Өдөр 15. Ажилчин сэтгэлгээнээс бизнес сэтгэлгээ рүү шилжих үе

Өдөр 15. Ажилчин сэтгэлгээнээс бизнес сэтгэлгээ рүү шилжих үе

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье цувралын маань 15 дахь өдөрт тавтай морил.

Хүний сэтгэлгээ гэдэг гайхалтай. Нэг өглөө таны оронд тэрбумтан Ричард Брансон Монгол улсад яг таны унтдаг орон дээр, таны өсөж торнисон нутагт босч ирлээ гэж бодъё. Тэр хүн таны хийдэг зүйлийг хийх үү? Таны боддог шиг юмыг бодох уу? Таны ярьдаг шиг юмыг ярих уу? Таны уулздаг шиг хүмүүстэй уулзах уу? Мэдээж үгүй.

Ричард Брансоныг тэрбумын хөрөнгөнөөс нь салгаад, огт мөнгөгүй орчинд аваачиж тавьсан ч тун удахгүй урьд нь байсан мөнгөнөөсөө илүү ихийг бүтээх хэмжээний бас нэгэн бизнес санаагаа хэрэгжүүлэх алхамууд хийгээд эхэлнэ. Тун удахгүй хэсэгхэн хугацааны дараа Ричард Брансон эргээд л өөрийг нь баян болгож чадсан тэр л сэтгэлгээгээ ашиглаад хүссэн хэмжээнийхээ бизнесийг бүтээж чадна.

Та Холливудын инээдмийн кинонд яг иймэрхүү хөгжилттэй түүхүүдийг үзсэн байх. Хүн хүний сэтгэлгээ ямар их өөр. Таны оронд танаас өөр сэтгэлгээтэй хүн байсан бол, таны амьдарч буй орчинд нэг өглөө босч ирвэл таны олж хараагүй боломжуудыг олж харна. Таны бодож байгаагүй зүйлсүүдийг тэр хүн бодож сэтгэж, заримдаа таны итгэдэг чухалчилдаг зүйлсийг өөрчлөөд харин оронд нь шал өөр сэтгэлгээ, шал өөр асуудал чухал гэдгийг танд мэдрүүлнэ.

Хүн нэг сэтгэлгээний орчноос өсөн бойжиж дараагийн сэтгэлгээний өсөлтөнд орон тэр гайхалтай сэтгэлгээний дэвшилтийг бид Парайдайм шифт гэж нэрлэдэг. Үүнийг Үзэл бодлын дэвшилт гэж орчуулж ойлгож болно. Парадайм шифт бий болсноор хүний бодит амьдралын орших байр байдал өөрчлөгдөж эхэлсэнийг мэдэрдэг.

Таны сэтгэдэг сэтгэлгээ өнөөдөр таныг яг одоо байгаа газарт, яг одоо хийдэг зүйл, яг одоо харилцдаг хүмүүс, яг одооны нөхцөл байдалд хүргэсэн. Таны сэтгэлгээ өөр байсан бол та яг өнөөдрийнх шигээ амьдралыг бий болгохгүй байх байсан.

Хүмүүс сэтгэлгээний өөр байдлаасаа шалтгаалж өөр өөр орчин ертөнцийг бүтээдэг.

Тэр сэтгэлэгээний өөр байдлаас шалтгаалаад та өөр өөр амьдралаар амьдарна гэсэн үг. Таны оронд шал өөр хүн, Английн тэрбумтан Ричард Брансон таны өдөр бүр унтаад босдог орноос бослоо гэхэд танаас шал өөрийг сэтгэж, шал өөр юмыг ярьж хэлж, бүтээж эхэлнэ. Ричард Брансон огт мөнгөгүй ядуу орчинд өсөн бойжсон ч хамаагүй, сэтгэлгээний онцлогоороо даруй цоо шинэ боломжуудыг сэтгэж, цоо шинэ аргаар бизнес хийх аргыг эрж хайж, холбоо сүлбээгээ тогтоож эхэлнэ.

Таны тоохгүй өнгөрч байсан, таны хувьд хэнд ч хэрэггүй гэж бодож байсан юмсыг үнэлж тоогоод тэдгээрийг ашиглаад дахиад тэрбумын хөрөнгө бүтээх бас нэгэн бизнесийн боломж бүтээхийг ч үгүйсгэхгүй.

Хүний сэтгэлгээ гэдэг ийм л гайхалтай. Нэгэнт тэлээд ирээдүйг олоод харчихсан, нэгэнт энэ ертөнцийг ингэж сайжруулж шинэчилж болох юм байна гэдгээ олоод харчихсан хүн хэзээд яг тэр сэтгэлгээгээрээ сэтгэж, яг л тэр сэтгэлгээнийхээ түвшинд хэцүү амьдралтай тулгарсан ч дор нь шийдэх чадвар,чансаатай байдаг.

Ажилчин сэтгэлгээнээс бизнес сэтгэлгээ рүү шилжих үе дасгалжуулалтын азтанаа одоо танд танилцуулъя.

“Би график дизайнер мэргэжилтэй. 2000 оноос хойш график дизайнер болон маркетингийн менежерээр ажилласан туршлагатай. 10 настай 1 хүүтэйгээ цуг амьдардаг. Одоо дизайнераар ажиллаж байгаа.
Миний зорилго товчхондоо, өөрийн эзэмшсэн мэргэжлийн хувьд монгол брэндүүдийг бий болгож дэлхийн түвшинд гаргахад хувь нэмрээ оруулахыг хүсдэг.
Би цаашид  тогтмол цалин авч, өдөр тутмаа аргацаасан 2 идэхгүй хоосон хонохгүй идэвхгүй амьдралаа өөрчилж өөрийн хүссэн ажлаа хийж идэвх зүтгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй, аз жаргалтай  амьдрахыг маш их хүсдэг.
Хэдийгээр тэгж хүсдэг ч яг ямар арга замаар яг юу хийхийгээ сайн мэдэхгүй учраа нэг л учраа олохгүй байгаад байгаадаа санааг минь өдөр ирэх тусам зовдог болсон. Өдөр болгон би яах ёстой вэ гэж өөрөөсөө асуух юм.
Санхүүгийн хувьд байрны зээл, өрх толгойлсон, туслах дэмжих хүнгүй, хэдэн жилийн дараа 40 хүрэхдээ юу ч хийж бүтээсэн юмгүй байгаадаа сэтгэл минь хий дэмий л яарч зовохоос цаашгүй.
Одоо л би нөхцөл байдал болон өөрийгөө өөрчлөхгүй бол насан туршийнхаа амьдралыг хий дэмий өнгөрүүлж, амьдрал минь утга учиргүй санагдаж, насаараа харамсаж амьдрах байх даа. Гэхдээ надад илүү ихийг хийж, улс орноо хөгжүүлэхэд жаахан ч гэсэн хувь нэмрээ оруулах нөөц боломж байгаа гэдэгтээ яагаад ч юм итгэдэг.
Ямар арга замаар өөрийн эзэмшсэн мэргэжлийн хувьд монгол брэндүүдтэй хамтран ажиллаж, тэднийг дэлхийн түвшинд гаргахад хувь нэмрээ оруулах. Үүний тулд хувиараа бизнес хийх үү, өөр том компанид ажиллах уу?? Монголын нөхцөл байдал.
Өөрийн итгэл болон үнэ цэнийг бий болгох. Заримдаа би эрслдээс айгаад байгаа юм шиг санагддаг.” хэмээн энэ бүсгүй илэрхийлсэн байна.

Одоо энэ бүсгүйнхээ дасгалжуулалтын ярилцлагыг сонсоё.

Хүн нэг сэтгэлгээний орчиноос өсөн бойжиж дараагийн сэтгэлгээний өсөлтөнд орон тэр гайхалтай сэтгэлгээний дэвшилтийг бид Парайдайм шифт гэж нэрлэдэг.

Click to Tweet

Эдийн засгийн хямрал, зах зээлийн хөдөлгөөн ихэсч өөрчлөгдөх тусмаа танд ямар ч ажлын байран дээр удаан тогтоход хэцүү, найдваргүй болохыг мэдрүүлж байна. Урьд өмнө нь социализмын үед насаараа олон жил нэг байгууллагад ажиллаад тэтгэвэртээ гаран гарталаа түүгээрээ бахархаж амьдарлаа зориулахыг ярьж хэлдэг байсан.

