Танд энэ өдрийн мэндийг хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье цувралын маань 26 дахь өдөрт тавтай морил. Манай 30 хоногт амьдралаа өөрчлөх аян маань дуусахад ердөө л 4-хөн хоног үлдсэн байна.

Та ажилдаа дуртай юу? Мэргэжлээрээ ямар амжилтанд хүрч болохыг төсөөлөхөөр гоё санагддаг уу? Ийм гоё ажил мэргэжлийнхээ талбарт өрнөж буй боломжийг алдахгүймсан гэж хичээсэн ч би чадах болов уу яах бол, надад шаардлагатай мэдлэг туршлага нь байхгүй дээ гэж эргэлзэж тээнэгэлзэж байна уу?

Хийсэн ажлаараа, мэддэг мэргэжлээрээ, чаддаг зүйлээрээ дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн бизнестэй, Монголынхоо нийгэмд өөрчлөлт хийхийг хүсч байна уу?

Өнөөдрийн дасгалжуулалтын азтан маань яг ийм хүсэл эрмэлзэл дүүрэн ч, бэрхшээл дүүрэн, боломжоор дүүрэн ч, айдсаар дүүрэн орж ирсэн юм.

ИМЭЙЛЭЭ ДАХИАД ОРУУЛВАЛ

нуугдмал контент ил гарч ирнэ. 

Дэлхийн түвшингийн их сургууль байгуулах мөрөөдөл дасгалжуулалтын азтан зочин маань үнэхээр өөрийнхөө талаар юу гэж тайлбарлахыг одоо танд уншиж өгье.

Миний бие 1991 онд төрсөн. Англи хэлний багш мэргэжилтэй. 2013 онд сургуулиа төгсөөд мэргэжлээрээ УБ дахь Бритиш сургуульд ажилласан. Мөн ажиллах хугацаандаа англи хэл шинжлэл мэргэжлээр магистртаа суралцан төгссөн. Одоогоор жирэмсний амралттай. Хүүхдээ асран гэртээ байгаа.
Хэтийн зорилгын хувьд би монголдоо боловсролын салбарт, өөрийн гэсэн хувь нэмрийг оруулж дэлхийд нилээн хүлээн зөвшөөрөгдөхүйц их сургууль байгуулахыг хүсдэг. Гэхдээ энэ зорилгодоо хүрэхийн тулд маш олон давааг давах хэрэгтэй байгаа.
Их том зорилго тавиад байгаа ч үүндээ хүрэхийн тулд яг ямар алхамуудыг хийх хэрэгтэй вэ гэдэг асуудал байна. Өөрийгөө сайн хөгжүүлж сайн суралцах хэрэгтэй байгаа бөгөөд хувийн амьдрал хүүхдийн хажуугаар хэтийн зорилгодоо хэрхэн хүрэх вэ гэсэн асуудал тулгараад байна. Мөн хэтийн зорилгодоо хүрэх алхамуудаа хэрхэн цэгцтэй тодорхой болгох вэ?
Зорилтуудаа тодорхой болгож чадахгүй байгаагаас цагийг их дэмий үрж санаа зовж байгаа. Мөн шинэхэн ээж болсон болохоор цагаа хэрхэн зохицуулах тал дээр дутагдалтай байна. Ирээдүйд магадгүй хувийн амьдрал хүүхэд гэж явсаар зоригтой алхам хийж чадахгүй тогтмол цалин авч хүүхдээ өсгөхийн тулд гэж явсаар хувийн карьераа хойш тавьж хэтийн зорилго маань мөрөөдөл төдий үлдэх вий гэхээс айж байна.
Хэтийн зорилгодоо хүрэхийн тулд тавих зорилтуудаа тодорхой болгох
Хувийн амьдрал карьераа хэрхэн тэнцвэртэй авч явах чадваруудыг суралцах
Хүүхдээ харах болон ажлаа хийх хугацаандаа хэрхэн цагийг үр дүнтэй ашиглах, өөрийгөө хөгжүүлж зогсолтгүй зорилго руугаа урагшлах вэ?
Шантарч ядарсан тохиолдолд хэрхэн өөрийгөө ялан дийлэх вэ?

