Амьдрах орчны тав тух

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Амьдрах орчны тав тух

Leader 5.0 онлайн сургалт тун удахгүй

Та одоогийн тодорхойгүй байдлаас гарахыг хүсэж байна уу? Leader 5.0 ур чадварын талаар суралцахыг хүсэж байна уу? хэрэв тийм бол таныг 2022.10.10-ны Даваа гарагт ганцхан удаа болох Үнэгүй мастеркласст урьж байна. Амьдралын болон бизнесийн дасгалжуулагч Моника Батсүх лайв вэбинараар 1 цагийн турш Leader 5.0 ур чадварын талаар ярилцах болно.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүртгүүлэхийг хүсвэл дараах товчин дээр дарна уу. 

Амьдрах орчны тав тух

Манай улсад дайн дажин болоогүй, улс биднийг сурч боловсрох нөхцлөөр хангаж байна. Тиймээс таны одоо амьдарч байгаа амьдралын нөхцөл байдалд улс төр юм уу гадны хүчин зүйл ямар ч нөлөөгүй. Саад бэрхшээлд санаа зовж суух биш өөрсдийн хийж чадах, хяналтандаа байдаг зүйлсийг удирдаж чадсан үедээ та амьдралынхаа нөхцөл байдлыг сайжруулж чадна.
Бид хяналтанд байдаг зүйлсээ хянаж эхлэх үедээ бид амжилтыг бүтээж эхэлнэ. Биднийг хэн ч ядуу бай гэж хэлээгүй. Хэн нэгэн таныг амьдралыг өөд нь татах юм шиг бусдыг бүү хүлээ.
Бид өнгөрсөн хугацаанд гаргасан алдаагаа засахын тулд л амьдрах гэж үү? Амьдрах орчин тав тухгүй үед стресс бухимдал ихтэй байдаг. Бидэнд бусадтай адилхан гар хөл байгаа шүү дээ, байгаа орчноо сайжруул. Үүнд таны эцэг, эх, бусад хүмүүсийн хэн нь ч буруугүй.
Өөрийнхөө амьдрах тав тухтай нөхцөл байдлыг та өөрөө л бүтээж чадна.
Хэрэв бид тааруу орчин нөхцөлд өссөн бол үр хүүхдээ тийм нөхцөлд өсгөхийг хүсдэггүй. Зарим эцэг эхчүүд монголд амьдрах нөхцөл алга, хүүхдээ гадагш нь л явуулж юм үзээлэх минь гэж боддог байх. Ихэнх залууст ч гадагшаа л гарч амьдарвал сайхан амьдрал байгаа гэсэн хүсэл байдаг. Гадны улс орнууд амьдрах нөхцөл боломж, зарим нэг зүйлээрээ бидний амьдарч буй орчноос илүү байж болох ч хамгийн гол асуудал нь бидний өөрсдийгөө үнэлэх үнэлэмжинд л байдаг.
…Би ядуу буурай оронд амьдарч байгаа учраас гэж өөрсдийгөө дутуу үнэлдэг тал бий.

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>