"30 хоногт амьдралаа өөрчилье" аянд оролцсон уу?

"Хариуцлага хүлээхийн ид шид" цахим номыг ҮНЭГҮЙ татаж авч уншаад 

7 хоног бүр видео, аудио зөвлөмж, подкастууд ҮНЭГҮЙ хүлээн авахыг хүсвэл

Имэйлээ доорх зайнд бүртгүүлээд бидэнтэй имэйлээр байнга холбогдоорой.

2030 он гэхэд 3 сая Монгол хүнийг ядуурлаас гарах боломжийг нь нээж чадваржуулна.

- Monica batsukh, Founder & CeO, дАСГАЛЖУУЛАЛТЫН АКАДЕМИ

  • 1984 онд 8 настайдаа танил эгчийгээ гадаад руу их сургуульд явж байхыг хараад " Би ч бас гадаад явж эрдэм мэдлэгтэй мундаг эгч болох юмсан" гэж мөрөөдөж байснаа тод санаж байна.
  • 1995 онд Бээжингийн их сургуульд суралцах эрхийн урилгаа хүлээн авсан. Олон жил хичээл сурлагадаа анхаарал тавьсны маань анхны амжилтын гараа байлаа.
  • 2000 онд Мөрөөдөл биелсэн. Бээжинд их сургуульд төгсөөд инженер болоод Монголдоо буцаж ирсэн. Мэдлэгтэй болсон ч түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж чадахгүй амьдралын туршлага чадвар дутагдаж байгаагаа олж мэдэрсэн.
  • 2002 онд Аавыгаа зуурдаар алдсан. Амьдралын бэрхшээл, Монголчуудын амьдралд тулгарч буй бэрхшээлүүдийг тодоос тод мэдэрсэн.
  • 2003 онд Бэрхшээл шийдэх Боломжийг олохоор Англи руу гарсан. Хамгийн түрүүнд хийсэн хөдөлмөрөөрөө шударга мөнгө олж сурахыг хүссэн.
  • 2004 онд хөөрхөн хүүтэй болсон. Хүүгээсээ, амьдралаасаа суралцаж эхэлсэн. Ажлыг багаас нь эхэлж шударга хөдөлмөрийн амтыг мэдэрч тууштай ажиллаж сурсан.
  • 2007 онд Мөнгө хийж сурсан амжилттай. "Баян аав, ядуу аав" номын зохиолч Р.Т.Киёосакигийн дасгалжуулалтаар, ээжтэйгээ хамтаар хөрөнгө оруулалт амжилттай хийж чадсан.
  • 2008 онд Бэрхшээлийг шийдэх Боломжоо олсон. Лондонгийн Дасгалжуулалтын Академид шамдан суралцаж эхэлсэн. Гайхалтай мундаг хүмүүсээс суралцаж дасгалжуулагчаараа дадлагажиж ажилласан.
  • 2010 онд ээжийгээ өвчнөөр алдсан.
  • 2010 онд NLP Master Practitioner болсон тэр өдөр ээж маань өвчнөөр таалал төгслөө. Энэ жил Тони Роббинс, Т.Харв Экер, Р.T.Киёосаки, Доналд Трамп, Лорд Алан Шүгэр гэх мэт алдартай хүмүүстэй нүүр тулан уулзаж менторын сүлжээ харилцаа, дэмжлэгийн сувгуудтай болсон.
  • 2011 онд "Бэрхшээл ба Боломж" анхны номоо хэвлэж гаргасан. Олон мянган Монголчуудын талархлыг хүртэж эхэлсэн. Анхны Амжилтанд Хүргэх Бодолтой Алхам цахим хичээлээ цацсан.
  • 2012 онд "Бэрхшээл ба Боломж" podcast радио нэвтрүүлгээ гаргаж эхэлсэн. Уг подкаст 3 сарын дотор 20000 удаа татагдсан. Бэрхшээл ба Боломж аудио номоо уншиж СД-гээр гаргасан. Бизнесийн Дасгалжуулагч, Энтерпрайз Ментор мэргэжлийн эрхээ авсан.
  • 2013 онд "Мөнгө ба Миний Үнэ Цэнэ" номоо хэвлэж гаргасан. "Мөнгө ба Миний Үнэ Цэнэ" аудио номоо уншиж СД хэвлэж гаргасан. "Бэрхшээл ба Боломж" радио цуврал СД-гээр гарсан.
  • 2014 онд 2 сар тутамд 1 удаа онлайн уулзалтын видео бэлтгэж гаргаж эхэлсэн. 200 гаруй видео, 100000 гаруй хүнд хүрч цацагдсан.
  • 2015 онд "Их Британий Хамгийн Их Итгэл хүлээсэн Бизнес Лидер" шалгарсан. "Entrepreneur Mastermind Scholarship 2015" ялагч болсон. Ричард Брансон-ы Necker Island-аас ментор хөтөлбөрийн дэмжлэг зөвлөгөө авсан. Startup Top 10 оролцож эхний 10т шалгарсан.
  • 2016 онд International Coach of The Year 2016 олон улсын уралдаанд Finalist болж шалгарсан.
  • 2017 онд "Мөнгөний Сэтгэлгээ", "Гэр Бүлийн Динамик", "Миний Бизнес" онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдээ бэлтгэж гаргасан.
  • 2017 онд хөөрхөн охин төрүүлсэн.
  • 2018 онд "Дасгалжуулалтын Академи" үүсгэн байгуулсан.
  • 2019 онд Ulaanbaatar City Circle Leader-ээр томилогдож Entrepreneur Institute-тэй Entrepreneur Movement хөдөлгөөн үүсгэхээр хамтран ажиллаж Ulaanbaatar Entrepreneur Social эвэнтүүдээ эхлүүлсэн. Wealth Dynamics Masters scholarship тэтгэлэгийн ялагч болж 97800 а
  • 2019 онд Scaling Up Business Mentor Certification эрхээ авсан.
  • 2020 онд Амбассадор Өргөмжлөл болон Flow Consultant эрхийн сургалтуудаа явуулж эхэлсэн.
  • 2020 онд хөөрхөн хүү төрүүлсэн.
  • ДАСГАЛЖУУЛАЛТЫН АКАДЕМИЙН ТУХАЙ