Энэ бүсгүйн хувийн амьдралын мэргэжлийн нөхцөл байдал танд ойлгомжтой байна уу?

Одоо энэ гоё ярилцлагыг сонсоорой. Ганцхан цагийн дотор энэ бүсгүй маань ямар ямар арга барил суралцахыг сонсох нь танд ч бас асар том сэтгэлгээний өөрчлөлт өгөх болно.

Сонсох явцдаа тэмдэглэл хийж, сурсан зүйлсээ бидэнтэй хуваалцаж коммент бичихээ мартав аа.

Ганцхан цагийн дотор энэ бүсгүй маань ямар ямар арга барил суралцахыг сонсох нь танд ч бас асар том сэтгэлгээний өөрчлөлт өгөх болно.

Click to Tweet

Хүсэл мөрөөдөлдөө тэмүүлэх тэмүүлэл таныг ажил бүтээмжийнхээ урсгалд автаж аз жаргалын эрэлдээ эрч хүчээ олж авахад Амьдралын Дасгалжуулагч, Бизнесийн Дасгалжуулагч, Энтерпрайз ментор Моника Батсүх эгч “Миний Бизнес” онлайн дасгалжуулалтын хөтөлбөрийг бэлтгэн хүргэж байгаа.

Таныг энэ том хүсэл мөрөөдлийнхөө аянд мордох аз жаргал мэдрүүлэх гайхалтай энэ аянд  оюун ухаанаа зөв газар төвлөрүүлж, зөв дайчилж санхүүгийн эрх чөлөөгөө бүтээх зуурт Миний Бизнес хөтөлбөр ажлын бүтээмжийн урсгалаа нэмэгдүүлэх хурдацыг өгөх болно.

mybusiness-001

Та өнөөдөр дэлхийн түвшинд хүрэхүйц хэмжээний том зорилгоо тодорхойлсон ч бай, тодорхойлж амжаагүй ч бай энэ хөтөлбөр танд тохирсон, таны жинхэнэ хүсээд байсан атлаа гаргаж ирж ярихаас санаа зовдог, айдаг айдсыг чинь дарж хүч чадал урам зориг олж авахад тань туслах болно.

Та өнөөдөр өөрийн авъяас чадварыг мэдэхгүй, ойлгохгүй, яаж бусадтай харилцахаа мэдэхгүй ч бай, мэддэг ч бай хамаагүй, Миний Бизнес онлайн дасгалжуулалтын хөтөлбөр таныг өөрийгөө цоо шинээр нээж таниснаар эргэн тойрныхоо хүмүүст хүрч нөлөөлөх асар том нөөц бололцоог авъяас чадварыг нээхэд тань тусална.

Та өнөөдөр хэд хэдэн бизнестэй ч бай, бизнесгүй, тэр бүү хэл бизнесийн ямар ч ойлголтгүй байг хамаагүй энэ хөтөлбөр таны хаа байгаа газраас чинь, хэдий хэмжээний хөгжингүй сэтгэлгээг чинь дэлхийн түвшинд хүргэж хөгжүүлэхэд туслах болно.

Та өнөөдөр техник технологийн хурдацтай, хүчтэй өөрчлөгдөж буй зах зээлд цаашаа явах чигээ тодорхой олж харсан ч бай, хараагүй ч бай, хэрхэн яаж зах зээлд онцгой шинж чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээ бий болгох талаар боломжуудыг Миний Бизнес хөтөлбөрийн тусламжтайгаар олж мэдээрэй. Энэ хөтөлбөр танд шаардлагатай дэлхийн зах зээлд байгаа техник технологийн нөөц бололцоог хэрхэн яаж ашиглаж, аутсорсинг хийх, онлайн борлуулалт хийх, чөлөөт уран бүтээлээ борлуулах, хүртээх асар том дэлхийн зах зээлтэй таныг танилцуулна.

Та англи хэлтэй ч бай, англи хэлгүй ч бай, гадаадын зах зээл дээр, глобал ертөнцийн бодлого сэтгэлгээтэй зэрэгцэн сэтгэж, алхаж, үйлдэл хийж, бизнесээ тэлэх бодлого стратегийг яг энэ хөтөлбөрөөс суралцаж аваарай.