Харин одоо бол Монголын нийгэм, цаг үе өөрчлөгдсөн. Та энэ насандаа олон янзын мэргэжил эзэмшиж, гадаадад сургууль төгсөж диплом эзэмшсэн ч бай хамаагүй, таныг найдвартай ажлын байраар хангаж тогтвортой ирээдүйгээ олж харах нь улам л хэцүү болсоор байна.

Техник технологийн хөгжилөөс шалтгаалж бидэнд урьд өмнө нь байгаагүй их ачаалал, хурдан сэтгэлгээ, бизнесийн боломжуудыг ч нээж өгсөөр байна. Техник технологи хөгжих тусмаа та бидний урьд нь гараараа хийдэг байсан ажлуудыг компютер, машинаар, хүчтэй төхөөрөмжийн аргаар боловсруулж гаргаж байна.

Энэ байдал удах тусмаа цалингаар амьдралаа болгоод явдаг байсан ажилчны сэтгэлгээ маань улам л том сорилтонд орсоор байна. Нөгөө талаар хүмүүс компютер техникээс болж ажилгүй болж байгаа нь харамсалтай ч, компютерийн хийж чадахгүй сэтгэлгээ шаардсан ажлыг л хүн хийх гэж төрсөн юм гэдэг нь улам л тодорхой болж байна.

Өнгөрсөн 3 жилийн дотор компютер техникийн ертөнцөд хийж чадсан бүтээж чадсан ажлууд урьд нь 10 жилд хүн төрөлхтөний хийдэг, тэр бүү хэл урьд өмнө хэн ч хийж чадахгүй боломжгүй гэж боддог байсан зүйлсийг сүүлийн 3хан жилд хүн төрөлхтөн хийж бүтээж чадсан байна.

Нэг бодлын компютер сайн хөгжиж байгаа ч таныг компютерийн нөөц бололцооны давууг ашиглаж, бусдын сэтгэж чадахгүй байгаа тэр зүйлийг цаг алдалгүй олж авч, бизнес болгон хувиргах боломж бий.

Өнөөдөр та ажилтай, цалинтай байгаа дээрээ өөрийн нөөц бололцоо энерги, гарын дор байгаа зүйлсээ цаг алдалгүй ашиглаж сурах ёстой. Та өдөр хугацаа алдах тусмаа ядууралд өртөх аюул бий.

Социализмын үед мөрөөрөө ажлаа хийж байсан маш олон мянган ард иргэд гэв гэнэт 90-ээд оны үед зах зээлд жилжиж хэдхэн хоног сар жилийн дотор ажилгүй болж, хямралд өртөж, архинд орж амьдралаа алдсан үе Монголын түүхэнд бий.

Үүнд Монголчууд бидний сэтгэлгээ ирээдүйд бий болж буй нөхцөл байдалд бэлэн бус байсандаа л асуудал бий. Бид зах зээлийн сэтгэлгээнд ямар ч бэлтгэлгүйгээр орсон учраас ганзаганы наймаанаас хэтрэхгүй бизнесийн сэтгэлгээтэй, гадаадын брэнд оруулж ирж Монголдоо зарахаас өөр ахицтэй өөрсдийн бүтээсэн инноваци байхгүйгээр өнгөрсөн 20иод жилийг барлаа.

Энэ хэвээрээ дахиад явбал Монголчууд бид улам л ядуурна, улам л хүч чадлаа алдана. Та биднийг өнөөдөр ядуурлаас гаргах ганцхан зүйл бол бизнес сэтгэлгээ рүү шилжих.

Төр засаг ямар ч саайн мундаг удирдагчтай болсон хамаагүй, УИХ нь ямар ч сайн чадварлаг гишүүдтэй болсон хамаагүй, таныг, таны үр хүүхдийн ирээдүйг баталгаажуулж чадахгүй. Таныг танаас өөр хэн ч баян тансаг амьдруулж чадахгүй. Та өглөөнөөс оройг хүртэл ажил хийгээд ядуурлаас гарах хэмжээний, мөнгөнд санаа зовохгүй амьдралыг бий болгож чадахгүй.

Насаараа ажиллаад зөвхөн ганц хоёр өрөө байрны зээлийг л төлж барна гэдэг харамсалтай. Таны 10 жил, 20 жил ажилласан амьдрал байрны өр зээлээ дарахаас ч илүү томыг бүтээх учиртай. Байрны зээлээ төлөхийн төлөө л амьдралаа зориулна гэдэг бол маш ядуу, ажилчин хүний л сэтгэлгээ. Стив Жобсын хэлсэн шиг, амьдрал үүнээс илүү агуу.

Та бидэнд өнөөдөр техник технологийн хөгжил дэвшил, одоо байгаа, гар дээрээ байгаа юмханаар юм хийж, бизнестэй болох олон янзын боломж байгааг сануулж байгаа.

Өнөөдөр таныг ажилчны сэтгэлгээнээс бизнесийн сэтгэлгээнд аваачих тоглогч болохын тулд та өөртөө байгаа бүх боломжоо ашиглаж сурах ёстой. Танд өөрт байгаа, өдөр бүрийн 24 цагаасаа зөвхөн чухал цөөн ажил дээрээ илүү төвлөрч ажиллаж сурах чадвар шаардлагатай.

Хэн нэгэн хүн, ямар нэгэн гоё боломж таны гар дээр ирэхийг хүлээвэл та хохирно. Хэн ч таны өмнөөс үүнийг хийхгүй. Хэн ч таны өмнөөс сэтгэхгүй. Та өөрийнхөө цагийг ашиглаж авхаалжтай ажиллаж Тоглогч болж сурах ёстой.

Өнөөдрийн танд зориулж бэлтгэсэн гарын авлага бол БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 07 – ЦАГ АШИГЛАХЫН ИД ШИД хэмээх гайхалтай аудио ярилцлага.

Моника эгч танд Бүтээлч ажил хэрэгч болоход зайлшгүй хэрэгтэй 10 зөвлөмжийг энэ аудио ярилцлага дээр өгнө. Тус бүртээ авууштай, өнөөдөр яаж бусдаас илүү сэтгэж, одоо байгаа цагаа зөв ашиглаж, хар дарсан зүүднээсээ ангижрах аргыг та суралцана.

podcast-7

Та өөртөө нэг л итгэлгүй, хийж байгаа ажлууд тань үр ашиггүй өнгөрч байгаад санаа зовж байна уу?

Та яаж цагаа зөв ашиглахаа мэдэхгүй болохоор олигтой ажлын амжилт гаргаж чадахгүй байна уу?

Та жаахан юм хийх гээд оролдохоор нэг л үр дүн нь гарч өгөхгүй, тэгсгээд л голоос нь хаячихдаг, туушгүй зантай юу?

Та стрессээ зохицуулаад сурчихвал амьдрал чинь дээшилмээр санагдаж байна уу?

БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 07 – ЦАГ АШИГЛАХЫН ИД ШИД - ҮНЭ 19000₮

screenshot-22-10-2016-20-28

Хэрэв та цаг ашиглах чадвараа сайжруулж амьдралаа амжилтанд нэг том алхам урагшлуулахыг хүсч байгаа бол энэ ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой. Энэ ярилцлага зөвхөн цаг ашиглалтын талаар биш таны амьдралын бүх асуудлуудыг шийдэх аргыг зааж өгөх болно.

Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 77156053, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл номыг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

  • Та коммент бич. Ярилцлагыг сонсох зууртаа танд гоё санаа орж ирвэл тэр даруйд нь тэмдэглэж авахаа бүү мартаарай. Ингэснээр та зөвхөн чихээрээ сонсох биш, түүнийгээ хэрэгжүүлэх санаагаа олж авч хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө гаргаж бичих боломжтой. Асуух зүйл байсан ч бичиж болно.
  • Та хуваалц. 3хан сая Монголчуудынхаа амьдралын бэрхшээлийг шийдэхэд нь хамтдаа тусалцгаая. Өнөөдрийн ярилцлагыг сонсох явцдаа хэн нэгэн хүн санаанд чинь орсон бол бүүр сайн байна. Тэр хүндээ энэ аудио ярилцлагыг сонсохыг санал болгоорой.
  • Та хэрэгжүүл. Та өнөөдрийн аудио ярилцлага дээрээс өөрийн сурсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэх нь маш чухал шүү. Их ч бай, бага ч бай хамаагүй таны эндээс сурсан зүйлс амьдралдаа их бага хэмжээгээр нөлөөлөх учиртай. Танд шаардлагатай гарын авлага, таныг улам цаашдаа хөгжүүлэхэд туслах чухал нөөц бололцоонуудыг бүү алдаарай.
  • Сайн байна уу
    Тоглогч бол, өөрийн санаагаа хэрэгжүүлж брэндинг хийх, боломжгүй зүйл байхгүй гэдгийг ойлгож маш их урам зориг авлаа.
    Баярлалаа

  • Sain bainuu Monica egchee minii huwid bas neg gaihaltai odor bailaa ajilaa hiigeed amidraad bolood l bn gej boddog bailaa gewch yg unendee neg hemneleer amidarsan 10jil min uneheer hairan sanagdaj bn Surgaltand hamragdsanaar mash ih zuiliig surch bgaa mash ih talarhlaa

  • Моникадаа баярлалаа цаашид хаашаа явах чигийг минь зааж өгдөгт. Би 2021 онд таныг тухай сонсож бсан хэдий ч 2022 оноос эхэлж шимтэн сонсох болсон. Хүн өөр дээр нь том бэрхшээл ирж ангалд унахаар өөрийн эрхгүй эрэл хайгуул хийдэгийн бна ингээд 30 хоногт амьдралаа өөрчлье сургалтанд сууснаар олон дэвшилттэй шийдлүүд гарч байгаа. Харин би оюунлаг хирнээ сурахын хажуугаар гададад хар ажил л хийгээд бгаа энэ доод түвшингөө хэрхэн нэг шатаар дээшлүүлэх вэ. Тухайн улсын хэлийг бүрэн сайн мэдэхгүйгээс болоол өөрт амраар нь хар ажлаас шүүрч авчаад бгаа. Хааяа өөрийгөө бусадтай харьцуулж гутрах юмаа. Сэтгэлгээгээ өндөр түвшинд тавьж цагийн менежментээр өөрийгөө хөгжүүлэх нь чухал юм бна гэж ойлголоо

    • Сайн уу, Janie! Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Та яг одоо бүртгэлээ авч байгаа “Мөнгөний Сэтгэлгээ” хөтөлбөрт оролцоод цагийн менежментийн талаар илүү дэлгэрэнгүй ойлголт аваад, яг одоо хаана байгаагаа тодорхойлж, хаашаа явах зүг чигээ тодорхойлоорой. Өнөөдөр 20.00 цагт болох үнэгүй вэбинарт оролцоод өөрийнхөө бэрхшээлтэй байгаа асуудалдаа хариулт олоорой. Амжилт хүсье! https://monicabatsukh.com/webinar/ “Мөнгөний Сэтгэлгээ” хөтөлбөрийн танилцуулгыг үзэхээр бол https://monicabatsukh.com/mm/ Харилцах утас: 77156053

  • Баярлалаа. Хүсэл мөрөөдөлдөө хүрэх замд өөрийгөө илүү мэдэрч итгэл олох олон арга замд суралцаж байна

  • 10 жилийн багш маань чи хайрцаган дотроо сэтгээд байна гэж хэлж байсан санагдав ккк. Нээрээ би өөрөө л хайрцагаа эвдэлж гарч ирэхгүй бол хэзээ ч өөдлөхгүй. Насаараа хөлсний менежер хиймээргүй байна. Хүмүүст ажлын байр бий болгож өгмөөр байна.

  • Ажлынхаа хажуугаар давхар санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэж шинэ бизнес эхлүүлсэн надад үнэхээр хэрэгтэй дасгалжуулалт боллоо баярлалаа

    • Сайн уу, сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа! Бид 3 сард өөрийн мөнгөтэй болох бүх арга стратегийг тодорхойлох мастермайнд хөтөлбөрөө 3 сарын 1 нд бүртгэлээ эхлэх гэж байна. Мөнгөний Сэтгэлгээ хөтөлбөрөөс энэ жил бүү хоцроорой.

  • Сайн байна уу? Үнэхээр айгаад эмээгээд байгаа зүйлээ даван туулах өөртөө итгэлтэйгээр зоригтойгоор хөдлөх хэрэгжүүлэх гэдгээ л маш сайн ойлгож байна бас цагын зөв зохицуулалт хийх.
    Маш их баярлалаа

  • Ёстой толгойд дон гээд л орлоо доо. Цалингаас цалингийн хооронд өр зээл тавиад л, түүнийгээ болгоод байна гээд их юманд бодоод л хм. Өөрчлөгдөх цаг болжээ гэж өөртөө хэлээд л сууна. Моника эгчийг эрт мэдэж судлахгүй яасан бэ гэж …хм. за одооноос сайн судалж зоригтой хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна. Цаг алдаж болохгүйгээ ухаарлаа. Бөярлалаа дасгалжуулагч эгч ээ

  • Өөртөө итгэж даваа талаа мэдэрч бодсон зүйл ээ үйлдэл болгох хэрэгтэй санагдлаа

    • Яг үнэн, одоо л эхлэх ХАМГИЙН ЗӨВ цаг нь мөн шүү.

    • Сайн байна уу? Манай аянд идэвхтэй оролцож байгаад болон аян таалагдаж байгаад баяртай байна. Суралцсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлээрэй. Амжилт хүсье!

  • Ажилчин сэтгэлгээнээсээ салмаар байна. Би юунаас айдагаа гаргаж бичээд нэг нэгээр нь шийдвэрлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Тоглогч болохын тулд надад ямар боломж байгааг нэг бүрчлэн бичээд эдгээр боломжуудаас миний зорилгод хамгийн сайнаар нөлөөлөх боломжуудыг барьж авч хэрэгжүүлж эхлэхээр шийдлээ. Баярлалаа

    • Гайхалтай Болорчимэг ээ! Үүнийг олж мэдэж авсанд нь баяр хүргэе! Одооноос эхлээд тоглогч сэтгэлгээгээр бодож сэтгэж өөрөөр амьдарна шүү дээ! Үүнийг л бид амьдралаа өөрчлөх гэж хэлээд байгаа юм. Битгий бууж өгөөрэй. Амжилт!

  • Үнэхээр их баярлалаа. Юмыг араы өөрөөр харж зориглох хүсэл төрж эхэлсээн.

    • Сайн уу Сарантуяа, тэгэлгүй яахав бид сэтгэлгээгээ өөрчилснөөр илүү их боломжийг харж чаддаг шүү. Танд амжилт хүсье.

  • Би мөн ажилчин сэтгэлгээнээсээ салахын тулд өөртөөгөө нүүр тулан тэмцэж байгаа, өөрийн бизнесээ эхлүүлээд учраа сайн олохгүй л явж байна. Ямар ч байсан цалингаас цалингийн тойргоосоо гарахыг маш их хүсэж байгаа. Харах өнцөг, өөрийн бизнесийн сэтгэлгээгээ өөрчилж чадвал амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа. Боломж хүн бүрийн өмнө байдаг боловч авч ашигладаг нь хэд вэ ? л гэдэгт байгаа юм. Миний хувьд боломжийг бариад авсан одоо зөв менежменттэй явах нь л хамгийн их тулгамдаад байна даа.

  • Үнэхээр сайхан мэдээлэл сонссондоо баяртай байна.Миний хуьд угийн бичиг заавал хөтөлж ашиглах нь яагаад хэрэгтэй болохыг хүмүүст ойлгуулж угийн бичиг зөв хөтөлж сурахад нь туслаад зогсохгүй миний гаргасан загварыг бүх хүн ашигладаг байгаасай гэж хүсдэг.Гэхдээ аргаа сайн мэдэхгүй байгаа ч анхны алхам нь сургалт явуулах, гарын авлага бэлтгэх төдий л байна

    • Сайн уу? Таэнд маш их нөөц бололцоо байна. Амжилтын үндэс мэдлэг, чадварт байдаг юи шүү. Манай “Бэрхшээл ба боломж” номыг захиалж уншиж судлаарай. Амжилт.

