CASH FLOW 5.0

2024 оны 03 сарын 25 - 03 сарын 31

“Бэлэн мөнгөний урсгалыг өсгөх 5.0” 28 хоногийн эрчимжүүлсэн сургалтад тавтай морилно уу!

      Ковидын дараах эдийн засгийн уналт, санхүүгийн хямралын энэ үед хүмүүс өөрийн ашиг, орлогыг цаашид хэрхэн нэмэгдүүлэх арга ухаанаа олох гарц гаргалгааг эрчимтэй хайж байна. Ялангуяа бизнесийн салбарт хувийн болон бизнесийн орлогоо ялгаж ойлгон, зөв зардлын хуваарилалт хэрхэн хийх арга барилаа олохгүй, чанартай мэдлэг боловсрол, тодорхой төлөвлөлтгүйгээр өөрийн мөнгөө гэнэтийн сэтгэл хөдлөлөөр зүгээр л зарцуулж, санхүүгийн эрсдэл үүрч, асуудалд орж буй хүмүүс олширч байна.

     Өөрөөр хэлбэл орлого олсон ч бизнесүүд мөнгөгүй байсаар цаг үргэлжид хөрөнгө оруулалт гаднаас хайсан хэвээр байна.

     Бизнесийн эзэд санхүүгийн тооцооллоос сүрдэж зугатаан нягтлан бодогчдоо даатган орхиж, ямар ч санхүүгийн тооцоололгүй зөвхөн өөдрөг төсөөллөөрөө бизнес бүтээх бодол зорилгоосоо болоод санхүүгийн зөв эргэлт зохицуулалт хийж чадахгүй, яг энэ тал дээр нь яг өөрт нь чиглэсэн дэмжлэг байхгүйгээс унаад байдаг асуудал түгээмэл байна. 

     Бид энэ асуудлыг дэлхийн бизнесийн салбарт 16-25 жил ажилласан туршлагатай, өндөр үр ашиг өгөөж өгөхүйц ур чадвар бүхий Genius группийн шилдэг менторуудын бодит туршлагаас суралцах замаар бэрхшээлүүдээ шийдвэрлэх гарцуудаа олж, шууд бодитоор хэрэгжүүлэх боломжийг олгоно.  Бэлэн мөнгөний урсгал, ашиг орлогоо сайжруулах, үндсэн хөрөнгөө өсгөх шилдэг стратеги боловсруулж, бизнесээ 10 дахин томруулах орлогын далд боломжуудыг нээж илрүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний ашигтай үнийг шинэчлэн тогтоох, санхүүгийн төлөвлөлтөө хийж сурах гэх мэт ур чадваруудыг эзэмшүүлнэ. 

      Энэхүү сургалтын агуулгаар дамжуулан одоо байгаагаасаа 10 дахин илүү орлогоо өсгөж, өндөр ашигтай ажиллах бизнесүүдийн тоог өсгөх зорилготой. 

      Дасгалжуулалтын Академи энэ сургалтын дагуу санхүүгийн стратегиэ төлөвлөж хөгжүүлснээр өнөөдөр 1 сая долларын боловсролын бизнесийг бүтээж чадсан. 

Шинэ 5.0 системийн 28 хоногийн эрчимжүүлсэн онлайн сургалтын бүртгэл эхэллээ!

хэзээ эхлэх вэ?

2024-04-01

Хэр удаан үргэлжлэх вэ?

28 хоногийн турш

Хаана явагдах вэ?

Онлайнаар Zoom app ашиглах

CASH FLOW 5.0 СУРГАЛТ ХЭНД ЗОРИУЛСАН БЭ?

 Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хүсэлтэй ч байнгын мөнгө санхүүгийн бэрхшээлтэй хувийн бизнесийн эзэн

Эдийн засаг болон бизнесийн зөвлөх, их дээд сургуулийн багш, санхүүгийн чиглэлээр сургалт үйлчилгээ үзүүлэгч 

Та нярав, нягтлан бодогч эсвэл санхүүгийн менежер болон шинжээч бизнесийн төсөл бичигч бол

Өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг, нэмэлт орлогын эх үүсвэрийг бий болгохыг хүсдэг жижиг дунд бизнес эрхлэгч

Санхүүгийн мэдлэг, ур чадвартай болохыг хүсэж байгаа ямар ч мэргэжлийн байгууллагын ажилтан

Шинэ 5.0 системээр дамжуулан бизнесээ өргөтгөх зорилготой үүсгэн байгуулагч,  гүйцэтгэх захирал, бизнес эрхлэгч

Бизнесээрээ дамжуулан нийгэмдээ үнэ цэнэ бүтээгч Старт-ап, Энтрепренёрууд 

 Бүтээгдэхүүний ашиг орлогоо нарийн тооцож, MLM бизнест амжилт гаргахыг хүсэж байвал

Найдвартай ажиллах бизнесийг танихын тулд санхүүгийн мэдлэгээ өсгөх хүсэлтэй хөрөнгө оруулагч

Бүртгэл 4сарын 5 хүртэл сунгагдлаа ЭНЭ боломжоос бүү хоцроорой.

