Мэдрэмж, сэтгэл хөдлөлөө удирдахуй

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Мэдрэмж, сэтгэл хөдлөлөө удирдахуй

Leader 5.0 онлайн сургалт тун удахгүй

Та одоогийн тодорхойгүй байдлаас гарахыг хүсэж байна уу? Leader 5.0 ур чадварын талаар суралцахыг хүсэж байна уу? хэрэв тийм бол таныг 2022.10.10-ны Даваа гарагт ганцхан удаа болох Үнэгүй мастеркласст урьж байна. Амьдралын болон бизнесийн дасгалжуулагч Моника Батсүх лайв вэбинараар 1 цагийн турш Leader 5.0 ур чадварын талаар ярилцах болно.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүртгүүлэхийг хүсвэл дараах товчин дээр дарна уу. 

Энэ удаа манай зочноор “Өөрчлөлтийн хөтөч” ТББ- ын гүйцэтгэх захирал Б. Хишигдэлгэр эгч маань оролцлоо. Бид яриагаа дуусгаж чадахааргүй үнэхээр үнэ цэнэтэй сайхан ярилцлага болсон. Энэ ярилцлаганаас өөрийнхөө алдааг олж хараад өөрийнхөө сэтгэл хөдлөлөө удирдаж сурах алхмаа хийгээрэй!

Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн бусадтай харилцахад асуудалтай байдаг. Хайртай хүмүүсээ алдахаас айхдаа урдуур нь орж хийх нь тухайн хүнийхээ суралцах, өөрийнхөө төлөө хөгжих эрхийг нь хааж байдаг..
Хүн бусад амьтдаас ялгагдах онцлог нь юу вэ? Бид өөрийнхөө яагаад уурлаад, ямар үед гомдоод, баярлаад байгаагаа ойлгох нь чухал байдаг. Үүнийгээ ойлгохгүй бол хэн нэгэнтэй харилцах асуудлууд ундран гарч ирдэг. Би ийм учраас ийм үйлдэл гаргасан гэдгээ илэрхийлж сурах нь нэн чухал.

Архи уудаг хүнийг “архичин” гэж хараад байгаа тухайн хүн нь өөрөө давхар хамааралтай болсон байдаг. Харин энэ хүн яагаад ийм байдал үүсгээд байна, би яаж ойлгох вэ? гэж хараарай. Хүнд өөрчилж чадах болон чадахгүй зүйлс гэж байдаг. Өөрчилж чадах зүйлээ өөрчлөх өөртөө итгэлтэй байдал, өөрчилж чадахгүй зүйлсээ хүлээн зөвшөөрөх амгалан байдлыг хүн бүр сурчихвал амьдрал нэг тийм хөнгөн болдог. Бид хэнийг ч өөрчилж чадахгүй, харин өөртөө хамааралтай зүйлсээ л өөрийн гараар босгож бүтээдэг.

Өөртөө хамааралтай зүйл гэдэг нь чиний өөртөө итгэлтэй байдал, зорилго зорилт, өөрийнхөө төлөө хийж чадах бүх сонголтуудыг хэлээд байгаа юм.

Манай зочинтой холбогдохыг хүсвэл “Өөрчлөлтийн хөтөч” пэйж хуудсаар зочлоорой.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>