  • Гайхалтай ажилчин сэтгэлгээнээс салж болдог юм бн

    • Woow. Энэ чинь л байхгүй юу. Та чадна. Ганцхан аргаа л олохгүй байгаан. Хөтөлбөртөө бүртгүүлээд ороод ирээрэй. 10 биш 100 алхамаар 3 сарын дотор үсрхэлт хийгээрэй. Манай харилцах утас 99156053. Санаа зоволтгүй асуугаарай. Амжилт.

  • Гайхалтай. Оролцогч охиныг дагаад бараг л дүүлэн нислээ. Баярлалаа Моника

  • Баяраллаа. Би нэгэн хүүхэд хөгшдийг асарч энэрэх төв байгуулхыг хүсдэг. Гэхдээ энэ хүслээ өнөөдрийн ярилцлагыг сонсоод хаясан байснаа саналаа нөгөө л ажилчин сэтгэлгээнээс болж. Одоо би сэрж хийж эхлэх цаг нь болсон гэдгийг ойлгож авлаа. Өөоийн мөрөөдлөө биелүүлэхийх тулд чадах зүйлээсээ эхлээд өдөр бүр хийх нь зөв юм байна. Баяраллаа. Гэвч юунаас эхлэх вэ? Би түүнийгээ л хайж олох хэрэгтэй юм байна

  • unheer gaihaltai oorcnlogdhiig husej surahiig husej bsn bolowcn odii hurtel hoish tawij hamag tsag hugtsaagaa aldsandaa haramsaadcn barahgui ni arai ert tanitai taarsan bol cn gej bodoj bna gehdee odoo oroitooguiee bi cnadnaa bi oortoo ymar ih hucn cnadal awyas nuugdaj bgaag meddeg mortloo buren ashiglaj cnaddaguil ym bna 1 toirog dotrool ergeed bgaa bolhoos dawj setgehgui odii hurcn tanii dasgaljuulalt bolgnoos mash ih zuiliig surcn medej awcn bgaa nudnii omnuur tataatai bsn hoshigiig huulaad awcnihsan ym shig medremj torj bna bayrllaa

  • Үнэхээр гайхалтай амьдралын хором мөч бүхэндээ талархмаар. Өнөөдрийн оролцсон эгчээс үнэхээр урам авлаа. Юм гэдэг яаж хүлээж авахаас шалтгаалдаг юм байна. Би 30хоногийн аянд 2дахь удаагаа оролцож байна яг үнэндээ өмнөнө сонсоод юу ч ойлгоогүй яг л сонсож байгаагүй юм шиг гэхдээ одоо бол яг надад хэлээд байгаа юм шиг л. Ном уншихдаа хуудас дуусгах биш сэтгэлээсээ төвлөрч унших чухал юм байна. Тухайн үедээ ойлгосон ч санаж харч ойлгох нь маш чухал пм байна. Яг одооноос өнөөдрийн цагаа яаж зөв ашиглахаа ойлголоо бидэнд асар их боломж байгааг харлаа маш их баярлалаа ♥️

    • Сайн банйа уу та, тийм шүү, яг зөв, бид номыг ч юмуу түүнийг дуусгахдаа биш, өөрт хэрэгтэй зүйлсээ олж авж чадаж байна уу гэдэг дээр төвлөрч өөрчлөлтийг хийх шүү дээ, Гайхалтай

  • Хүн шийдэл гаргаж чадахгүй их тээнэгэлздэг. Айдас болгоомжлол, хоёр идэхгүй хоосон хонохгүй байх сэтгэлгээ хөгжил, шинэ санаагаа хэрэгжүүлэхэд үргэлж саад болдог. Би сарын өмнөөс өөр хоорондоо уялдаатай 3 төрлийн зүйлд төвлөрүүлэхээр шийдэж жижиг алхам хийгээд явж байна. Эхний зүйл нь: Хувь хүний хөгжил (Энэ бол товчхондоо ухамсартайгаар муу зуршилаасаа салах) 2 дахь нь: Үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр идэвхитэй ажиллах 3 дахь нь: Блокчэйн, криптовалютын хөрөнгө оруулалт
    Яагаад энэ 3 нэг цэгт оглтлолцох вэ? гэвэл Төвлөрсөн зүйл дээрээ фокуслаж өөртөө итгэлтэй алхам хийхийн тулд муу зуршилаасаа салах аргад суралцаж өөрийгөө удирдан ҮХХ болон хөрөнгө оруулалтыг уялдуулан зохион байгуулахад оршино гэж томьёолж байгаа. Зөв эсэхийг Моникатай ярилцаж байж л тогтоох байхдаа …

    • Гайхалтай Жамц ахаа, та “Миний Бизнес” хөтөлбөрт орж ирээд яг бизнес сэтгэлгээгээ улам илүү томруулаад, хөрөнгө оруулалтаа хөгжүүлээрэй, Амжилт

  • Hi гайхалтай нэгэн ярилцлага байлаа. Ажилчин сэтгэлгээнээс гарах. Ингэж бодож байсангүй. Би ч бас ийм байж болохгүй, ингэж амьдарч болохгүй гэж , хэзээ хүртэл энэ хэвээрээ байх юм гэж бодсон, юу болж байна сэр сэр гээд , тэгж бодсон мөртлөө л доривтой ахиц дэвшил гараагүй тантай уулзаж дасгалжуулалтад хамрагдана гэж бодож байгаа. тун удахгүй гэж бодож байна. үнэхээр гайхалтай танд өндрөөс өндөр амжилт хүсье. Моника дасгалжуулагч аа ☺❤️

    • Өдрийн мэнд. Ганцаарчилсан Дасгалжуулалтын гэрээгээ хийхдээ 99156053 дугаараар холбогдоод хийгээрэй. Амжилт хүсье

  • Neeree l ene chigeeree ajillad bval bairnii zeelees tsaashgui Um bn da te hehe. Odoonoos bodoj bga businessIinhe modeliig gargaad beldej ehelnee ❤️

  • Баярлалаа. Гое ярилцлага байна аа. Аливаа зүйлээс хэрэгтэй зүйл сонсож авч сурах, сонссоноо хэрэгжүүлж сурах, өөрөө сэтгэдэг байх, бусадтай сайн сайхныг хуваалцахын тулд хийх сурах зүйл хязгааргүй юмаа

  • сэтгэлгээгээ өөрчлөх, боломжыг зөв ашиглахад суралцахын тулд түрүүлж аль номыг унших ёстой вэ. мэдээж бүгдийг уншина гэсэнтөлөвлөгөөтэй байгаа. гэхдээ яг одоо чухлаа нэн түрүүнд бодоход яг аль номноос эхлэх хэрэгтэй тал дээр зөвлөгөө өгч болох болуу

    • Сайн уу, мэдээж бололгүй яахав, эхлээд Бэрхшээл ба Боломж номыг уншаарай, 9915-6053 болон 7715-6053 дугаараар холбогдоод хүргүүлээд аваарай.

    • Сайн уу, манай Бэрхшээл ба Боломж номыг 99156053 болон 7715-6053 дугаарт залгаад гэртээ хүргүүлээд аваарай.

  • өдрийн мэндийг хүргэе. өнөөдрийн ярилцлага бас л гайхалтай өгөөжтэй ярилцлага байлаа.. ер нь ямарваа нэгэн шинэ зүйлийг хийхийн тулд шинэ туршилт , сэтгэлгээ чухал байдаг гэдгийг сайн ойлгоод байгаа. ялангуяа энэ 15 өдрийн ярилцлагаас илүү ихээр л мэдрээд байна. шинэ бизнес эхлүүлэн, шинээр сэтгэх нь арга барилаа өөрчлөх л нэг төрөл юм болуу гэж бодогддог. ер нь л тоглоом тоглохтой адил санагдаад байгаа юм. тоглоомын үе хүндрэх тусам бид яаж ийгээд давааг давахын тулд гарамгай сайн сэтгэдэг дээ. үүнийг л амьдрал дээр хэрэгжүүлж сурах хэрэгтэй бгааг ойлгоод бгаа шүү. тархиа сайн ашиглах хөгжүүлэх шаардлагатай бгааг мэдээд байдаг ч дутуу зүйл багагүй бнаа. та бүхнээсээ суралцсаар л явна. баярлалаа та бүхэндээ. маш олон хүнд итгэлийн очыг асааж өгч, мундаг буян хийж байгаа танай баг хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе

  • үнэхээр хэрэгтэй ярилцлага байлаа. ажлаасаа гаралгүйгээр сэтгэлгээгээ өөрчилж тоглоч болох улмаар өөрийн мөрөөдлийн бизнесийг эхлэх урам өглөө. мөн гарт байгаа модд ашиглах нь чухал гэдгийг ойлголоо. баярлалаа!

