Өдөр 17. Оюунлаг сэтгэлгээгээр материаллаг амьдрал бүтээх нь

Сайн байна уу? 30 хоногт амьдралаа өөрчлөх уриан дор явагдаж буй 17 дахь өдөрт тавтай морилно уу.

Оюунлаг сэтгэлгээгээр материаллаг амьдрал бүтээхээр тантай энэ цаг мөчийг өнгөрүүлж байгаадаа би баяртай байна.

Оюун ухаан, таны тархи гайхалтай өндөр цар хүрээтэй.

Монголчууд бид оюун ухааны цар хүрээгээ сайн ашиглаж чаддаггүй. Оюун ухааны цар хүрээгээ бид дутуу үнэлдэг, яаж оюун ухаанаа ашиглах аргаа бид мэддэггүй учраас өнөөдөр Монголын нийгэмд материаллаг эд зүйлсийг шүтэн биширч, сэтгэлгээгээрээ ядуу хоосон амьдарч байгааг бид сайн мэднэ.

Оюунлаг сэтгэлгээ рүү ороход тань зориулаад бид таны тархинд сэтгэлгээг тэлэх хүчтэй хэрэгсэл болох үг хэллэгийн талаар багахан дэлгэж ярилцая. Үгийн баялаг сайтай хүний мэдлэгийн цар хүрээ ч өндөр, ажил мэргэжилдээ, нийгэмдээ ч баялаг орчныг бүтээж чаддаг.

Таны оюун ухаан сэтгэлгээнд байгаа мэдээлэл үгээр гадагшаа илэрхийлэгддэг. Таны тархи гаднаас орж ирж буй мэдээллийг үгээр дамжуулан хүлээн авдаг.

Хүний тархи оюун санаа үг бүхэнд өөрийн гэсэн утга санаа мэдрэмж, агуулгыг шингээдэг. Үгээр илэрхийлж мэдэхгүй бол тухайн үгэнд зохих ойлголт, тухайн ертөнц хүний тархинд байхгүй байна гэсэн үг.

Ойлгодоггүй ертөнцөө бид үгээр тодорхойлж хэлж чадахгүй, тийм зүйл байдаг гэдэгт ч бид итгэдэггүй. Үгийн баялаг таны тархи, оюун санаанд байхгүй байна гэдэг нь тухайн ертөнц таны амьдралд оршин тогтносон орон зай байхгүй байна гэсэн үг.

Өдөр 17. Оюунлаг сэтгэлгээгээр материаллаг амьдрал бүтээх нь дасгалжуулалтын зочныхоо талаар танилцуулъя.

“Би 3 эгчтэй айлын бага охин. Солонгос улсад нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг.
Солонгосын Их Сургуульд Мэдээллийн Системийн менежментийн мэргэжлээр докторын зэрэг авахаар 3 жил хагас суралцаж байна. 
Миний зорилго бол
1. Ойрын 1.5 жилийн дотор дипломоо бичиж хамгаалж төгсөх
2. Монголд өөрийн бизнесээ эхлүүлэх.
2 жилийн өмнө амьдралын 1 сарын дасгалжуулалт авч байсан.
Миний өмнө тулгараад байгаа бэрхшээл гэвэл,
- Диплом бичих сэдвээ олж чадаагүй байгаа.
- 2 эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж олон улсын сэтгүүлд нийтлүүлэх ёстой чадаагүй байгаа
- Бизнесийн санаа байгаа боловч Монголд яаж нэвтрүүлэх талаар дорвитой шийдэж чадаагүй байгаа.
Хурдан төгсөж чадахгүй байгаагаас гэр бүл нэг дороо хамт амьдарч чадахгүй байгаа. Учир нь нөхөр маань миний одоо суралцаж байгаа сургуулийг 2 жил гаруйн өмнө докторын зэрэг хамгаалж төгссөн. Одоо мэргэжлээрээ Солонгосын өөр нэг хотод ажиллаж ажилчдын байранд амьдардаг. Амралтын өдрүүдээрээ л гэртээ ирдэг.
Би сургуулиа төгсөж амжаагүй байгаа учраас 2 хүүхдийн хамт одоо амьдарч байгаа хотдоо амьдардаг. Төрсөн ээж маань Монголоос ирж хүүхэд харж өгдөг. Ингэж хагас тусдаа амьдраад жил гаран болж байна.
Солонгос брэнд галибаржуулах эрүүлжүүлэх дотуур хувцасыг Монголд албан ёсоор оруулах.
Энэ 2 зүйлийг хослуулж чадахгүй байгаа.

За одоо танд Солонгос улсад докторын зэргээ хамгаалахаар суралцаж байгаа энэ бүсгүйнхээ дасгалжуулалтын яриаг сонсгоё.

Ойлгодоггүй ертөнцөө бид үгээр тодорхойлж хэлж чадахгүй, тийм зүйл байдаг гэдэгт ч бид итгэдэггүй. Үгийн баялаг таны тархи, оюун санаанд байхгүй байна гэдэг нь тухайн ертөнц таны амьдралд оршин тогтносон орон зай байхгүй байна гэсэн үг.

