2020 ондоо зорилгодоо хүрч чадах уу?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • 2020 ондоо зорилгодоо хүрч чадах уу?

Leader 5.0 онлайн сургалт тун удахгүй

Та одоогийн тодорхойгүй байдлаас гарахыг хүсэж байна уу? Leader 5.0 ур чадварын талаар суралцахыг хүсэж байна уу? хэрэв тийм бол таныг 2022.10.10-ны Даваа гарагт ганцхан удаа болох Үнэгүй мастеркласст урьж байна. Амьдралын болон бизнесийн дасгалжуулагч Моника Батсүх лайв вэбинараар 1 цагийн турш Leader 5.0 ур чадварын талаар ярилцах болно.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүртгүүлэхийг хүсвэл дараах товчин дээр дарна уу. 

Бэрхшээл ба Боломж цувралын маань 4 дэх дугаарыг хүлээн авч байгаа энэ цаг мөчийн мэнд хүргэе!
2020 онд зорилгодоо хүрч чадах уу? Бид үргэлж жил бүр л шинэ зорилго, зорилтыг өөртөө тавьдаг. Түүнчлэн түүндээ хүрэхийн тулд хэзээ хэрхэн хүрэх вэ? гэдгээ боддог. Харамсалтай нь маш бага хувь нь л өдөр бүрийнхээ жижиг үйлдлүүдээ давтаж хийсээр хүссэн зүйлдээ хүрч чаддаг. Харин үлдсэн хувь нь зүгээр л нэг өдөр хоногийг өнгөрөөдөг.
Яагаад??
Яагаад энэ зорилго надад чухал юм? Үүнийг хийхгүй байснаар надад ямар хор уршигтай байх вэ? Хийснээрээ миний амьдрал юугаараа ахиж дээшлэх юм? гэсэн асуултын хариуг дутуу бодсоноос л зорилгоосоо няцдаг. Бид энэ дугаарыг яг чамд зориулж бэлтгэлээ. Чиний амьдралын нандин чухал хэсгүүдийг илүү тодотгож, заримдаа бодоод олдоггүй олон асуултын хариултыг энэ ярилцлагаас олж сонсоорой.

ttps://audioboom.com/posts/7545424-2020

Гайхалтай, одоо нэг яагаад гэсэн асуултуудаа сайхан тодотгоод, тодруулаарай. Асуултынхаа хариулт бүрийг өөрөөсөө асуу, өөрөөсөө хай. Чамаас өөр чамайг бүрэн ойлгох хүн байхгүй. Чи л өөрийнхөө багш, бас өөрийнхөө суралцагч гэдгээ хүлээн зөвшөөрөөрэй. 2020 он гараад 4 сар өнгөрчээ. Энэ хугацаанд юу хийв? Яг ямар зүйлүүдийг амжуулахаар төлөвлөж байна? Хуанли гаргаад хөтлөөрэй. Хамгийн чухал нь хариуцлагаа хүлээж, хэний ч өмнө өөртөө итгэлтэй байх зан чанараа бүү алд. Чи өөртөө итгэхгүй байхад хэн чамд итгэх юм бэ? Миний амьдрал 2019 оныхоос илүү сайжрах ёстой. Энэ ондоо амьдралаа гайхалтай зүйлс бий болгохыг хүсч байна гэж хэлээрэй. Үнэ цэнэтэй амьдралаа өөрийнхөө гараар бүтээгээрэй. Зорилгодоо яг хүрч чадах уу? Яагаад хүрч болохгүй гэж, тээ!

Зогсолтгүй мөрөөдөж сураад түүнийхээ төлөө өдөр тутам хийдэг зөв дадал зуршлыг амьдралдаа нэвтрүүлээрэй. Тууштай хүн амжилтанд хүрч, тууштай хүн өөртөө итгэх итгэлээ сайжруулсаар байдаг юм шүү.
Мөрөөд, бод, сэтгэ! Уаг тутам суралцахал нээлттэй байгаарай.
Гайхалтай! амжилт хүсье.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>