Өдөр 25. Үл хөдлөх хөрөнгийн бизнесийн боломж

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье цувралын маань 25 дахь өдөрт тавтай морил.

Таны хүсэл мөрөөдөл таныг айлгаж, хийж чадах болов уу яах бол гэж сүрдүүлдэг үү? Хүн амьтанд хэлж болохгүй, дараа нь намайг чадахгүй байж гэж басах вий гэхээс та нэрэлхдэг үү? Хүмүүс энэ аудио ярилцлагаар намайг ярихыг сонсоод намайг гээд мэдчих вий гэж санаа зовсондоо хамаг мөрөөдлөө хав дарчихмаар санагдаж байсан уу?

Өнөөдрийн танд дасгалжуулалтын гайхалтай ярилцлагын эзэн энэ бүсгүй анх дасгалжуулалт хийхээр орж ирэхдээ яг л ийм байдалтай эмээсэн байсан юм. Анхны удаа Моника эгч түүнтэй холбогдохоор орж ирэхэд энэ бүсгүй юу хүсч байгаагаа мэдэхгүй, ямар ч хүсэл мөрөөдлөө ярьж хуваалцаж чадахгүй биеэ бариад санаа зовоод байсан учраас Моника эгч энэ бүсгүйг 24 цагийн хугацаа өгөөд “Чи юу хиймээр байна? Хүсч байгаа хүсэл мөрөөдөл, бизнесийн санаагаа бэлэн болгоод маргааш энэ цагтаа холбогдоё” хэмээн сануулаад дахин нэг боломж олгосон юм.

Энэ бүсгүй маань удалгүй 24 цагийн дотор өөртэйгөө тулж ажилласан, ажиллах ажиллахдаа жинхэнэ хэнтэй ч хуваалцаж чаддаггүй нандин мөрөөдлөө дасгалжуулагчтайгаа хуваалцаж нээлттэй ярилцахад сэтгэлзүйн бэлэн байдалтайгаар орж ирсэн юм.

24хөн цагийн дотор энэ бүсгүй өөртөө үнэхээр дүгнэлт шинжилгээ хийж, Моника эгчийн хэлсэн үгийг өөртөө шингээн, мөрөөдлийнхөө эзэн шиг эзэн болохоор шийдсэн байсан юм. Энэ ярилцлагыг сонсох үедээ та 24 цагийн өмнө өөртөө итгэхгүй, санаа зовж нэрэлхэж, юу хүсээд байгаагаа ч тодорхой мэдэхгүй хүн байсан гэж бодохын аргагүй санагдана.

Өнөөдөр энэ бүсгүй маань тэрбумтан болох хэмжээний алсыг харж Үл хөдлөх хөрөнгийн бизнесийн гаргаагаа хийхээр төлөвлөж чадсан байгаа. Үнэхээр ид шидийн гэмээр ертөнцийн хаалгыг энэ бүсгүй нээх анхны гараагаа ганцхан цагийн дотор олж нээсэн юм.

Энэ бол олон олон хүмүүсийн ярьдаг санхүүгийн эрх чөлөөнд хүрэх мөрөөдлийн нэгээхэн хэсэг.

Өдөр 25. Үл хөдлөх хөрөнгийн бизнесийн боломж дасгалжуулалтын азтаныхаа танилцуулъя.

“Би одоо 33 настай. Нөхөр 3 хүүхэдтэй. Нэг ТББ-д ажилладаг. Мэргэжлээрээ бус өөр салбарт ажилладаг.
Олон хүсэл зорилго байдаг. Гадаадад сурах, бизнес хийж амжилтанд хүрэх, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, англи хэлийг маш сайн зөв сурах
Харилцааны асуудлууд ихэнхидээ гардаг. Энэ нь надад эргээд хэцүү санагддаг. Би хүмүүстэй яг байгаагаараа ямар нэг background- харилцан ярилцдаг нь миний сул тал болдог тэгснээрээ хүмүүс надтай хамаагүй харилцах, үл тоох, анзаарахгүй сонсохыг хүсэхгүй байгаа юм шиг мэдрэгддэг.
Өөртөө итгэх итгэл муу. Бусад бүх хүмүүсийг өөрөөсөө дээр гэж хүндэлж харилцахдаа өөрийгөө хэн ч биш юм шиг ойлголт төрүүлдэг байх. Тэрнээс үүдээд өөртөө итгэх итгэл буурдаг.
Дотоод хүсэл тэмүүлэл маань хэт ихийг надаас шаардаад алийг нь ч амжуулж эхлүүлж чадахгүй байгаадаа гутарч идэвхгүй болдог.
Миний хариуцаж байгаа ажил хаа хүрэхийг мэддэг, төгсгөл нь хаа хүрэхийг мэддэг яаж хүрэхээ бас мэддэг боловч удирдлагууд миний үг, санааг ойшоохгүйгээс энэ ажлын маань эхлэл хойшлоод удирдлагын шийдвэрийг хүлээсэн хүлээлт үүсээд байгаа юм шиг санагдаад байгаа.
Өөрийн гэсэн имиджийг бүрдүүлэх, юуг хаанаас нь эхэлж хийхээ олж авах. Хувийн зорилгоос гадна нөхөр, 3 хүүхдүүдийнхээ өмнө бас зорилготой зорилттой болох. Бид нар одоо энгийн урсгалаараа л явцгааж байгаа. Арай өөрчилмөөр байна энэ ажиллах, амьдрах, сурах хэв маягуудаа.
Бас хүүхдүүдээ амжилттай сайн сургах, олон авъяас чадварыг нь нээн хөгжүүлэх, өөр шигээ ноомой биш сэргэлэн, авхаалжтай, бие даасан байлгамаар байна. Нөхөр маань ч зорилготой, хүсэл тэмүүлэлтэй байгаасай.”