  • Бизнес хийхийг хүсч байвал та сэтгэлгээгээ өөрчил гэж олон бизнесменүүд зөвлөдөг. Чухам тэр сэтгэлгээ гэж яг юу юм бэ гэдгийг би саяын ярилцлагаас ойлгож авлаа. Надад маш их санаа өгсөн сайхан ярилцлага байлаа. Маш их баярлалаа.

  • Үнэхээр заримдаа өөрчлөлт хиймээр ч юм шиг сонин хачин ҮЕ ГАРЧ ирэх эд бодож байсан боловч тэгээд сэрж байхад нь буцаагаад нөгөө л ажил гэдэг БАЙГАА орчноороо хааж байсан юм байх даа…..

    • Өөрөөсөө л сайн асуугаад байвал хариулт нь гарч ирдэг шүү. Амжилт хүсье.

  • Сайн бна уу үнэхээр гайхалтай өөрчлөлт сайхан зүйл мэдэрлээ талархая

  • Сайн байна уу? Өнөөдрийн ярианаас бизнесийн ном олж унших, бизнеэс сэтгэлгээгээ хөгжүүлэх хэрэгтэй гэж сурлаа. Таныг танаас өөр хэн ч баян болгож чадахгүй, байрны зээл төлсөөр насаараа хөдөлмөрлөж насаа өнгөрөөх нь үнэхээр өрөвдөлтэй юм байна гэж бас ойлгож авав. Тоглогч болохын тулд өөрт байгаа бүх боломжоо ашигла. ” хэн нэгнийг хүлээхгүй, өөрөө авхаалжтай ажиллах” гэх мэт ойлголтууд олж авсаан. баярлалаа та бүхэндээ.

    • Гайхалтай, яг энэ сэтгэлгээгээрээ бүхэнд өөдрөг тэмүүлэлтэй байгаарай.

  • Гайхалтай үнэхээр гоё маш ихзүйл сурч мэдэж байгаадаа баяртай байна баярлалаа . Минийхувьд өөрийгөө даачлах чадвар сул юм хийх гээд толгой дотроо бодоод явдаг эхлүүлж хийж чадаггүй ийм зуршилтай хүн маш их юм дотроо бодно төлөвлөнө эхлүүлж чадахгүй явсаар л байдаг яаж энэ байдлаас гарах ухаанаа олж чадахгүй юм

  • Сэтгэлгээ маань ѳдѳр ирэх тусам ѳлѳншиж байна. Одоо бичлэгүүд хэдий хүний асуудал шийдэж байгаа боловч ѳѳрт минь хэлж байгаа юм шиг уялдаж байна шүү баярлалаа!!!

  • Мөнгөнд биш бүх зүйл сэтгэлгээнд байгааг ойлголоо. Энэ бүх ярилцлагууд миний сэтгэлгээ, харах өнцгийг өөрчилж өгч байгаад маш их баяртай байна. Та бүхэндээ баярлалаав Ажлын амжилт хүсье ээ.

    • Харах өнцгөөс тэлж байгаад чинь баяр хүргэж амжилт хүсье. Баярлалаа.

  • Setgelgee min uurchlugduj b.gaag bi anzaarch bn. Mun uurtuu iluu itgeltei bolj bgaa. Bayarlalaa bayarlalaa bayarlalaa

  • Сайн байна уу Үнэхээр их таалагдлаа баярлалаа.Хэрвээ мэргэжлээрээ ажлын туршлага бага байвал яах вэ ?
    Мѳн ѳдѳр бүр ѳѳрийгѳѳ би хэн гэж хайсаар л байна

    • Мэргэжлээрээ ажлын туршлагын тал дээр орох гэж байгаа газартаа ажлын туршлагатай хүний хажууд үнэ хөлсгүй ч хамаагүй ажиллаад суралцаад авсан нь дээр юм шиг надад санагддаг, кк. Ажиллах хүсэлтэй хүнийг дарга захирал үнэлдэг тээ ? Сэтгэгдлээ үлдээсэнд БАЯРЛАЛАА. Амжилт хүсье!

  • Сайн байна уу?Юуны өмнө моника эгчийн нүүр номоор дамжуулж анх мэдээлэл аваад энэхүү 30 хоногийн хөтөлбөрт хамрагдах болсондоо баяртай БАЙНА.АМьдралаа өөрчлөх хөтөлбөрийн яг 50% -г нь өнгөрүүлж байж сэтгэгдлээ үлдээх зориг ГАРГАЛАА.Одоо би 30 НАСТАЙ.Чадахгүй зүйл байхгүй бас чаддаг зүйл байхгүй юм шиг нэг тийм онцгойрох Зүйлгүй болчихсон хүн БАЙНАА.уг нь бол урлагийн сургууль төгсөөд Мэргэжилээрээ 3жил ажиллаад амьдралын шаардлагаар гэх юмуу тухайн үеийн сонголтыг мөнгөнд чиглүүлж гаргасаар яваад буцаад тэр салбарлуугаа орж ажиллах асар их сэтгэл санааны шаналалтай яваад БАЙНА.анх бол мөнгө бодож шийдвэр гаргасан мөртлөө одоог хүртэл санхүүгийн асуудал байсаар БАЙНА.яаж АЗтан болж 1 цаг ч гэсэн моника эгчтэй ярилцах завшаан тохиодог юм бол?

    • Сайн уу, манай хуудсыг дагадаг уу, дагадаг бол 3дахь өдөр бүр лайвын үеэр орж ирээд асуултаа асуугаад аваарай. Амжилт!!

    • Хаана ч гэсэн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг өөртөө итгэлтэй байгаарай! Амжилт хүсье, Моникатай ярилцах цаг гэвэл 3дахийн орой лайв дээр нь ороод ирээрэй.

    • Сайн уу, хэрвээ манай хуудсан дээр Моника эгчийг лайв хийж байхад notification буюу хонх дарчихвал лайв яг хийж байхад нь орж ирээд асуултаа асуугаад аваарай, баярлалаа!!

  • баярлалаа үнэхээр гоё ярилцлага байлаа. маш их урам авлаа.

  • үнэхээр их юм сурлаа баярлалаа. би бас брэнд гэж юу бэ маркетинг гэж юу бэ. маркетингийг хэрхэн ашиглах бэ зэрэг олон юм судлах шаардлагатай болж байна миний хийхийг хүсэж байгаа зүйлүүд нэг нэгээрээ яаж хийх нь тайлагдсаар байна. юм сонсох өөртөө цаг зарцуулах тусам арга зам гарч ирсээр байна би чадна аа амжилт энэ ярилцлаганд орсон эгчид ч гэсэн амжилт хүсье яг ганцаараа бодоод байхаар хэрхэн хийх арга замаа хурдан олж чаддаггүй юм болвуу гэж бодлоо тэхээр үргэлж өөрийгөө хөгжүүлж оюун ухаанаа тэлж хүмүүсийн санаа бодлыг сонсох хэрэгтэй юм байна гэж ойлголоо амжилтанд хүрэх болно оо өөртөө улам итгэлтэй болж байна баярлалаа

  • Үнэхээр ажилчин сэтгэлгээнээсээ гарахыг хүсэж байна аа. Яг энэ ажилчин сэтгэлгээ унтаа байдалтай байлгаад байна. Өөрийнхөө төлөвлөгөөг бага багаар хэрэгжүүлж урагшлах хэрэгтэй байна. Өнөөдрөөс эрч хүчтэй амьдарнаа.