Та хүний оюун ухаан сэтгэлгээг ойлгож чадахгүй бол үйлчлүүлэгчдээ яаж хүрч нөлөөлж, зах зээлдээ тэргүүлж гарахуйц хэмжээний маркетингийн бодлого дутагдаад гар мухардах аюул бий. Энэ том ноцтой асуудлыг ч бас Моника Батсүх "Миний Бизнес" онлайн дасгалжуулалтын хөтөлбөртөө нэвт шингээж оруулсан байгаа.

Миний Бизнес онлайн дасгалжуулалтын хөтөлбөр таны ирээдүйг баталгаажуулж, санхүүгийн эрх чөлөөнд хүргэх гарцаа найдвартай бүтээхэд тань туслах болно.

Энэ хөтөлбөрийг бид зөвхөн улиралын шинж чанартайгаар жилд цөөн тооны хүнд л зориулж хүргэхийг зорьж байгаа. Та энэ азтай хүмүүсийн нэг нь болохыг хүсвэл бидний явуулдаг имэйлийг байнга шалгаж байгаарай. Бид хөтөлбөрөө зөвхөн имэйлээр л цацдаг.

Имэйлээр тань орж ирсэн хөтөлбөрийн урилгаар орж ирээрэй.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

  • Sn bn uu.
    Delkhii ertuntsiin buteesen bukhen energiin tuwlurluur bii bolson. Gaikhaltai buteekh, hiih husel turj bn.
    Bayrlalaa.

  • Сайн байна уу. Өнөөдрийн хичээлээс би яг өөрийгөө олж харах шиг боллоо. Нэг л их сайхан юм мөрөөдөөд л бодоод л одоо биш хэдэн жилийн дараа гэж бодчихоод л тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд хийсэн тодорхой зорилгоо төлөвлөөгүй учраас , одоо хийж байгаа юмнаасаа эргэж буцаад л элдэв шалтаг тоочоод л хий эргээд л яваад байгаагаа олж харлаа. Маш их баярлалаа.

    • Сайн. Сайн уу, Жаргал аа? Аяндаа идэвхитэй орллцож бэрхшээлээ шийдэх боломжуудыг таньж авч байгаад нь маш их баяртай байна. Үлдсэн өдрүүддээ идэвхитэй оролцоорой. Амжилт хүсье!

  • Сайн байна уу ? 3 өдрийн өмнөх миний дүр би бас өнчин сургалтын төлбөрөө төлж чадахгүй 45 хүүхэдийг кодер болгох хүсэлтэй гээд зовдог байлаа.Монгол улсдаа оруулах миний тус гэж бүр чин зүрхнээсээ хүсдэг бас их зовдог байсан даа…..

    • Сэтгэгдлээ хуваалцаж байгаад баярлалаа. Чин хүсэл эрмэлзэл байхад хүн зорьсондоо хүрэх бүрэн боломжтой байдаг. Хичээгээд байгаарай. Амжилт хүсье!

  • Одоо энэ охины мөрөөдөл нь юу болсон бэ? Үнэхээр өөрчилж чадсан уу?

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}

    Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор бэлтгэж байна уу?

    "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 3 сарын 15нд эхэлдэг. "Биеэ зас" буюу хувь хүний амьдралаа өөрчилж санхүүгийн амжилтанд хүрэх сууриа тавиарай.

    "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 6 сарын 1нд эхэлдэг. "Гэрээ Зас" буюу гэр бүл хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэх мастер урлагийг эзэмшээрэй.

    "Миний Бизнес" Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

    Жил бүрийн 9 сарын 1нд эхэлдэг. "Төрөө зас" буюу бизнес манлайлах чадвар, стратегиа өргөжүүлж тэрбумтан болох гараагаа эхлээрэй.

    "Амьдралын Дасгалжуулалт" ганцаарчилсан дасгалжуулалтын гэрээ

    Хувийн нандин яриа өрнүүлж зөвхөн өөртөө тохирох сэтгэлзүйн дэмжлэг авч, өөртөө итгэлтэйгээр амжилтанд хүрч цаг хожоорой.

    >