03
Days
:
 
09
Hours
:
 
16
Minutes
:
 
03
Seconds

You missed out!

 зайлшгүй оролцох 5 шалтгаан

1

Мөнгөн урсгалаа 10 дахин өсгөж, орлогоо нэмэгдүүлэх боломж

Бизнесийн үйл ажиллагааны санхүүжилт ба орлогын зорилгоо тодорхойлно. Бэлэн мөнгөний урсгал, ашиг орлогоо сайжруулах, үндсэн хөрөнгөө өсгөх шилдэг стратеги боловсруулан бизнесээ 10 дахин томруулах боломжуудад суралцана.

2

Сошиал капиталаа нэмэгдүүлэн, бизнесээ өргөжүүлэх боломж

Манай бүх сургалтууд онлайнаар явагддаг тул та дэлхийн хаанаас ч оролцох боломжтой бөгөөд хамтдаа нэг нэгнээ дэмжих өсөн хөгжих сэтгэлгээтэй коммунитид хамтдаа суралцах болно. Энэ бол сошиал капиталаа өсгөх хамгийн гоё боломж.

3

Дасгалжуулалтын академиар дамжуулан 1175$ хэмнэх боломж

Genius группийн 1495 ам.долларын сургалтыг Дасгалжуулалтын академи 895 ам.доллараар хүргэж байсан бол энэ жил танд онцгой боломжийг санал болгож 355 ам.доллар буюу ердөө сая хоёр зуун мянган төгрөгөөр суралцах боломжийг өгч байна. 


4

Ковидын дараах 2 жилд туршигдаж баталгаажсан шилдэг менторуудын аргачлалаас суралцаж, хэрэгжүүлэх боломж

Та дэлхийн бизнесийн салбарт 16-25 жил ажилласан бодит туршлагатай, өндөр үр ашиг өгөхүйц ур чадвар бүхий Genius группийн шилдэг менторуудын бодит туршлагаас суралцах замаар санхүүгийн менежментээ сайжруулан, шууд хэрэгжүүлэх боломжийг олгох болно. 

5

Дасгалжуулалтын Академийн менторуудаас өөрт тохирсон бодит дэмжлэгийг авах боломж

Сураад л байдаг, сурснаа шууд хэрэгжүүлж чадахгүй онол үзнэ гэдэг үнэхээр цагийн гарз. Энэхүү сургалтад оролцсоноор өөрийн одоогийн мэдлэг туршлага дээрээ тулгуурлан санхүүгээ системжүүлж, орлогоо нэмэгдүүлэх чиглүүлгийг ментороосоо авна. Хамгийн чухал нь та асуувал хариултаа авах боломжтой.

ДЭЛХИЙН ШИЛДЭГ МЕНТОРУУДЫН МОДУЛЬ ХИЧЭЭЛҮҮД

1-Р ДОЛОО ХОНОГ . ТОГТВОРТОЙ БАЙНГЫН БЭЛЭН МӨНГӨНИЙ УРСГАЛ


Donna Izabella
 Genius групп дэх Crystal circle буюу бизнесээ үүсгэн байгуулагчдын хувийн зөвлөх, ментор

Та бэлэн мөнгөний урсгалыг бий болгох, удирдах талаар суралцах болно. Бид танай бизнесийн санхүүгийн зөв бүтцийн суурийг тавихын тулд таны тоо яагаад чухал болохыг, эдгээр тоог бодитоор хэмжиж,  стратегиа хэрхэн хэрэгжүүлэх  талаар үзэх болно. 

Гол үр дүн: 

  • Эрүүл, тогтвортой бизнесийн мөнгөн урсгалыг бий болгох
  • Орлогоо алдалгүйгээр зардлын хяналтыг оновчтой болгох
  • Төсөв, ашигтай бизнесийн загварыг бий болгох
  • Энэ жилийн бизнесийнхээ орлогыг юугаар, хэзээ, хэрхэн бүрдүүлэхээ төлөвлөж буйгаа зураглаж, таны оруулсан хөрөнгө оруулалт хэдий хэмжээний үр өгөөжийг хүртэх боломжтойг тодорхойлох болно.