    "2030 он гэхэд 3 сая Монгол хүнийг ядуурлаас гарах боломжийг нь нээж чадваржуулна." зорилгодоо хүрэхийн төлөө бид дэлхийн хаанаас ч, хэзээ ч, хэнд ч тохирох хувь хүний амьдралын болон бизнесийнхээ амжилтанд хамгийн чухал үнэ цэнэтэй бүхнээ бүтээхэд нь чадвар олгодог.

    БАЙГУУЛЛАГЫН ҮНЭТ ЗҮЙЛС
    • БЭРХШЭЭЛ, БОЛОМЖ, АМЖИЛТ. (Challenges, Opportunites, Success.) Бид Бэрхшээлээс Боломжыг нээж Амжилтанд хүрдэг.
    • ӨСӨЛТ БА ХУВЬ НЭМЭР (Growth and Contribution) Бид байнга өсөн хөгжиж, хувь нэмрээ оруулдаг.
    • ӨӨРИЙГӨӨ АЖИГЛА -> ЧАДВАРЖ -> ИЛЭРХИЙЛ (Self Awareness -> Self Mastery -> Self Expression) Бид эхлээд өөрийгөө ажиглаж, өөрийгөө ялан дийлэхэд чадваржиж, дуртай ажлаараа өөрийгөө илэрхийлдэг.
    • ХАЙР ЖИЖИГХЭН ЮМНААС Ч ИЛЭРДЭГ. (Love is in the details.) Бидний бүтээлч ажил жижигхэн зүйлд байсан ч сэтгэл шингэсэн хайраар илэрдэг.
    • ЦАГ, ЭНЕРГИ, МӨНГӨ ГАРЗДАХ НЬ ГЭМТ ХЭРЭГ. (Waste is crime.) Бид дэмий зүйлсд цагаа, мөнгөө, энергиэ үрэх дургүй.
    • ХАТУУЖИЛ БА АНХААРАЛ ТӨВЛӨРӨЛ. (Discipline and Focus) Бид хатуужилтайгаар анхаарлаа төвлөрүүлж үр дүн гаргадаг.
    • ГЛОБАЛ БА ХӨДӨӨ ОРОН НУТАГ (Global and Local) Бид глобал орон зайд ч, хөдөө орон нутагт ч хүрч нөлөөлөх аргачлалаар ажилладаг.
    • АЗ ЖАРГАЛТАЙ БА БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ (Happiness and Creativity) Бид аз жаргалтай байхдаа илүү сайн бүтээлч ажилладаг.


    Бүх юм өөрөөс эхэлдэг. Намайг Монголчуудын амьдралыг ядуурлаас нь өөрчилж чадна гэж хэн ч хэлээгүй, хэн ч намайг гуйгаагүй. Би өөрөө л хийе гэж санаачилсан. Би Монголчуудынхаа Бэрхшээлийг хараад зүгээр сууж чадахгүй. Боломж байх ёстой гэж л итгэсэн. Боловсоръё, сураад авъя, чадчих юмсан гэж л зүтгэсээр өдий хүрсэн. Чамаас олон жилийн өмнө суралцаж, оролдож үзсэнээрээ л би ялгаатай. Оролдоогүй хүн 100% эрсдэлтэй. Оролдсон хүн л 1%иар эрсдэлээ бууруулдаг. Эртхэн мэдэж ав, эртхэн өөртөө хөрөнгө оруул, эртхэн хийж сур. Бидэнтэй зэрэгцээд суралцаад, бодитоор хийгээд яв, мөрөөдлөө амьдруулаад ав.

