байх гэж бодогдоод айдас төрж байна. Босмоор байна,сэргэмээр байна.
Урам зориг, сэдэл тэмүүллийг авах,эрч хүч тэсвэр тэвчээрийг хэрхэн өөртөө олж авах арга ухааныг заалгах,өөрийгөө үүнээс илүү ихийг чадна гэсэн итгэлийг олж авах,өөрийгөө нээх, зөвхөн надад тохирсон арга замууд байж л байгаа үүнийг олж мэдэх.

За одоо би танд энэ бүсгүйн дасгалжуулалтын ярилцлагыг сонсгоё. Сонсох үедээ суралцсан зүйлсээ тэмдэглэж аваад, манай блог дээр коммент бичихээ бүү мартаарай. Үнэхээс сэтгэл гарган сонсоод өөрийн болгоод суралцаарай.

Намайг амиа бодож байна гэж хүн хэлэх вий гэж айсандаа хийж буй ажлынхаа үнэлгээг мөнгөөр хүлээн авахаасаа нэрэлхдэг үү? 

Click to Tweet

Та Мөнгө ба Миний Үнэ Цэнэ номоо уншсан уу? Уншаагүй бол энэ ном таныг өөртөө итгэх итгэл, өөрийн үнэ цэнийг үнэлж сурахад тань гайхалтай гоё аргуудыг зааж өгөх болно.

Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх 48 алхам гэж нэрлэсэн нь учиртай. Таны мэдэхгүй олон олон хувийн мөнгөний асуудлыг, санхүүгийн өмнө тулгарч байдаг, таны ирээдүйн энерги эрч хүчийг хувалз шиг сорж байдаг хурц хурц асуудлуудыг та харж өөртэйгөө тулж ажиллах цаг нь ирсэн гэж би бодож байна.

Та өөрийгөө үнэлэхээс нааш хэн ч таныг үнэлэхгүй. Та өөрийн үнэ цэнийг ойлгож мэдэж түүнийгээ бизнестээ зөв нэвтрүүлэхээс нааш таныг хөдөлмөрт тохирсон мөнгийг хэн ч танаас өмнө бодолцож өгөхгүй.

Мөнгө ба Миний Үнэ Цэнэ ном дэлхийн аль ч өнцөг буланд бай, ямар хөдөө орон нутаг, аймаг суманд амьдралдаг бай хамаагүй, таныг санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, өөрийн алхамуудыг тодруулахад тань туслахаар цахим ном хэлбэрээр, аудио ном хэлбэрээр манай онлайн дэлгүүр дээр байрласан байгаа.

Мөнгө ба Миний Үнэ Цэнэ номыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 77156053, 99156053 утсаар холбогдоно уу.

Хэвлэмэл номыг УБ хот доторхи хаягаар 77156053, 99156053 дугаарын утсуудаар авч үнэгүй хүргэж өгнө.

Хэвлэмэл ном хэлбэрээр бол та гэр бүлийнхээ, бизнесийнхээ, эсвэл хувийн санхүүгийн тооцоогоо хүснэгтээр бичээд хөрөнгө оруулалт хийх санаа сэдлээ олоод авч болно.

Моника эгчийн номнууд бүгд дотроо дасгалтай гэдгийг та мэдэж байгаа. Энэ бол зүгээр нэг уншаад л өнгөрчих ном биш. Таныг амьдралаа өөрчлөх, санхүүгийн хүнд хэцүү байдлаасаа гарах арга боломжоо олж харах дасгалуудаар дүүрэн байгаа.

Хэрэв та хэвлэмэл ном, эсвэл цахим номыг татаж авсан бол дасгалуудаа заавал ажиллаарай.

mungu-audio

Харин аудио сонсдог ном бол энэ 2тойгоо давхар зохицох ид шидтэй. Та ном унших завгүй, эсвэл нэг удаа уншсан ч гэсэн дахин дахин уншиж өөрийнхөө амьдралд байнга сануулж хэрэгжүүлэх юм зөндөө таарна. Үүнийг аудио сонсдог ном л танд тусалж чадна. Та хэдэн удаа ч сонссон бай хамаагүй, шинээр сурах зүйлсүүд зөндөө таарна. Эсвэл мэддэг мөртлөө хэрэгжүүлж амжаагүй дахиад илүү энэ талаар анхаарал тавиад суралцая гэвэл аудио номыг заавал татаж аваарай