    • Сайн уу? Болортуяа,
      Сэтгэгдэлээ илгээсэнд баярлалаа. Үнэхээр гайхалтай анхаарлаа төвлөрүүлж суралцдаг чинь харагдаж байна. Таныг удахгүй эхлэх Миний Бизнэс хөтөлбөрт урьж байна. Манай хөтөлбөрт орж ирээд манай багийхантай танилцахыг чинь тэсэн ядан хүлээж байна. Доорх линкээр ороод хөтөлбөртэйгээ танилцаарай. https://courses.monicabatsukh.com/my-business/

  • Маш сайхан ярилцлаг болж. Энэ олон хүмүүсийн яриаг сонсох тутам би өөрийн эрхгүй дотроо төлөвлөсөн ажлаа хий гээд бна

  • Сайн байнауу.гайхалтай ярилцлага боллоо. Би ч их бодсоор л явдаг юм байна.яаж амьдраад байсан юм бэ

  • 15 udriin mend .yag iimerhuu baidliin zuvluguug hunglunguus avmaar baih yum chig barimjaagaa Yaaj iim dasgalhuulaltiig avmaar baih yum. Mash heregtei medeelel bailaa-

  • Сайн байна уу .маш их баярлалаа . Монголд байгаа хүмүүсд. Их л хэрэгтэй юм. Ярьж өглөө . Өөрийгөө олоогүй хүмүүс илүү их сонсоосой гээд маш олон хүмүүст илгээлээ .

  • Өөрт байгаа нөөц боломжийг ашиглах, насаараа ажиллах ёстой юм шиг сэтгэлгээгээ өөрчлөх, бас л нөгөө л айдсуудаа зөвөөр олж харах, хязгаарлагдмал бодлуудаа олж харах гээд олон ойлголт авч машин хаазалж бгаа юм шиг л урагшаа тэмүүлэх эрч хүчийг авч бн, маш их баярлалаа.

  • өнөөдрийнх мөн л ялгаагүй гайхалтай аудио болсон байна. дахин дахин сонсоод баймаар. моника эгч таньд баярлалаа

  • Ялангуяа залуус бидэнд бэлхэнээ хамгийн том баялаг бол цаг хугацаа. Бизнес эхлүүлэх нь олон талт ажиллагаа байдаг. Маш нарийн дэс дараатай зөв төлөвлөлт оновчтой стратегитэй байдгийг нь баттай ойлголоо. Ижил зорилготой биенээ мэдэрч ажиллаж чадлаг хамтрагчид тун чухал вм байна. Ерөнхийд нь харахад хийх гэж буй зүйлээ бүхлээр нь харж чаддаг нарийн эд эс болсон хэсгийг нь мэддэг байх. Дээрээс нь онцлог бусдаас ялгарах шинж чанараа хамгийн оновчтойгоор илэрхийлэх нь амжилтын тулгуур хүчин зүйл вм байнаа.

  • энэ ярилцалга маш их таалагдлаа бас би энэ ярилцалга дээрээс өөрИЙНХӨӨ АЛДААГ ОЛЖ ХАРЖ ЧАДЛАА МАШ ИХ БАЯРЛЛАА МОНИКА

  • Ярилцлага их таалагдлаа. Энэ эмэгтэй дасгалжуулалтын үр дүнг үнэхээр мэдрэх шиг боллоо. Бид ч хажуугаас нь их зүйл сурч байна. Би үүнийг л хийхгүй бол өөр гарц байхгүй гэж мэдэрвэл үр дүн гаргах хангалттай сэдэл болдог юм байна. цагаа зохицуулаад Моникагийн 2 номыг нухацтай унших хэрэгтэй байна даа.

  • sain bnuu. tiimee Unuudriin Ihenh mongolchuud maAni iImerhuu setgelgeetei amidarch bgaa tsaGiin menejmentee hun uurtuu tohiruulj chadval yug ch amjuulj hiij chaddag terniihee ard garch chaddaG mun amidralaa ers uurchulj chaddag gedgiig bi uuruu bieree medersen gehde ene ayand oroltsonoor uurIin hiij chadah Zuil maAni asar ih bgaag udur Bur mederch bgaadaa bayartai bgaa .

  • зӨНДӨӨ ИХ ЗҮЙЛ ТЭМДЭГЛЭН АВЛАА. өӨРТӨӨ UPDUTE ХИЙЛЭЭ. өНӨӨДРИЙН ЯРИЛЦЛАГА МАШ САЙХАН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО. ӨНӨӨДӨР АЖЛЫН БҮТЭЭМЖ Ч ӨНДӨР БАЙЛАА. ЯРИЛЦЛАГЫГ СОНСОХ ЯВЦАД СЭТГЭЛ МААНЬ ДОГДОЛЖ ОЛОН ОЛОН ГОЁ САНААГ УРГУУЛАН ТӨСӨӨЛӨН БОДЛОО.

  • Үнэхээр гайхалтай сэдэв байна. мартагдсан мэдрэмжээ сэргээж өөр бас хэд хэдэн зүйлийг ойлголоо. баярлалаа моника. Хайртай шүү. ойлгосон зүйлүүдээ хэрэгжүүлэх болноо.

  • Амьдралын минь хуудсанд торойж үлдсэн цор ганц найз минь танаас зөвлөгөө авчээ. Гайхалтай бэлэг байлаа. Сайхан найздаа та бүхэндээ амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Найз минь энд ярьж байсан ажлаа маш амжилттай хийж байгаа гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна шүү.

  • сайн байна уу
    надад бол цаг ашиглахад боломжгүй юм шиг санагдаж байна. миний ажил болохоор теллер болохоор заавал өөрийн биеэр сууж байх ёстой ажил юм л даа. хйидэг бизнэс болохоор бас ажлын цагийн үеэр өрнөдөг гэхдээ би амралтын 2 өдрийг л бизнесдээ зарцуулдаг

  • Сайн байна уу,

    Өнөөдрийн ярилцлагаас бүх зүйлийг өөрөө хийх гээд байлгүй бусдын хүч чадвар мөнгө нөөц бололцоог бартер хийх гэх мэт бүхий л замаар ашиглах хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо. өглөөний, оройны 2 цагийг бизнесээ хийхэд зориулах боломж байна.
    Өнөөдөр олон хүмүүс байрны зээлээ төлөхийн төлөө амьдарч байна. Нээрээ л амьдрал бол үүнээс илүү гайхалтай шүү дээ. Баярлалаа.

  • Сайн байна уу,

    Өнөөдрийн ярилцлагаас бүх зүйлийг өөрөө хийх гээд байлгүй бусдын хүч чадвар мөнгө нөөц бололцоог бартер хийх гэх мэт бүхий л замаар ашиглах хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо. өглөөний, оройны 2 цагийг бизнесээ хийхэд зориулах боломж байна.
    Өнөөдөр олон хүмүүс байрны зээлээ төлөхийн төлөө амьдарч байна. Нээрээ л амьдрал бол үүнээс илүү гайхалтай шүү дээ.

  • сайн байцгааана уу? өдөр бүр хичээл сонсож байгаадаа баяртай байна.

  • sain bna uu. unuuduriin yariltslaga ih sonirholtoi bailaa . udur bolgon uur uur yariltsalaga yavuulj ugch bgaad bayarlalaa.

    • Сайн байна уу Даваа, коммент үлдээсэнд баярлалаа. Сонирхолтой санагдсанд баяртай байна. Амжилт!

  • энэ видёоноос цаг ашиглалт болон өөрийн хийж буй ажлын нөөц бололцоог ашиглах. үүнийг ашиглахдаа өөрийн цаг ашиглалтыг сайжруулах хэрэгтэй юм байна. ер нь бол өөрийн бизнесийг хийхэд хөрөнгө мөнгө хүлээх хэрэггүй өөрт байгаа зүйлээр хийж эхлэх.