    Monica Batsukh - Founder & CEO, Personal & Business Performance Coach, Enterprise Mentor


    Өнгөрсөн хугацаанд ажигласан болон ажилласан туршлагаасаа харахад бүх л зүйлийн эх үндэс нь хүний хөгжил юм байна гэдгийг ойлгож авсан. Тийм ч учраас энэ салбарт ажиллаж өөрийн чадах бүхнээ дайчлахыг хүссэн. Дасгалжуулалтын Академийн маань зорилго яг л энэ чиглэлд миний чин хүсэл эрмэлзлэлтэй огтлолцсон учраас би энэ байгууллагынхаа нэг хэсэг болж олон олон Монголчууддаа гайхалтай амьдралыг бүтээхэд чадваржуулах үйлсд гар бие оролцож байгаадаа туйлын баяртай байдаг. Үнэхээр хийж бүтээе гэсэн хүн бол гоё боломжийг хараад аваасай гэсэндээ тэдний өсөж хөгжих бүх боломжийг бүрдүүлж байгаадаа баярладаг.

    Solongo Munkhbaatar - Community Leader


    Би ажлын байрын уур амьсгал нэг нэгэндээ нээлттэй, дэмжлэгтэй, эв эетэй байж том зорилгийнхоо төлөө гишүүн бүр өөр өөрсдийн үүргээ гүйцэтгэн, сэтгэл хангалуун байж, өөр өөрсдийн хүч чадлаараа гэрэлтэн зүтгэдэг байгаасай гэж хүсдэг. Тэр уур амьсгалыг мэдэрсэн газар маань бол Дасгалжуулалтын Академи, том зорилго нь яг миний амьдралын чин зорилготой минь нэгддэг учир би Моникатай болон хамт олонтойгоо нэгдэж, Монгол хүний сэтгэхүйн тусгаар тогтнол, хүчирхэг байдал болон аз жаргалтай амьдрах боломжоо олж авахад нь туслахаар ажиллаж буй.

    Undram Jargalsaikhan - Mentors Relationship Manager


    Анх Монголд  ийм гоё сургалт хөтөлбөр байдаг гэдгийг мэдээд маш их баярлаж байсан. Одоо Дасгалжуулалтын Академийн баг хамт олон дунд ороод ажиллаж байгаа маань тухайн үед Мөрөөдөл минь байлаа.  Миний хувьд  ДА-ийн "2030 он гэхэд 3 сая Монголчуудыг ядуурлаас гаргаж чадваржуулна" гэсэн зорилго миний дотор нуугдаж байсан хүсэлтэй минь нэгдэж, ямар ч эргэлт буцалтгүйгээр ажилдаа дурлаж, ажлаараа амьсгалах шалтгаан минь болдог. Жинхэнэ Лидер удирдагч, зөв баг хамт олон, олон улсын стандарт сургалт, байгууллагын чиг үйл ажиллагаа яг ямар байх хэрэгтэй тэр бүгд ДА-аас харагддаг.


    Odontuya Jamsran - Creative Content Designer


    ДА-д ажилд орох нь миний мөрөөдөл байсан. Гэтэл одоо өөрөө дотор нь ажиллаад суралцаад хөгжөөд байгаа болохоор бүр өдөр хоногоо ч анзаарах сөхөөгүй аз жаргалтай байна. Ганц бие ээж хүний хувьд тэдний оролцоо, өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөрийгөө хайрлах мэдрэмж, өсөн хөгжих сэтгэлгээнд Монголынхоо охид эмэгтэйчүүдэд сурсан мэдсэнээ хуваалцах  ажилтайгаа сайн ойлгодог. Хүслээ  биелүүлэх гээд ажиллаж байна. Миний байх ёстой газар бол энэ. Моника эгч болон багийнхнаасаа байнга суралцах нь миний хамгийн дуртай хэсэг. Одоо л хайж явсанаа эхэлж байна. Бүх зүйлийн хариулт бол би. Би юу хүснэ түүнийгээ олж авах хязгааргүй мөрөөдөлдөө улам бүр умбаж шумбадаг.. Үгээр хэлэхийн аргагүй сайхан ажил минь.

    Unurmaa Bold - Happiness Social Media Manager


    ДА-д ажиллахад хөтөлбөрийн оролцогчид маань өөрөө өөрийгөө танин мэдэж, дотроо байгаа айдастайгаа нүүр тулж, өөртөө итгэлтэй болж, өөрөө өөрийгөө үнэлж хүндэтгэж, өөрийгөө дэндүү их үнэ цэнтэй, онцгой нэгэн гэдгээ мэдэрч, бусдыг хайрлаж, ойлгож, сонсох, мэдрэмжээ танин мэдэж илэрхийлж, өөр дээрээ хэрэгжүүлж бүхий л зүйлс ӨӨРӨӨС эхлэлтэй гэдгээ ухамсарлан, онцгой авьяас чадвараа таньж, гал эрмэлзлэлээ бүтээж байгааг харахад үнэхээр урамтай байдаг төдийгүй багийн уур амьсгал үргэлж нэг нэгнээ дэмжсэн, хайрласан, үнэлж хүндэтгэсэн харилцаан дээр тогтдог, алсын хараа нэгтэй болохоор ажиллах дуртай байдаг.


    Nergui Narankhuu - Online Training Manager

    >