Хүн суралцахын тулд амьдардаг

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Хүн суралцахын тулд амьдардаг

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Сайн байна уу, та нартаа энэ мөчийн мэндийг хүргэе.
Шинэхэн зочноо та нартайгаа уулзуулж байгаадаа баяртай байна. Дасгалжуулалтын Академийн Амбассадор Т.Сансартуяа нь Kizuna Education Япон хэлний сургалтын төвийг ажиллуулдаг бөгөөд Япон улс руу гэрээний ажилчид болоод суралцахыг хүсдэг хүмүүстээ сургалт явуулж, зөвлөгөө өгч хамтран ажилладаг. Манай сургалтуудад хамрагдаж хувь хүний хөгжилдөө хөрөнгө оруулдгаас гадна үргэлж шинийг эрэлхийлж суралцаж амьдардаг гайхалтай эмэгтэй байдаг.
Бид бүгд амьдралынхаа туршид үргэлж суралцдаг. Суралцахаа зогсоовол бид дуусах болно. Учир нь хүн мэдэх тусмаа мэдэхгүй байснаа гайхдаг бол мэдэхгүй байх тусмаа мэддэг мат аяглаж эхэлдэг. Зочин маань бидэнд “30 хоногт амьдралаа өөрчилье” аянаас авсан түүний өөрчлөлт, англи, япон хэл сурч судалсан нууц нь юундаа байв? гэдгийг илэн далангүй ярилцсан юм.

Түүнчлэн хөтөлбөрүүдээс амьдралдаа хэрэгжүүлдэг өдөр тутмын жижиг алхмуудын ачаар амьдрал улам амттай, улам сонирхолтой болдог. Тэрээр өөрийнхөө насанд ямар нэг ач холбогдол өгөлгүй өдрөөс өдөрт суралцаж, ихийг мэдэх хүсэл тэмүүлэл нь түүнийг хурцалсаар байдаг. Өдрөөс өдөрт суралцаад, мэдэхийн гайхамшгаар дүүлэн нисээрэй. Хүн бүр авъяастай, чадвартай! Өөртөө л итгэж сураарай.
Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна.
Дасгалжуулалтын Академи.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

  • Үнэтэй зөвөлгөөгөө хайралсан сарантуяа багшдаа маш их баярлалаа, Ажилд тань амжилт хүсье.

    • Баярлалаа. Аянд хамрагдсанд таатай байна. Амжилт хүсье!

  • Сансартуяа. Багш ёстой мундаг цэгцтэй юм аа их таалагдлаа. Айдасаа давсанд нь баяр хүргэе

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
    >