Үнэ: 20000-66000 төгрөг

screenshot-22-10-2016-20-28

Та нэг удаа сонсоно гэдэг хангалтгүй, хэд хэдэн удаа сонсоод дасгалаа ажиллаад ирэхээр бүхэл бүтэн бизнесийнхээ төлөвлөгөөг ч зохиож болно. Мөнгө ба Миний Үнэ Цэнэ ном таныг санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд чухал хэрэгтэй 48 алхамыг маш тодорхой, илэн далангуй тайлбарласан байгаа. Энэ номны үнэ цэнэ бол таны амьдралын үнэ цэнэ шиг тийм л үнэ цэнэтэй. Хэдхэн төгрөгөөр та амьдралаа өөрчлөх цоо шинээр санхүүгийн, мөнгөний асуудлаа шийдэх боломжуудыг олж харах болно.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

  • Мөнгө ба миний үнэ цэнэ номыг худалдан авлаа.Баярлалаа Моника.

    • Баярлалаа, Наран! Дасгалжуулалтын Академитай ойрхон байгаад хөтөлбөр сургалтууддаа хамрагдаад аваарай!

  • Sn bnuu.
    Hna yamar tuvshind bgaagaa todorhoil, ymar tuvshind hureh gj bgaagaa todorhoil.
    Bayrlalaa.

  • Саин бнауу….өглөөний мэнд …гоёёёёё юмаа…үнэн гацаа түлхүүрийг нь олж бнаа….тийм шүү мөнгө ,энерги юм бна….өөрийгөө мөнгөөр үнэлэх…тархиараа,дадалаараа ,оюунаараа, мэдлэгээрээ…сурах юм их бнаа…номер 1 болох юмсан…би хэрэгжүүлмээр санаагаа тэмдэглэж бгаа…гэхлээ тодорхой биш л бгаа даа…тодорхои болгоноор….саихан ажил өрнүүлж буид баяр хүргие….Монекада…..би өөрийн чинь бичлэгүүдийг наиз ,эгч ,дүү нартаа зөвлөж үз, унш, сонс гэж зөвлөдөг..зарим нь сонсож бгаа баихаа

  • Одоо цагтаа өөрийнхөөрөө амьдрахыг л илүүд үздэг дээ баярлалаа

  • өдрийн мэнд хийх гэсэн ажлаа цаг алдалгүй төлөвлөж хурдан хийх нь чухал юм байна.Баярлалаа бүгдэд нь амжилт хүсье

  • Ваав үнэхээр гайхалтай би өдөр бүр өөрт тулгараад учирыг нь олохгүй байсан асуултуудаа хариулт авч яаж алхах яаж урагшлах гээд ямар зорилго ямар мөрөөдөл яах гээд бсан бүгдийг одоо л ойлгож байна Моника та үнэхээр гайхалтай эмэгтэй юмаа Баярлалаа

    • 😍🤗Суралцахдаа цагаа зориулж, өөртөө үнэ цэнтэй хөрөнгө оруулалт хийж буй танд амжилт хүсье!

  • Та нарыгаа шимтэн сонсдог боллоо
    Надтай энэ бүхнийг хуваалцаж байгаад нь итгэж өгөхгүй баярлаад байнаа
    Моника Батсүх гуайг мэдээд 2 сар л болж байна

  • Би төлөьлөгөөгөө гаргахгүй яваад байжээ

    • Сайн байна уу? Танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Төлөвлөгөө ямар чухал зүйл болохыг ойлгосонд нь баяртай байна. 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд нь амжилт хүсье. Үргэлжлүүлээд аянаа сонсоод сэтгэгдлээ бичээрэй. Амжилт хүсье.

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}

    Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор бэлтгэж байна уу?

    "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 3 сарын 15нд эхэлдэг. "Биеэ зас" буюу хувь хүний амьдралаа өөрчилж санхүүгийн амжилтанд хүрэх сууриа тавиарай.

    "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 6 сарын 1нд эхэлдэг. "Гэрээ Зас" буюу гэр бүл хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэх мастер урлагийг эзэмшээрэй.

    "Миний Бизнес" Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

    Жил бүрийн 9 сарын 1нд эхэлдэг. "Төрөө зас" буюу бизнес манлайлах чадвар, стратегиа өргөжүүлж тэрбумтан болох гараагаа эхлээрэй.

    "Амьдралын Дасгалжуулалт" ганцаарчилсан дасгалжуулалтын гэрээ

    Хувийн нандин яриа өрнүүлж зөвхөн өөртөө тохирох сэтгэлзүйн дэмжлэг авч, өөртөө итгэлтэйгээр амжилтанд хүрч цаг хожоорой.

    >