Орлогоо өсгөх аргад суралцана.

2-Р ДОЛОО ХОНОГ . ТАНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АШГИЙН УДИРДЛАГА


Deborah Harris
Genius группийн санхүү хариуцсан захирлын туслах,Grow CFO үүсгэн байгуулагч

Та энэ хэсэгт бэлэн мөнгөний өсөлтийг хэрхэн удирдах талаар сурах болно. Үүний тулд  гүйцэтгэлийн бодит тоонуудын жишээнээс суралцаж, зөвхөн өөрт тохирсон санхүүгийн стратеги, бизнесийн чадавхийн өсөлтийн төлөвлөгөөг боловсруулах болно. 

  • Гол үр дүн: Хүчин чадлаа хэрхэн төлөвлөх, түүнийг хангах талаар сурах. Ашиг               орлогын   өсөлтийг санхүүгийн тайлантай зэрэгцүүлэн хөгжүүлэх  
    • Гүйцэтгэлийн хэмжигдэхүүнээ тодорхой бодит болгож харагдах байдлыг сайжруулах
    • Бүтээгдэхүүний хугарлын цэгийг тодорхойлж, хэзээ хүртэл үйлдвэрлэх, хэзээ зогсоох шийдлээ гаргана.

Бүтээгдэхүүн үйлилгээгээ үнэлж сурна.

3-Р ДОЛОО ХОНОГ .  СЭТГЭЛГЭЭНИЙ ТҮГЖЭЭГ ТАЙЛАХ ХӨРӨНГӨӨ ӨСГӨХ БОЛОМЖУУД


Chris Eldridge
Энтрепренёр Философич

Баялгийн Динамик сургагч багш 4 impact группийн

үүсгэн байгуулагч  


Таны бизнесийг өсгөх бусад боломжуудад бэлдсэнээр бизнесээ хөгжүүлэх өөр нөөц бололцоо байдгийг та олж харах болно. Тэр  нөөц бололцоо нь аль хэдийн таны бизнесийн мөнгөн урсгал дотор байдаг зүйл. Хөрөнгө оруулагчид болон хандивыг хэрхэн өөртөө татах талаар ч суралцана. 

Гол үр дүн: 

  • Бизнесийнхээ нуугдмал орлогыг олж илрүүлэх бөгөөд, 100 сая ₮ хэмжээний бэлэн мөнгөний урсгалд хүрэхэд төвлөрөх
  • Бизнес дотроосоо өсөх ирээдүйтэй болон зохицуулагдах зүйлсүүдийг олж илрүүлэх 
  • Бизнесээ өсгөж хөрөнгө оруулагчдын анхаарлыг  татах
  • Хөрөнгө оруулалт, хандивыг хүлээн авах бэлтгэл хийхэд суралцана.


Бизнесийн үнэ цэнийг бий болгож сурна.

CASH FLOW 5.0 ОРОЛЦОГЧИЙН СЭТГЭГДЭЛ

Зардлаас үндэслэн хувийн болон бизнесийнхээ зорилгыг маш оновчтой тодорхойлж сурсан. Мөн өөрөө нягтлан хэрнээ захирлууддаа тайланг нь энгийн ойлгогдохоор тайлбарлаж чадахгүй байснаа анзаарч, хамгийн ойлгомжтой байдлаар ажлаа тайлагнаж чаддаг болсон. Хувь хүмүүс болон бизнес эрхлэгч нар, захирлууд, нягтлан бодогчид заавал суух шаардлагатай сургалт. Би энэ сургалтад сууснаар "Мөнгөний менежер" санхүү, зорилго төлөвлөлтийн дэвтрээ гаргах санаа улам баяжиж, хэвлүүлсэн.

Г.Урантуяа

"Мөнгөний менежер" дэвтрийн зохиолч, санхүүгийн зөвлөх

Бизнесийнхээ санхүүг цогцоор нь шийдэх боломж бүхий эерэг мөнгөн урсгалаар орлогоо 10 дахин өсгөх боломжийг энэ сургалтаас олж харсан. Санхүүгийн 3 тайланг илүү хялбараар хэнд ч ойлгомжтойгоор тайлбарласан нь бүх хүн энэ сургалтад оролцох боломжтойг илтгэнэ. Би энэ сургалтад сууснаар өөрийн сургалтын контентийг илүү хялбар энгийн болгож чадсан. Санхүүгийн ингэж хялбаршуулсан нэгдсэн төлөвлөлтгүйгээр бид хэзээ ч ашигтай бизнес хийж чадахгүй. 