Гайхалтай! За одоо энэ бүсгүй санхүүгийн эрх чөлөөнд хүрэх арга барилаа хэрхэн олж нээх ярилцлагыг сонсоцгооё.

Өнөөдөр энэ бүсгүй маань тэрбумтан болох хэмжээний алсыг харж Үл хөдлөх хөрөнгийн бизнесийн гаргаагаа хийхээр төлөвлөж чадсан байгаа. 

Click to Tweet

Боломжоо дахин битгий алдаарай, Monica Batsukh өнөөдөр танд зориулж бэлтгэсэн БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 11 – БОЛОМЖИЙГ ХЭРХЭН ТАНЬЖ АШИГЛАХ ВЭ? аудиог өөрийн гарын авлага болгон ашиглаарай. Моника эгч энэ ярилцлагандаа Боломжийг таних 10 зөвлөмжийг их ойлгомжтой ярьж тайлбарласан байгаа.

podcast-11

Таны өмнө байгаа боломжыг ашиглаж чадаж байна уу?

Боломжууд хаашаа алга болоод байдгийг мэдэх үү?

Ирээдүйнхээ зорилгод хэрэгтэй боломжуудыг яаж ихэсгэх вэ?

Таны оюун санаа, сэтгэлгээний дотор нуугдаж буй боломжууд юу байна?

БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 11 – БОЛОМЖИЙГ ХЭРХЭН ТАНЬЖ АШИГЛАХ ВЭ? - ҮНЭ 19000₮

screenshot-22-10-2016-20-28

Хэрэв та хайрцган дотор сэтгэлгээнээс гарч өөрөөр сэтгэж эхлэхийг хүсч байгаа бол энэ ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой. Энэ ярилцлага зөвхөн боломжуудын талаар ч биш таны сэтгэлгээний цар хүрээг тэлэх олон чухал аргуудыг зааж өгөх болно.

Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 77156053, 99156053 утсаар холбогдоно уу. Хэвлэмэл номыг УБ хот доторхи хаягаар 77156053, 99156053 дугаарын утсуудаар авч үнэгүй хүргэж өгнө.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

  • Энэ өдрийн мэндээ Баярлалаа амьдрал боломжоор дүүрэн юм аа

  • Өөр бусад хүн биш өөрөө өөрийнхөө үнэ цэнийг ихэсгэдэг багасгадаг юм байна шүү. Дасгалжуулалтад орсон хүмүүс өөрийгөө олоод, гарцаа олж харж гараад байгаа нь гайхалтай юмаа

    • Сайн уу, Бадмаа? Өдөр бүрийн дасгалжуулалтаа цаг, сэтгэлээ зориулан сонсож амьдралдаа, өөртөө хэрэгтэй олон шийдлийг олоод авна гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсье🤗

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}

    Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор бэлтгэж байна уу?

    "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 3 сарын 15нд эхэлдэг. "Биеэ зас" буюу хувь хүний амьдралаа өөрчилж санхүүгийн амжилтанд хүрэх сууриа тавиарай.

    "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 6 сарын 1нд эхэлдэг. "Гэрээ Зас" буюу гэр бүл хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэх мастер урлагийг эзэмшээрэй.

    "Миний Бизнес" Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

    Жил бүрийн 9 сарын 1нд эхэлдэг. "Төрөө зас" буюу бизнес манлайлах чадвар, стратегиа өргөжүүлж тэрбумтан болох гараагаа эхлээрэй.

    "Амьдралын Дасгалжуулалт" ганцаарчилсан дасгалжуулалтын гэрээ

    Хувийн нандин яриа өрнүүлж зөвхөн өөртөө тохирох сэтгэлзүйн дэмжлэг авч, өөртөө итгэлтэйгээр амжилтанд хүрч цаг хожоорой.

    >