Амжилтын орон зай

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Амжилтын орон зай

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Амжилтын орон зай

Амжиотын орон зайгаа бий болгохын тул танд ирж байгаа өч төчнөөн гадны нөлөөллийг даван туулахад суралц.
Нөлөөлөлд автаж суух биш чи өөрөө гадагшаа нөлөөлөхөд өөрийгөө тэлж хөгжүүлээрэй. Бид гадагшаа тэлж эхэлсэн үедээ хүчирхэгжиж эхэлдэг.
 
Тиймээс өөрөө өөртөө зорилгоо биелүүлэх амжилтын орон зайг бий болгох хэрэгтэй.
 
Надад ямар бэрхшээлүүд тулгараад байна вэ гэдгээ олж таньсан үед хүний боломжийг олж харах нүд нээгддэг. Эргэн тойронд нь байгаа боломжийг олж харсан хүн ашиглах аргаа яаж ийгээд олно. Энэ үедээ бид амжилтыг бүтээж эхэлдэг юм.

“Бэлэн болохыг бүү хүлээ, бэлэн болгохын тулд алхам хий” -Мэргэн үгсийн чуулган

Хэрэв танд амжилтын төлөө ямар нэг үйлдэл, алхам хийх шаардлага байхгүй бол өглөө орноосоо ч босох шаардлага байхгүй. Амжилтын төлөө ямар нэг алхам хийхгүй бол таны мэдлэг, туршлага ч танд хэрэг болохгүй.

Танд мөнгөгүйн бэрхшээл тулгарч, та мөнгөтэй болохыг хүсч байна гэж бодъё. Тэгвэл хэрхэн мөнгөө өсгөх аргыг та хайж эхэлнэ. Дугуй дугуйгаа олно гэдэг шиг мөнгө ч мөнгөө татдаг. Өөрт байгаа багахан мөнгөө ашигтай хөрөнгө оруулалтанд зарцуулах боломжийг та олж харжээ. Хэрэв та санхүүгийн мэдлэгтэй байгаад ашигтай зүйл хөрөнгө оруулж чадсан бол та мөнгөө өсгөж, хүссэн зүйлдээ хүрч чадна.

“Амжилт эзнийхээ гараар бүтээгддэг” -Мэргэн үгсийн чуулган

Амжилтанд хүрсэн бүх хүн санаатай болон санамсаргүйгээр ижил 4 аргыг ашигладаг.

  1. Юу хүсэж байгааг тодорхойл. Зорилгоо тодорхой болго.
  2. Үйлдэл хий. Зүгээр л хүсээд суугаад байвал хүссэнээ авахад хангалтгүй.
  3. Юу болж байна, юу болохгүй байгааг анзаар. Болохгүй байгаа зүйлд энергээ зарцуулах хэрэггүй.
  4. Уян хатан бай. Хүссэнээ авах хүртлээ хийх аргаа өөрчил.

Тэнгэрийн хязгаар шиг агуу том амжилтын төлөө тэмүүл. Учир нь боломжгүй зүйл гэж байдаггүй. Бүх юм боломжтой. Харин та гараа сунгаад авах эсэхээ шийдээрэй.

/Бэрхшээл ба боломж номноос…. /

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>