Б.Дуламсүрэн

Хувийн санхүүгийн зөвлөх

Бэлэн мөнгөний урсгалаа тогтвортой байлгаж, өсгөх аргад яг одоо суралцаад ав! 

Хамгийн шилдэг манлайлан суралцагчийн СЮРПРИЗ БЭЛЭГ

Энэ бол өөр хаа ч байхгүй гайхалтай БЭЛЭГ, УРАМШУУЛАЛ, СЮРПРИЗ байх болно. Өөрийн оюуны капиталыг ашиглан бусдыг өсөхөд чин сэтгэлээсээ туслан сошиал капиталаа өсгөж, амжилттай болж чадсан нэгнийг хамгийн шилдэг "Манлайлан суралцагч" аар шалгаруулан сургалтын төгсгөлд Дасгалжуулалтын Академийн зүгээс дараах бэлгүүдээр шагнах болно. 

  1. Дасгалжуулалтын Академиар дамжуулан өөрийн танилын хүрээг болон орлогоо өсгөх зорилгоор "Бэрхшээл ба Боломж" подкастад зочноор оролцох боломж
  2. "Бэрхшээл ба Боломж" эвэнтэд зочноор оролцох боломж
  3. Дасгалжуулалтын Академийн "Ulaanbaatar Entrepreneur Social" эвэнтэд зочноор оролцох боломж

ЭРТЭЧ ШУВУУХАЙ БОЛОХЫН ДАВУУ ТАЛ

Та хөтөлбөртөө хэдий чинээ эрт бүртгүүлээд


ороод ирнэ төдий чинээ ихийг сурах болно. 

  • Эртэч шувуухайд амжиж бүртгүүлснээр хичээл үзэх нийт хугацаан дээр 7 хоног нэмэгдэнэ. 
  • Энэ нэмэлт хугацаанд хичээлээ бататгаж үзэх, ментороосоо зөвлөгөө чиглүүлэг авах боломжтой. 


 ЗАХИАЛГА ҮҮСГЭЖ бүртгүүлэх ЗААВАР

АЛХАМ 1. Бүртгүүлэх заавар

  • Та доорх үнийн хувилбараас сонгож БҮРТГҮҮЛЬЕ товч дээр дарж мэдээллээ бөглөнө.
  • Бүртгүүлэх явцад үүсгэсэн хэрэглэгчийн нэр, нууц үгээ марталгүй тэмдэглэж авах ёстойг анхаараарай.
  • Сургалтын сайтаас хичээлээ үзэхэд таны үүсгэсэн нэр, нууц үг зайлшгүй хэрэг болно.

 Жич: Хэрэглэгчийн нэр: И-мэйл хаяг, нууц үг: Утасны дугаар

АЛХАМ 2. Төлбөрөө төлөх заавар

Бүртгэлээ амжилттай илгээсэн тохиолдолд "АЛХАМ 2-т урьж байна" и-мэйл очно. Та и-мэйлээс төлбөр шилжүүлэх дансны дугаар, гүйлгээний утга дээр бичих мэдээллээ харна уу. 

АЛХАМ 3. Менторт хуваарилагдах форм илгээх заавар

1. Бүртгэлийн форм бөглөж илгээх /Илгээгээгүй тохиолдолд менторт хуваарилах боломжгүйг анхаарна уу!/

2. Фэйсбүүк хаалттай группт хүсэлтээ илгээх 

3. Хөтөлбөрийн вэбсайтад нэвтэрч хичээлээ үзэх

ЖИЧ: И-мэйлээ шалгах заавар

Та дээрх алхамуудыг зааврын дагуу хийж, и-мэйлээ сайтар шалгана уу.

Хэрэв танд бүртгүүлэхэд туслалцаа хэрэгтэй бол [email protected] и-мэйлээр эсвэл 77156053 дугаарт холбогдоно уу.

Танд АМЖИЛТ ХҮСЬЕ!

Дэлхийн үнэ

$

1495

/5'045'625 ₮/

  • 24/7 нээлттэй хичээлүүд
  • Групп менторинг асуулт хариултын уулзалт
  • Амьд онлайн менторын хичээл
  • Амжилттай хэрэгжих борлуулалтын төлөвлөгөө
  • Англи хэл дээр
pro

1'200'000

/356 $/

  • 24/7 нээлттэй хичээлүүд
  •  Групп менторинг асуулт хариултын уулзалтууд
  • Ганцаарчилсан менторын уулзалт зөвлөгөө
  • Урьдчилан бэлтгэсэн онлайн хичээлүүд 
  • Модуль бүр дээр амьд онлайн уулзалтууд
  • Амжилттай хэрэгжих борлуулалтын төлөвлөгөө  
  • Манлайлан суралцагчийн бонус
  • Монгол хэл дээр