    • Сайн уу? Бямбаа, тийм шүү. Материаллаг зүйлсэд эхлээд санаа зоволгүйгээр өөрийн дотоод нөөц боломжиндоо тулгуурлаад хийх хэрэгтэй. Мөн цаг ашиглалтын талаар Бэрхшээл Ба Боломж номны 7-р бэрхшээл Цаг байхгүйн бачимдал, Подкаст 7 Цаг ашиглахын ид шийдийг сонсоод үзээрэй. Гайхалтай зүйлсийг ойлгох болно шүү. Амжилт

  • Сайн байна уу? Өнөөдөрийн ярилцлага таалагдлаа. Цагийн менежментийн талаар өнөөдөр амьдралдаа хэрэгжүүлье гэж бодлоо. Уг нь хэрэгжүүлэх зүйл их байна. Нэг хойш суудаг зан маань бас их уруу татах юмаа. Зарим үед байнга өөрийгөө хүчилж амьдарна гэж юу байхав. Биеээ жаахан сул тавьмаар санагдах үе ч байх юмаа. Хэ хэ. Цагийн менежмент гэж сайхан зүйл байна байна. Баярлалаа.

    • Сайн уу? Энхмаа, тийм шүү. Би ч бас өөрийнхөө цагийн менежментээ сайжруулахаар хичээж байгаа. Гол нь өдөр бүр хийх зүйлсээ жагсааж бичих нь чухал юм шиг санагдсан. Мөн Бэрхшээл ба боломж номны 7-р бэрхшээл Цаг байхгүйн бачимдал сэдвийг уншаад үзээрэй. Цаг ашиглалтын талаар гоё аргууд байгаа. Мөн Подкаст 7 Цаг ашиглахын ид шидийг сонсоод үзээрэй. Амжилт

  • Sn bnuu? Bi hiih gej bga busnessiinhee yu gedgee sain oilgoogui bol ter maani amjilt olohod hetsuu ym bn gedgee oilgoloo. Bas tsagaa tootsoolj ajilchin bish toglogch boloh heregtei ym bn. Ternii daguu tuluvluguuguu bolovsruulj uuriin gesen brandiig bii bolgoh heregtei ym bnaa. Bi heden jiliin daraa ymar bh we gedgee uuruusuu asuuj tuuniigee oilgowol amjiltand hurch chadah ym bn. Bayarlalaa. Bas bichleg maani uy uy duu ni alga bolood jaahn hetsuu sonsogdloo.

    • Сайн уу? Энхцацралаа, мэдээж яг юу хийх гэж байгаа зүйл маань тодорхой байж амжилтанд хүрнэ. Яг юу хийх нь тодорхойгүй бол хичнээн их зүйлсийг хийсэн ч гол байгаа онохгүй, үр ашиггүй өнгөрөх болно. Тиймээс бүгдийг тодорхой болгохыг хичээгээрэй. Амжилт

  • Sn uu monica? onoodriin yariltslaga yamar goy yum be? ter xunii omnoos bi ix bayarlalaa. bololmj bololtsoo burdchixeed l baisan ba shde. ene xicheelees bi 5 jiliin daraa yag baxi baidgaaraa baimaargui ba gesen motivation bas nadad yavaad baigaagaar ijil, uuniigee ashiglaad xiixgui l bol boloxgui gej setgexuigee sain odoox heregtei yum ba. bayarlalaa

    • Сайн уу? Баярмаа, өдөр бүр идэвхитэйгээр сэтгэгдлээ үлдээж байгаад баярлалаа. Одоо хамгийн чухал нь цаг хугацаа алдалгүйгээр хэрэгжүүлж эхлэх байгаа шүү. Амжилт

  • Saihan sanaa orj irsen l bol shuud bichij avch tuuniigee yaj hugjuulhee tusuulj chadjiival shuud l barij avaad hiih heregtei gj mederlee. Amjiltai tuluvlunu gdg bas l mergen hunii shinj. Saad totgoriig hurtel tululuj bai gdg bhaa. Bayrlalaa

    • Сайн уу? Заяа, тийм шүү. Санаагаа орж ирсэн тохиолдолд бичиж тэмдэглэх нь маш чухал шүү. Хийх ажлаа бичсэнээр тухайн ажлаа гүйцэтгэх хувь нь бичээгүй хүнийхээс их байдаг гэсэн судалгаа байдаг шүү. Тиймээс тогтмол тэмдэглэл хөтлөж сураарай. Амжилт

  • Bayarlalaa, yariltslagaas torson zuilsee amidruulah heregtei, es bogoos hooson temdeglel boloh yum bna gedgiig oilgoloo. Bi ch bodsoor baigaad neg medehed yu ch hiigeegui odiigh odiig hurgejee gej oilgoloo. Huslees torson zuilee tolovlood hiigeed uzne ee, nadad yamar saad berhsheel tohioldoh ni uu, amtarhan sonirhon uzie. Bayarlalaa

    • Сайн уу? Цэцгээ, маш чухал зүйлсийг ойлгосон байна. Ярицлагаас төрсөн зүйлсээ амьдруулах хэрэгтэй, эс бөгөөс хоосон тэмдэглэл болох юм байна гэдэгтэй чинь 100 хувь санал нэг байна. Бичсэн тэмдэглэлээ ажил хэрэг болгоорой. Амжилт хүсье

  • sain baina uu, Monica egchee uneheer gaihaltai. Ene mundag busguigeer damjuulj minii hiihiig huseed baisan zuils tov todorhoi baisan baina gedgiig haruulj ogloo. Nogoo l aidas, ooriigoo toigloson tuhlag bustee l shigdeed suuhiig iluud uzsen maani l yor ni saad bolood baigaa yum baina. Bayarlalaa. Ta buhend amjilt husey.

    • Сайн уу? Эсмэ, 30 хоногийн аяндаа идэвхитэй оролцож байгаад чинь баяртай байна. Тэгэлгүй яахав. Хүн тухлаг бүсдээ шигдээд түүнээсээ гарахгүй байсаар л байх юм бол ямар ч өсөлт хөгжилт байхгүй, нэгэн хэвийн амьдралаар амьдарсаар байх болно. Харин өөрийн тухлаг бүсээ эвдэлснээр хүн өөрийн бодсоноосоо ч илүү ихийг бүтээж чаддаг юм шүү. Чамайг ч мөн адил тухлаг бүснээсээ гарч чаднаа гэдэгт чинь итгэж байна. Амжилт

  • Sain bna uu Dasgaljuulalt uneheer shan bolloo. Goy bolomjiig huleej zugeer suuh bish bolomjiig bii bolgoh oort bgaa tsag hugatsaag buren duuren ashigtai ashiglah n chuhal um bna. Hun er n ooriigoo hairtsaglaad l bdiim bna. Bayarlalaa

    • Сайн уу? Kate, тийм шүү. Хүн өөрөө өөрөө л бусдаас тусгаарласан хайрцгийг бий болгодог. Энэхүү хайрцгаа эвдэж чаднаа гэдэгт чинь итгэж байна. Амжилт хүсье!

  • Mini setgehvig vneher oorchilj chadajee
    Bayrlala Monica egchee
    Vneher oortoo itgej setgel hangaluun bnaa
    Bayrlad hanahgvnee
    Vildel hih hamgin chuhal ym bn
    Nada 12 odrin medelel iregv bga
    Irne gdgt itgej bga shvv

    • Сайн уу? Сара, өдөр бүрийн ярилцлагуудаас олон зүйлсийг сурч байгааг чинь уншихад таатай байна. Ойлгосон зүйлсээ хэрэгжүүлээд бидэнтэй дахин хуваалцаарай. Бид бүхэн дутуу очсон өдрүүдийн ярилцлагыг нэгдсэн журмаар нөхөж явуулах болноо. Амжилт хүсье!

    • Сайн уу? Жаргал Баяр, сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Амжилт хүсье!

  • Сайн байна уу.Өнөөдрийн хичээл маш чухал байлаа.Яг одоо подкаст -7-ийг шууд сонсое. Үнэхээр гайхалтай ТАНД маш их баярлалаа.Зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллана:Баярлалаа.Хүндэтгэсэн С.Гэрэлмаа

    • Сайн уу? Гэрэлмаа, ойлгосон зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлээд гарсан үр дүнгээ бидэнтэй хуваалцаарай. Мөн подкастыг https://shop.monicabatsukh.com/ линкээр орж татаж аваарай. Цахим ном, аудио номнууд бүгд энд байрласан байгаа. Онлайн дэлгүүрээр зочилж сонирхсон бусад бүтээгдэхүүний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
      Бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой асууж, тодруулах зүйл байвал 88770338, 99156053 дугаарт Баттуяатай холбогдоод захиалга хийх болоод төлбөрөө хэрхэн гүйцэтгэх талаар нэмэлт туслалцаа аваарай. Амжилт хүсье!