Click to Tweet

Амьдрал бидэнд бэлэг өгсөн, өнөөдөр таны өмнө дэлгэн тавьсан чухал сэдвийг бид хөндөн тавихдаа зөвхөн энэ залуу бүсгүйд ч бус, таныг ч бас Монголдоо хэрэгцээтэй чухал ажил мэргэжлийг эзэмшиж, түүгээрээ бизнес эрхлэх хэмжээний зориг эрч хүч олж авна хэмээн найдаж байна.

Өнөөдрийн таны гарын авлага бол БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 19 – ХЭРХЭН ШИЙДВЭР ГАРГАЖ СУРАХ ВЭ?

Энэ аудио ярилцлага дээр Моника эгч Монголын нийгэмд хэрэгцээтэй, зөв бизнесийг хийх, залах хүчтэй манлайлагч оюунлаг залууст хамгийн их хэрэгтэй, Шилдэг удирдагчдийн шийдвэр гаргаж сурсан 10 зөвлөмжийг ярьсан байгаа.

PODCAST-19

Хүмүүс яагаад шийдвэр гаргахаас зайлсхийдэг вэ?

Шийдвэр гаргасны эсвэл гаргаагүй байхын хор уршиг юу байна?

Зөв шийдвэрийг яаж гаргаж сурах вэ?

Удирдагчийн ур чадварыг хэрхэн эзэмших вэ?

ҮНЭ - 19000₮

screenshot-22-10-2016-20-28

Хэрэв та хувийн амьдралдаа зориг шаардсан шийдвэр гаргахаас айдаг, буруу юм хийх, алдаа гаргахаас болгоомжилдог атлаа нийгэмд байгаа бусармаг зүйлсийг өөрчилж чадахуйц чадварлаг удирдагч болохыг хүсч байгаа бол энэ ярилцлага танд туслах болно.

Шийдвэр гаргахад нөлөөлдөг бүх хүчин зүйлс, оюун санааны зөрчилдөөн, айдас түгшүүрийг хэрхэн давж гарах тухай гайхамшигтай чухал арга барилуудын тухай дэлгэрэнгүй хэлэлцсэн энэ сонирхолтой ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой.

Үүнийг сонссоноор та,

✓ Зоригтой байж айдсаа ялан дийлэхэд өөрийгөө хэрхэн бэлтгэх аргаа сурна.

✓ Шийдвэр гаргахад нөлөөлдөг сэтгэл зүйн байдал хүч чадлыг нөөцөлж сурах болно.

✓ Алсын хараа стратегитай сэтгэж чаддаг болно.

✓ Хүчтэй чадварлаг удирдагч болоход хамгийн чухал ур чадварыг эзэмшинэ.

Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 77156053, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл номыг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

  • Энэ өдрийн мэндээ. Сайхан үр дүнтэй мэдээлэл өгдөгт баярлалаа. Маш их хэрэгтэй зөвөлгөө байна бид өөрсдийгээ дэмжиж байж л улс орноо өөр түвшинд хүргэх нь дамжиггүй

  • маш үр дүнтэй сургалт мэдээлэл өгч байгаад баярлалаа

  • Хувийн амьдрал бизнес хоёр нэг зүгт явж байх ёстойг ойлголоо. ӨӨрийн оюун ухаанаа дайчлан байж эх орондоо шинэ бүтээгдэхүүн бий болгож монголынхоо зах зээлд гаргаж бизнес хийх нь өөртөө болоод эх орныхоо төлөө ажиллаж байгаа хэрэг мөн

  • Баярлалаа. Бодож төлөвлөж байсан зүйлс нурсаан. Харин одооноос эхлэх гээд зүтгээд л байна гэхдээ өөрийгөө яаж ялах вэ

    • Сайн уу? 30 хоногийн аяндаа идэвхитэй оролцож байгаад баярлалаа. Үргэлжлүүлэн идэвхитэй оролцоод яваарай. Танд амжилт хүсье🤗

  • Оюунлаг сэтгэлгээ, материаллаг амьдрал 2-оо хооронд нь уяж чадаагүйгээсээ болоод зүг чигээ алдсанаа ойлголоо.
    Моникадаа баярлалаа

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}

    Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор бэлтгэж байна уу?

    "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 3 сарын 15нд эхэлдэг. "Биеэ зас" буюу хувь хүний амьдралаа өөрчилж санхүүгийн амжилтанд хүрэх сууриа тавиарай.

    "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 6 сарын 1нд эхэлдэг. "Гэрээ Зас" буюу гэр бүл хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэх мастер урлагийг эзэмшээрэй.

    "Миний Бизнес" Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

    Жил бүрийн 9 сарын 1нд эхэлдэг. "Төрөө зас" буюу бизнес манлайлах чадвар, стратегиа өргөжүүлж тэрбумтан болох гараагаа эхлээрэй.

    "Амьдралын Дасгалжуулалт" ганцаарчилсан дасгалжуулалтын гэрээ

    Хувийн нандин яриа өрнүүлж зөвхөн өөртөө тохирох сэтгэлзүйн дэмжлэг авч, өөртөө итгэлтэйгээр амжилтанд хүрч цаг хожоорой.

    >