БҮРТГҮҮЛЭХ, ЗАХИАЛГАА ҮҮСГЭХ, ТӨЛБӨР ТӨЛӨХ ЗААВАР БИЧЛЭГ ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ЭНД ДАРЖ ҮЗЭЭРЭЙ!

relearn

600'000

/178 $/

  • 24/7 нээлттэй хичээлүүд
  • Групп менторинг асуулт хариултын уулзалтууд
  • Ганцаарчилсан менторын уулзалт зөвлөгөө
  • Урьдчилан бэлтгэсэн онлайн хичээлүүд 
  • Модуль бүр дээр амьд онлайн уулзалтууд
  • Амжилттай хэрэгжих борлуулалтын төлөвлөгөө
  • Манлайлан суралцагчийн бонус
  • Монгол хэл дээр

Жич: Өмнөх жилийн оролцогчид руу имэйлээр илгээсэн тусгай купон кодыг ашиглан хямдруулж захиалгаа байршуулна уу. 

Түгээмэл асуулт хариулт

Төлбөрөө хувааж төлж болох уу? Сар сард нь?

Төлбөр бүх хүмүүст ижил бэлнээр урьдчилан төлөхөөр нөхцөлтэй. Хувааж төлөх боломжгүй. Өөрийн санхүүгийн нөөц бололцоонд тулгуурлаад зохицуулаад оролцоорой.

Англи хэл мэдэхгүй хүн сууж болох уу?

Бүх хичээлүүд Монгол хэл дээр заагдана. 

Төлбөрөө яаж хийх вэ? Гадаадаас яаж төлбөрөө төлөх вэ? 

Монголоос болон Монголд байгаа хүнээр дамжуулан төлбөрөө төлөх гэж байгаа бол төлбөрийг төгрөгийн данс руу шилжүүлэх гэсэн нэг л сонголт байгаа.


Хэрэв та гадаадаас төлбөр төлөх гэж байгаа бол Paypal-оор фунтын данс руу шууд шилжүүлж болно. Захиалга байршуулсны дараа танд Paypal-оор төлбөрөө шилжүүлэх заавар бүхий имэйл очих болно. Зааврын дагуу төлбөрөө шилжүүлээд тусламж хэрэгтэй бол бидэнтэй Monica Batsukh хуудасны чатаар холбогдоорой. 

Хувийн болон байгууллагын санхүүгийн тайлан баланс дахь нууцыг хадгалах уу?

Тийм, бид сургалтынхаа оролцогчдын хувийн нууцыг хадгалдаг өөрийн гэсэн системтэй.

Онлайн уулзалтдаа оролцож амжихгүй эсвэл хоцрохоор болчихвол яах вэ?

Мэдээж хоцрохгүй, таслахгүй байвал та хамгийн их үр өгөөжтэй суралцана. Зайлшгүй тохиолдолд онлайн уулзалтын видео бичлэгийг давтан үзэх боломжтойгоор сургалтын вэбсайт дээрээ байрлуулах болно. Тиймээс та хичээлүүд, уулзалтуудаа хэдэн ч удаа давтан үзэж болно. Онлайн уулзалтын мэдээлэл, мэдэгдлийг бид танд имэйлээр илгээх болно. Мөн сургалтын сайт дээр хуваариуд тавигдах бөгөөд та ажлаа урьдчилан төлөвлөх боломжтой. 

Гадаадаас оролцох тохиолдолд цагаа хэрхэн зохицуулах вэ?

Бид онлайн уулзалтынхаа цагийг УБ-ын цагаар танилцуулдаг. Та өөрийн амьдардаг улс хотын цагийн хуваарийг https://www.worldtimebuddy.com/ гэх мэт сайт ашиглан цагаа зөв тооцоолж орж ирээрэй. 

Танай сургалтад зээл аваад орчихвол би өөрийн асуудлаа шийдэж чадах болов уу?

Бид энэ тохиолдолд хэлдэг нэг л хариулттай. Энэ асуултыг хэнээс ч асуусан адилхан хариулт өгнө. Зээл ав гэж бол зөвлөхгүй, харин хөтөлбөр, сургалт хайж байгаа зүйлийг чинь өгч чадна гэж бодож байвал ороод ирсэн нь хамаагүй дээр. Бид жил ирэх тусам хөтөлбөрийн чанар чансаа болоод төлбөрөө нэмдэг. Цагаа үнэлж сурах нь маш чухал учир, хойшлуулалгүй энэ жилдээ багтаж орж ирээд асуудлаа шийдээд аваарай.

>