    • Сайн уу? Цолмоон, Бид 12 дахь өдрийн ярилцлагаа нэгдсэн журмаар имэйлээр явуулах учир тэвчээртэй хүлээж байгаарай. Яг тэд дэх өдөр явуулна гэж хэлж чадахгүй байна. Гэхдээ бид заавал явуулнаа. Мөн 2 номоо уншаад олон зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлээрэй. Мөн бусаддаа туслан линкийг түгээж байгаад баярлалаа. Амжилт хүсье!

  • Sain bain yu? yamar gaihaltai sedev ve? Mongolchyydiin mini dotorhi hyn sertel negiig bodogdyylahad Monica zuvlulj zalryylj ugluu. Barag diilenh hymyys iimerhyy hyleedtei orchind amidarch unuu margaashaa arai yadan, zeelnii buun stresstei amidarch bgaag oilgoj odooonoos dor byree uurchlult hiihgyi bol ylam yadaryyna gej helj bgaa ni ynen shyy. Zagiin menejment gedeg ni hamagaas chyhal bolj bna daa. Monicagiin helsen 20 jil uruteiguu zyyraldaj amidrach yavtal neg medehed nas undur garna gedeg aimaar tom zohilt bgaa biz. Tiimees zalyychyyd onoodonoos uuruur setgej amidrah zag boljee gedgiig yhaarah heregtei. Monica ylam ih amjilt hyseed daraa daraagiin sedevyydiig setgel hudlun hyleej bna.Tyynes gadna 12 dygaar audo ireegyi gedgiig anhaaraldaa avaarai daa.Mash ih bayarlalaa ta byhend

    • Сайн уу? Батжа, үнэхээр гайхалтай зүйлсийг ойлгожээ. Ойлгосон зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлээд гайхалтай өөрчлөлтүүдийг амьдралдаа бий болгоорой. 12 дахь өдрийн ярилцлагыг бид анхааралдаа авсан санаа зоволтгүй ээ. Бид нөхөж явуулах болно. Ярилцлага бүрийг маань тэсэн ядан хүлээж байгаад баяртай байна. Амжилт хүсье!

  • sain bna uu? ajild n amjilt husie. nadaa udur-12,13udriin mailiig yavuulad uguuch. bayrlalaa:)

    • Сайн уу? Дээгий, Бид 12 дахь өдрийн ярилцлага очоогүй хүмүүст нэгдсэн журмаар имэйлээр дахин явуулах учир тэвчээртэй хүлээж байгаарай. Яг тэд дэх өдөр явуулна гэж хэлж чадахгүй байна. Гэхдээ бид заавал явуулнаа. Бусад ярилцлагуудаа сонсоод идэвхитэй оролцож байгаарай. Амжилт хүсье!

  • Баярлалаа. Сайхан ярилцлага байна. Дасгалжуулалт авсан эгч бас хөөрхөн эгч байнаа. Миний сурсан зүйл гэвэл цагийн зохион байгуулалтгүй, цагийг ашигладаггүй нээрээ л ажилчин сэтгэлгээтэй байгаагаа олж харлаа. Зүгээр хий дэмий санаа зовоод яваад байгаа юм байна.

    • Сайн уу? Ундраа, сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Ойлгосон зүйлсээ хэрэгжүүлээд сэтгэлгээгээ өөрчилж чаднаа гэдэгт итгэж байна. Амжилт хүсье!

  • Сайн байна уу Би төмөр замын сургуулийн зүтгүүрийн ангид байсан Эрдэнэчимэг байна аа Одоогоос 2 жилийн өмнө би чиний гаргасан Бэрхшээл ба боломж номыг азаар авч уншсан юм. Түүнээс хойш миний эрч хүч гайхалтайгаар нэмэгдсэн. Би өмнө нь Баян аав ядуу аав цувралыг авч уншсан байсан юм. Төмөр замд ажлаа хийгээд л цалингаас цалингийн хооронд албан тушаал нэмэгдэж бидэрч явсаар 20-иод жилд боллоо. Яахав ажлаа хийгээд муу байсангүй бас сайн байсангүй алтан дундаж дунд амьдарсаар нөхөр 3 хүүхэдтэй боллоо. Гэхдээ надад амьдралын ухааныг өгсөнгүй. Үүрэг даалгавраа сайн биелүүлэх зүтгэл шуурхай ажил гээд түг түмэн ажилд өөрийгөө даруулсаар….. Гэвч чиний номыг уншин чамайг таньж сэтгэлгээ ийм гайхалтай хөгжсөн талыг бахархан бодож хийвэл болохгүй юм алга гээд зүтгэсээр бас чүгүй өөрийнхөө хувьд амжилт гаргасаар байнаа гайхалтай. Дээрх номуудын хуудас бүрийн алтан зөвөлгөөгөөр би яаравчлан хөдөлсөн тэр өдөр би амьдралдаа өөрчлөлт хийх их үүсвэрээ тавьсан. Би шууд газараа хөөцөлдөж аваад тогоо татаад үйлчилгээний зорицлалттай барилгаа барьсан. Түргэн хоолны газар дэлгүүрээ ажиллуулахад бэлдэж байна. Баярлалаа….

    • Сайн уу? Эрдэнэчимэг эгчээ, үнэхээр гайхалтай. Уншсан номноосоо ойлгосон зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлээд гайхалтай өөрчлөлтүүдийг хийсэнд чинь бидний зүгээс баяртай байна. Мөн Моника эгчийн бичсэн ном таныг амьдралаа өөрчлөхөд гайхалтай түлхэц болсоныг сонсоход ч бас баяртай байна. Цаашдаа 30 хоногийн аяндаа улам бүр идэвхитэйгээр үргэлжлүүлэн оролцоод олон зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлээрэй. Амжилт хүсье!

  • Аудиг нь бас л сонсож болохгүй юм. Миний компьютерийн мэдлэг дутаад байна уу

    • Сайн уу? Даштогтохоо, Ярилцлага маань хэвийн сонсогдож байгаа. Хэрвээ ярилцлагаа сонсож чадахгүй байгаа бол хуудсаа refresh хийгээд сонсоод үзээрэй. Тэгээд болохгүй бол сонсож буй төхөөрөмжөө өөрчлөөд эсвэл гэр бүл, найз нөхдөөсөө тусламж аваарай. Ярилцлагаа сонсож чадсан эсэхээ бидэнтэй хуваалцаарай. Амжилт хүсье!

      • Хайртай Моникадаа маш их баярлалаа.Би өөрийнхээ мөрөөдлөө яаж биелүүлэх анхны алхмуудаа олоод харчихлаа.Маш их баярлалаа.Гайхалтай.Танил дотны хүн бүрт 30 хоногийн аянг хэлж байгаа

        • Сайнуу? Гайхалтай. Мөрөөдөл амьдарлын аз жаргал байдаг. Амжилт хүсье.

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}

    Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор бэлтгэж байна уу?

    "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 3 сарын 15нд эхэлдэг. "Биеэ зас" буюу хувь хүний амьдралаа өөрчилж санхүүгийн амжилтанд хүрэх сууриа тавиарай.

    "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 6 сарын 1нд эхэлдэг. "Гэрээ Зас" буюу гэр бүл хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэх мастер урлагийг эзэмшээрэй.

    "Миний Бизнес" Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

    Жил бүрийн 9 сарын 1нд эхэлдэг. "Төрөө зас" буюу бизнес манлайлах чадвар, стратегиа өргөжүүлж тэрбумтан болох гараагаа эхлээрэй.

    "Амьдралын Дасгалжуулалт" ганцаарчилсан дасгалжуулалтын гэрээ

    Хувийн нандин яриа өрнүүлж зөвхөн өөртөө тохирох сэтгэлзүйн дэмжлэг авч, өөртөө итгэлтэйгээр амжилтанд хүрч цаг хожоорой.

    >