Гадаад хэлийг яаж хурдан сурах вэ?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Гадаад хэлийг яаж хурдан сурах вэ?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Гадаад хэлийг яаж хурдан сурах вэ?

Бидэнд ирүүлсэн дараагийн асуултанд бид хариулт өгөх гэж байна. Энэ чамд ч гэсэн хэрэгтэй зөвлөгөө болно гэдэгт итгэлтэй байна.
Энэ асуулт бол “Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Надад мэдсээр байж хийж чаддаггүй, эхэлж чаддаггүй нэг юм байна аа. Ичмээр ч юм шиг. Хэл сурах хүсэлтэйгээ хамт хэдэн жил явлаа, бараг 10 жил байх шүү. Аргаа олохгүй эхлээд хаяна. Ахиад л эхэлнэ, дахиад л хаяна. Ингээд байх юм, яах вэ? Лхамаа.”
Хэл сурах бэрхшээл бол манай залуусын дунд байдаг маш түгээмэл бэрхшээлүүдийн нэг. Иймдээ ч бидэнд иймэрхүү төрлийн асуулт маш ихээр ирдэг. Лхамаагийн ирүүлсэн асуултанд хариулцгаая.

Хариулт

1. Хэл сурах бол хүрэх зорилго биш таны зорилгод хүрэх стратеги. Тиймээс хэл сураад ямар зорилгод хүрэх гэж байна вэ?
2. Хэл сурахад бус амьдралдаа ашиглаж эхлээрэй. Англи хэл дээр мэдээлэл унш. Youtube, google дээр хайлт хийх г.м.
3. Өөрт тохирсон хэл сурах аргыг ашигла. Дуу сурах, англи хэл дээр кино үзэх, өдрийн тэмдэглэл хөтлөх г.м. Өөртөө тохирсон аргаар бичигдсэн ном ашиглаарай.
4. Хэл сурах орчноо бүрдүүл. Чи ямар аргыг ашиглавал үр дүнтэй сурч байгаагаа олж мэд. Англиар ярилцах хүмүүстэй танилц. Англи хэл сурах нь зорилгын цаг биш ашиглалтын цаг учраас англи хэлийг байнга ашиглах орчин бүрдүүлж, өдөр тутамдаа ашигла.
5. Миний гаргасан Бэрхшээл ба боломж Podcast 6 – Гадаад хэл хэрхэн сурах вэ? подкастыг авч сонсоорой
Чамд амжилтын дээдийг хүсье. Дараагийн сэдэв “Гадаадад сурахад тулгарч буй бэрхшээлээ хэрхэн даван туулах вэ?”

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
    >